| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 306/2025/00073/И |
| Дугаар | 137/ШШ2025/00155 |
| Огноо | 2025-04-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 137/ШШ2025/00155
2025 ... ... ...
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Ц би
Нэхэмжлэгч: ... дүүргийн ... дугаар хороо, ... давхарт байрлах М банк ХК /улсын бүртгэлийн дугаар ..., регистрийн дугаар ..., утас:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... аймгийн ... сумын ... дугаар баг, ... тоотод оршин суух, Б овогт Э-ын А /РД:.../-д холбогдох
Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 19,430,699,11 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э-н А нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 08 дугаар сарын 02-нд ... тоот ”Цахим зээлийн гэрээ”-г байгуулж, 17,630,000 төгрөгийн зээлийг сарын 1.6%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан ... тоот "Цахим зээлийн гэрээ”-ний үүргийг 161 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан ... тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2027 оны 01 дүгээр сарын 30-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Иймд дээрх цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ... тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 17,630,000 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,752,121.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 25,578.01 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг, нийт 19,430,699.11 төгрөгийг зээлдэгч Э-н А-с гаргуулах гэжээ.
Хариуцагч Э.А нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хариуцагч Э.А миний бие М банкнаас гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Миний бие 2024 оны 08 дугаар сарын 02-нд тус банкаас зээл авсан нь үнэн Одоо нэхэмжилж байгаа 19,430,699.11 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх мөнгийг 12 сарын хугацаанд буюу
2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр1,619,225 төгрөг,
2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,619,225 төгрөг,
2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,619,225 төгрөг,
2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,619,225 төгрөг,
2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,619,225 төгрөг,
2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,619,225 төгрөг,
2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,619,225 төгрөг,
2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,619,225 төгрөг,
2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,619,225 төгрөг,
2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,619,225 төгрөг,
2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,619,225 төгрөг,
2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,619,224.11 төгрөгөөр тус тус төлж барагдуулах саналтай байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э-н А-д холбогдох иргэний хэрэг танай шүүхэд хянагдаж байгаа билээ. Хариуцагч нь нийт нэхэмжлэлийн шаардлага болох 19,430,699.11 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 12 сарын хугацаанд төлж барагдуулах тухай хариу тайлбар шүүхэд гаргасан. Хариуцагчийн шүүхэд гаргасан саналыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М банк ХК нь хариуцагч Э.А-д холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 19,430,699.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө, хариуцагч Э.А нар нь харилцан тохиролцож хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага 19,430,699.11 төгрөгийг 12 сарын хугацаанд буюу 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,619,225 төгрөг,
2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,619,225 төгрөг,
2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,619,225 төгрөг,
2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,619,225 төгрөг,
2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,619,225 төгрөг,
2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,619,225 төгрөг,
2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,619,225 төгрөг,
2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,619,225 төгрөг,
2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,619,225 төгрөг,
2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,619,225 төгрөг,
2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,619,225 төгрөг,
2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,619,224.11 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн болох нь хариуцагчийн хариу тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Зохигчид эвлэрсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “М банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.А-д холбогдох зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 19,430,699.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зохигчид харилцан тохиролцож хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 19,430,699.11 төгрөгийг 12 сарын хугацаанд буюу 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,619,225 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,619,225 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,619,225 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,619,225 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,619,225 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,619,225 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,619,225 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,619,225 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,619,225 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,619,225 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,619,225 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,619,224.11 төгрөгөөр төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,073.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 127,536.75 төгрөгийг хариуцагч Э.А-с, мөн хураамжийн 50 хувь болох 127,536.75 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.Ц