Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 304/ШШ2025/00225

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

 Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, ******* дүгээр хороо, Ю*******гийн гудамж-8, МПМ цогцолборт байрлах, М******* к******* ХХК /Хувийн хэргийн дугаар: 90*******900*********************, РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Булган аймаг, Булган сум, Ж******* дугаар баг, -03 тоотод оршин суух Эын Дд холбогдох

нийт 30,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М******* к******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 4404*******0 тоот Үйлчилгээний гэрээ болон Төхөөрөмж хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулан 86693*******8 дугаарлалтай интернетийн үйлчилгээг мөн төхөөрөмж хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн интернетийн үйлчилгээний хэрэглээний төлбөр төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг сануулан хэд хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд хариуцагчаас интернетийн үйлчилгээний хэрэглээний төлбөрт **************9,700 төгрөг, хөнгөлөлттэй нөхцөлөөр авсан төхөөрөмжийн төлбөрт *******69,000 төгрөг, зээлээр худалдан авсан төхөөрөмжийн төлөгдөөгүй төлбөрт тооцсон торгууль *******6,900 төгрөг, нийт 30,600 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Э.Д миний бие М******* к******* ХХК-иас нэхэмжилсэн 30,600 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болно. Төлбөрийн баримтыг хавсаргав гэжээ.

Шүүх хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М******* к******* ХХК нь хариуцагч Э.Дд холбогдуулан нийт 30,600 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Д нь М******* к******* ХХК-ийн нэхэмжилсэн 30,600 төгрөгийг төлж барагдуулан нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар болон төлбөр төлсөн баримтаар тогтоогдож байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,8*******8 төгрөгөөс 4,909 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Даас 4,909 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М******* к******* ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйл, *******3 дугаар зүйлийн *******3.*******-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.-т заасныг баримтлан М******* к******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.Дд холбогдох 30,600 /гурван зуун таван мянга зургаан зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Д биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,8*******8 төгрөгөөс 4,909 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Даас 4,909 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М******* к******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА