| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2025/00179/И |
| Дугаар | 137/ШШ2025/00166 |
| Огноо | 2025-04-16 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 137/ШШ2025/00166
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ц даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: .... оны ... дугаар сарын ...-ны өдөр... хотод төрсөн, ... аймгийн ... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэр ...гэх газарт нутагладаг, Х овогт О-н Э /РД: ..., утас: .../-ын нэхэмжлэлтэй,
Х.Ж-тай хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М, нэхэмжлэгч О.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
Нэхэмжлэгч О.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие О овогтой Э нь Х овогтой Ж-тай 1988 онд танилцаад 1988 оны 9 дүгээр сард хамтран амьдраад 37 жил болсон бөгөөд албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан юм. Бидний дундаас хүү болох Э.Н нь ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр төрсөн. Гэрлэлтийн баталгаагүй тул надаар овоглосон. Х.Ж нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр өвчний улмаас нас барсан. Тийм учраас намайг 1988 оны 09 дүгээр сараас 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд хамт амьдарч байсныг тогтоож өгнө үү...” гэв.
Хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар,
- ... аймгийн ... сумын ... багийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаартай тодорхойлолт,
- Д.Ж-ны нас барсны №... дугаартай гэрчилгээ,
- Хүн ам, өрхийн бүртгэлийн 2008, 2009 2021, 2022 №... дугаартай дэвтрийн хуулбарууд,
- Улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт
- Гэрч Б.Э, С.С нарын тодорхойлолт болон гэрчээр асуусан тэмдэглэл зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Э нь Х.Ж-тай 1988 оны 09 дүгээр сараас эхлэн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд хамт амьдарч байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч О.Э нь Х.Ж-тай 1988 оны 09 дүгээр сараас эхлэн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд хамт амьдарч байсан бөгөөд дундаасаа 1991 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүү Э.Н-ыг төрүүлсэн болох нь ... аймгийн ... сумын ... багийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаартай тодорхойлолт, Д.Ж-ны нас барсны №... дугаартай гэрчилгээ, Хүн ам, өрхийн бүртгэлийн 2008, 2009 2021, 2022 №... дугаартай дэвтрийн хуулбарууд болон гэрч Б.Э-н шүүхэд гэрчээр өгсөн: “Бид хөдөө хамт малладаг хүмүүс байгаа юм. Би тэтгэвэрт гараад хөдөө мал маллахаар болоод хөдөө гарч амьдрахдаа О.Э-той саахалт айлууд болж танилцаж байсан. Би 2017 онд малчин болоод ... аймгийн ... сумын ... дугаар багийн ... гэх газар нутаглаж эхэлсэн. Энэ үед О.Э болон нөхөр Х.Ж нар нь хөдөө мал маллаж саахалт нутаглаж байсан. О.Э нь нөхөр Х.Ж-ны хамт 2025 оны 2 сар хүртэл мал маллан хөдөө амьдарч байсан бөгөөд түүний нөхөр Х.Ж нь 2025 оны 2 сард нас барсан. Одоо О.Э нь хөдөө амьдарч байгаа” гэх мэдүүлэг, гэрч С.С-ын шүүхэд гэрчээр өгсөн “...Би малын эмч учраас хөдөө айлуудаар ажлын чиглэлээр явж ажиллаж байгаад О.Э-той танилцсан юм. О.Э нь ... суманд 2003 оноос хойш ирж суурьшин амьдарч байгаа бөгөөд О.Э нь Х-н Ж гэдэг хүнтэй хөдөө мал маллан амьдарч байсан нь үнэн болно. Түүнтэй хамт амьдарч байсан Х.Ж нь 2025 оны 2 сард нас барсан...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иймд Нэхэмжлэгч О.Э-ыг Х.Ж-тай 1988 оны 09 дүгээр сараас эхлэн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтран амьдарч байсныг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар Х овогт О-н Э /РД:.../-ыг Д овогт Х-ын Ж /РД:.../-тай 1988 оны 09 дүгээр сараас эхлэн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.Ц