| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2025/00157/И |
| Дугаар | 137/ШШ2025/00146 |
| Огноо | 2025-04-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 137/ШШ2025/00146
2025 ... ... ...
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Ц би
Нэхэмжлэгч: ... дүүрэг, ... дугаар хороо ... дугаар байр ... тоотод байрлах “Г” ХХК /улсын бүртгэлийн дугаар ..., регистрийн дугаар ..., утас:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... аймгийн ... сумын ... тоотод оршин суух, Б овогт У-н Ө /РД:..., утас:..../-т холбогдох
Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 7,027,650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Г” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч У.Ө /.../-ийн хүсэлтийн дагуу 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ... тоот зээлээр шатахуун худалдах худалдан авах гэрээг 11-н сараар байгуулж, У.Өнь 2024 оны 04 дүгээр сар 02-ны өдөр З-2 ШТС-аас ... улсын дугаартай машинаар 1358 литр түлш буюу 4,685,100 төгрөгний зээлийг хийж түлш авсан боловч одоог хүртэл нэг ч төгрөгийн төлбөр төлөгдөөгүй болно. Бид зээлийн гэрээний 2.3-т заасны дагуу алданги тооцон үндсэн үнийн дүнгийн 50%-д нийцүүлэн 2,342,550 төгрөгийг үндсэн үнийн дүн болох 4,685,100 дээр нэмж тооцон нийт 7,027,650 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч У.Ө нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие У овогтой Ө нь Г ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Тус компанитай шатахуун зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж 4,685,100 төгрөгийн шатахуун авсан нь үнэн. Одоо зээлийн гэрээний дагуу үндсэн зээл болон алдангид нэхэмжилж байгаа 7,027,650 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Г ХХК” нь хариуцагч У.Ө-т холбогдуулан Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 7,027,650 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч У.Ө нь худалдах худалдан авах гэрээний үүрэг 7,027,650 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Г ХХК”-ний нэхэмжлэлтэй, хариуцагч У.Ө-т холбогдох Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 7,027,650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч У.Ө нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 63,700 төгрөгийг улсын орлогоос, мөн хураамжийн 50 хувь болох 63,700 төгрөгийг хариуцагч У.Ө-с гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.Ц