| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лидагийн Одбаатар |
| Хэргийн индекс | 159/2025/0058/З |
| Дугаар | 159/ШШ2025/0058 |
| Огноо | 2025-05-02 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 159/ШШ2025/0058
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар би, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор А.Бгийн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар дүгнэлттэй, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар, хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч У.Эад холбогдох “Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар, хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч У.Эын “Б” ХХК-д холбогдох 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 1067017 дугаар шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх” тухай шаардлага бүхий зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэрэгт хариуцагчаас гаргасан тайлбарыг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар, хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч У.Э шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “ Миний бие Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, эрүүл ахуй, халдвар, хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч У.Э нь Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор А.Бгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор А.Б нь Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Эрхэмбаатарын 2025 оны 02 дугаар сарын 16-ны өдөр баталсан "Хяналтын харьяа байгууллагын эрх бүхий албан тушаалтны 2025 оны 1 дүгээр улирлын байдлаар шийтгэл оногдуулсан шийдвэрийн хууль зүйн үндэслэл болон зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа хууль, тогтоомжид нийцэж буй эсэхийг шалгах" шалгалтын хүрээнд тус аймгийн Ерөө сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Алтантулгын хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалыг хянаад, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон “Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар, хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч У.Эын “Б” ХХК-д холбогдох 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 1067017 дугаар шийтгэлийн хуудас”-ыг өөрчлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд ханджээ.
Хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа илэрхийлсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй, 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу “Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар, хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч У.Эын “Б” ХХК-д холбогдох 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 1067017 дугаар шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх” тухай прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-67 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тайлбарлаж, шүүгчийн захирамжийн үр дагаврыг тайлбарласан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор А.Бгаас Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар, хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч У.Эад холбогдуулан гаргасан “Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар, хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч У.Эын “Б” ХХК-д холбогдох 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 1067017 дугаар шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх” тухай шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ОДБААТАР