Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 304/ШШ2025/00223

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Булган аймгийн Х*******-Ө******* сумын Ж******* ******* дүгээр багт оршин суух Ж******* овогт Л*******гийн О******* /ИБД:63*******382*******52012/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Булган аймгийн Б******* сумын Н багт оршин суух Ч овогт Аы М /ИБД:6325287220*******3/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Л.О*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагч А.Мийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Л.О*******ын хариуцагч А.Мид холбогдуулан гаргасан 2,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

2.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл:

-Би 202******* оны 07 дугаар сарын 25-ны өдөр А.М руу 300,000 төгрөгийн дүнтэй гүйлгээ хийх байсныг нэг 0 илүү бичээд 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. 202******* оны 08 дугаар сарын 02-ны өдөр О.******* багш надад хэлж би баримтаа шүүж үзсэнээр мэдсэн. Тэгээд А.Мтой утсаар ярьж хэлэхэд 9-10 сард багтаагаад өгнө гэж хэлсэн. Одоог хүртэл өгөөгүй байна. Сургуулийн хохирол 2,700,000 төгрөгийг би өөрөө барагдуулсан. Иймд А.Моос 2,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч доорх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн:

-Миний бие Аы М нь 202******* оны 07 дугаар сард Булган аймгийн Х*******-Ө******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 100 жилийн ойн шоу тоглолтыг зохион байгуулж уг арга хэмжээнд би үнэ ханш тохиролцоогүй сайн дураар зохион байгуулсан. Үйл ажиллагаа дууссаны ард дансаа явуулаарай гэсэн мессеж ирсэн. Хэдэн төгрөг өгөх, яаж урамшуулж байгаа талаар мөнгөн дүн дурдаагүй би мэдээгүй байсан. Удалгүй миний дансанд Х*******-Ө******* сургууль баярласан гэсэн утгатай 3,000,000 төгрөг орсон. Миний бодлоор тухайн үеийн үйл ажиллагааны үнэ хөлс тийм байсан болохоор өгч байгаа юм байна гэж ойлгосон. Гэтэл 8-9 хоногийн дараа тухайн гүйлгээг хийсэн ажилтан надтай холбогдож би 300,000 төгрөгийн гүйлгээ хийх ёстой байсныг 3,000,000 төгрөгийн гүйлгээ хийсэн байна гээд буцааж төлөхийг шаардсан. Тухайн үед миний ээжийн бие муу, эмнэлэгт эмчилгээтэй байсан тул эмчилгээнд зарцуулсан байсан. Харин теллер Л.О******* нь намайг цагдаад гомдол өгч М- дугаартай гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл мөрдөн шалгах ажиллагаа явуулаад 202******* оны 10 дугаар сарын 1*******-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал гарган хяналтанд ирүүлснийг 202******* оны 10 дугаар сарын 17-ны өдөр прокурорт өгөөд Прокурорын газраас алдаатай гүйлгээ, завшсан үндэслэлгүй гэсэн тогтоол гарсан. Иймээс би санаатайгаар 2,700,000 төгрөг завшаагүй тул буцаан төлөхийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

*******.Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 202******* оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А.Мид Х*******-Ө******* сумын сургуулиас 3,000,000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт, Л.О*******аас Х*******-Ө******* сумын сургуульд 2,700,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн гэх мөнгөн шилжүүлгийн баримт, 202******* оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай 270 дугаар Прокурорын тогтоол зэрэг баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.Хариуцагч А.М нь Булган аймгийн Х*******-Ө******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 100 жилийн ойн баярын шоуны арга хэмжээг зохион байгуулж туслалцаа үзүүлсэний урамшуулал болгож тус сургуулиас 300,000 төгрөг шилжүүлэхийг Төрийн банкны ажилтан Л.О******* нэг 0 илүү бичиж 3,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь 202******* оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А.Мид Х*******-Ө******* сумын сургуулиас 3,000,000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-н 7 ху/, 202******* оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай 270 дугаар Прокурорын тогтоолд иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэг өгсөн О.*******гийн мэдүүлэг /хх-н 10-р тал/, нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар зэргээр тогтоогддог ба хариуцагч 3,000,000 төгрөг шилжүүлсэн гэх үйл баримттай маргаагүй.

6.Харин хариуцагч А.М: ... теллер Л.О******* нь намайг цагдаад гомдол өгч М- дугаартай гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл мөрдөн шалгах ажиллагаа явуулаад 202******* оны 10 дугаар сарын 1*******-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал гарган хяналтанд ирүүлснийг 202******* оны 10 дугаар сарын 17-ны өдөр прокурорт өгөөд Прокурорын газраас алдаатай гүйлгээ, завшсан үндэслэлгүй гэсэн тогтоол гарсан. Иймээс би санаатайгаар 2,700,000 төгрөг завшаагүй тул буцаан төлөхийг зөвшөөрөхгүй байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж маргаж байгаа хэдий ч хариуцагч нь илүү шилжүүлсэн гэх 2,700,000 төгрөгийг цалин дээрээс буцаагаад хийнэ гэж тайлбарлаж байсан гэж нэхэмжлэгч тайлбарладаг.

7.Иргэний хуулийн *******92 дугаар зүйлийн *******92.1.1-т зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчинтөгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй гэж хуульчилсан.

 

Өөрөөр хэлбэл хөрөнгө олж авсан болон үүрэг гүйцэтгэгч этгээд болох нэхэмжлэгч Л.О******* хариуцагч А.М нарын хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй байх тул хариуцагч А.Мийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

8.Иймд Иргэний хуулийн *******92 дугаар зүйлийн *******92.1-т заасныг баримтлан хариуцагч А.Моос 2,700,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.О*******т олгохоор шийдвэрлэв.

 

9.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Моос 58,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.О*******т олгохоор шийдвэрлэв.

 

10.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дуусаж байх тул шүүх хуралдааныг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 00 минутад зарлаж, шүүгчийн туслах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77.2, 77.6-д заасан журмаар хариуцагч А.Мид шүүх хуралдааны товыг түүний эзэмшлийн 9912**************80 дугаарын утсанд мессеж бичиж мэдэгдсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйл, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн *******92 дугаар зүйлийн *******92.1-т заасныг баримтлан хариуцагч А.Моос 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.О*******т олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Моос 58,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.О*******т олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.3, 7511.1-д заасныг тус тус баримтлан шийдвэрийг 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгчид гардуулах бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв. 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА