Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 137/ШШ2025/00179

 

 

 

 

   2025          ...         ...                                         ...        

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ц даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ... оны ... дугаар сарын ...-ний өдөр төрсөн., . настай, ..., ам бүл ... хамт амьдардаг, ... аймгийн ... сум ... дугаар баг,... тоотод оршин суух, Б овогт Г-йн Ц /РД:..., утас:.../-ын нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг 2025 оны  02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга                 Б.М, нэхэмжлэгч Г.Ц нар оролцов. 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өвдөөд группэд орох гэсэн боловч ажилласан жил хүрэхгүй байгаа тул шүүхээр ажилласан жил тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 1983 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1993 он хүртэл ажиллаж байсан үеийн халагдсан тушаал байхгүй, миний ажиллаж байсан компани хувьчлагдсан. Халагдсан тушаал байхгүй тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлага гарсан” гэв.

Хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

-Улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт,

-Нэхэмжлэгч Б овогт Г-н Ц-ын иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар,

-Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025 оны ... дугаар сарын ...-ний өлхийн ... дугаартай лавлагаа, 2025 оны ... дугаар сарын 24-ний өлхийн ... дугаартай тодорхойлолт ,

-БНМАУ-ын Геологи, Уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа геофизик-Топо зургийн экспедицийн даргаын ... оны .... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай тушаал,

-Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа Эрэл геофизикийн цогцолбор экспедицийн даргын ... оны ... дугаар сарын ...-ний өдрийн ... дугаартай тушаал, тушаалын хавсралт

-Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа Эрэл геофизикийн цогцолбор экспедицийн даргын ... оны ...дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай тушаал,

-Улсын геологийн төвийн Геологи геофизикийн эрлийн “Гэгээ” нэгдлийн захирлын  ...оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай тушаал,

-Гэрч  Д.О, Ё.Э нарын тодорхойлолт, мэдүүлэг зэрэг болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б овогт Г-н Ц нь ... оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн ... хүртэл БНМАУ-ын Геологи, Уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Геофизик-Топо зургийн экспедицид геофизикийн хайгуулийн 2 дугаар зэргийн ажилтнаар, ...оноос ... оны ... дугаар сарын ...-ны өдрийг хүртэл Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа Эрэл геофизикийн цогцолборын багаж завсар, зохион бүтээх тасагт техник зохион бүтээгчээр, ... оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн ... оныг дуустал Улсын геологийн төвийн Геологи геофикийн эрлийн “Г” нэгдэлд техникийн геофизикээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлахад нэхэмжлэгч  Б овогт Г-н Ц нь ... оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн ... хүртэл БНМАУ-ын Геологи, Уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Геофизик-Топо зургийн экспедицид геофизикийн хайгуулийн 2 дугаар зэргийн ажилтнаар, ... оноос ... оны ... дугаар сарын ...-ны өдрийг хүртэл Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа Эрэл геофизикийн цогцолборын багаж завсар, зохион бүтээх тасагт техник зохион бүтээгчээр, ... оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн ... оныг дуустал Улсын геологийн төвийн Геологи геофикийн эрлийн “Гэгээ” нэгдэлд техникийн геофизикээр ажиллаж байсан болох нь БНМАУ-ын Геологи, Уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа геофизик-Топо зургийн экспедицийн даргаын ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай тушаал, Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа Эрэл геофизикийн цогцолбор экспедицийн даргын ... оны ... дугаар сарын ...-ний өдрийн ... дугаартай тушаал, тушаалын хавсралт, Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа Эрэл геофизикийн цогцолбор экспедицийн даргын ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай тушаал, Улсын геологийн төвийн Геологи геофизикийн эрлийн “Гэгээ” нэгдлийн захирлын  ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай тушаал болон гэрч Ё.Э-н өгсөн “...Г.Ц нь ... оноос ... он хүртэл Эрэл геофизикийн цогцолбор Экспедицэд геофизикчээр хамт ажиллаж байсан. Тус газар нь тухайн үедээ баруун 4 замын тэнд үйл ажиллагаа явуулж байгаад Улиастай руу 1990 онд нүүсэн. Баянзүрх дүүрэг рүү гэсэн үг. Г.Ц нь ... оноос ... он хүртэл тасралтгүй ажиллаж байсан. Харин би хэсэг хугацаанд сурч байсан. Г.Ц нь тус байгууллагад ажиллаж байхдаа зөндөө шагнал авч байсан. Тухайн үедээ Эрэл геофизикийн цогцолбор экспедицийн аварга, залуу зохион бүтээгч, техникч байж байгаад инженерийн албан тушаалд мөн шагнагдаж ажиллаж байсан. Миний  мэдэхээр бол энэ байна. Ер нь их шагнал урамшуулал авдаг, ажилдаа маш сайн хүн байсан. Биднийг анх ирэхэд тус байгууллагын дарга нь Т.Б гэж хүн байж байгаад ... онд н.Г болж байсан. Би 1992 он хүртэл Г.Ц-тай цуг ажиллаж байгаад ажлаасаа гарсан. Г.Ц-ыг цаашдаа хэдэн он хүртэл ажилласныг сайн мэдэхгүй байна.  1990 онд н.Г даргыг ирэх үед Г ХХК болж нэршил өөрчлөгдсөн.  Бид хоёрыг хамт ажиллаж байх хугацаанд байгууллага 1990 онд татан буугдаад Г ХХК болж өөрчдөгдсөн. Дарга нар ч мөн өөрчлөгдсөн. Г.Ц нь ямартай ч багаж төхөөрөмж засдаг инженер  хийдэг байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.О-ы өгсөн “...Бид нэг ангид сурч байгаад ангиараа 1983 онд Геологи уул уурхайн үйлвэрийн яамны харьяа геофизик топо зургийн экспедицэд 2 дугаар зэргийн ажилчнаар ажиллаж байсан. Г.Ц нь 1985 онд сургуулиа төгсөж ирээд 1993 он хүртэл хамт ажиллаж байсан. 1990 онд байгууллагын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж Эрчим хүч, уул уурхай үйлдвэр, геологийн яамны Эрэл геофизикий цогцолбор экспедиц болж өөрчлөгдсөн. Ингэж нэршил, яам өөрчлөгдсөнөөс хүмүүсийн бичиг баримт үрэгдэж, бичиг баримтын асуудал болсон. ... онд Эрэл геофизикийн цогцолбор Экспедиц нь Улсын геологийн төв геологи биофизикийн Эрэлийн Гэгээ нэгдэл гэж бүтэц зохион байгуулалт нь мөн өөрчлөгдсөн. Бид хоёр 1983 оноос ... он хүртэл хамт ажилласан. Г.Цэнджаргал нь геофизикийн оператор хийж байгаад Эрэлийн Гэгээ нэгдэлд инженер хийж байсан. Энэ хугацаанд тасралтгүй ажилласан. Ажил завсардсан зүйл байхгүй. Би тус байгууллагад ... оноос ... он хүртэл техник геофизикчээр ажиллаж байсан. Харин Г.Ц нь тус газраа ажиллаад үлдсэн. Тус байгууллага 2000 оны үед татан буугдсан тэр болтол Г.Ц ажилласан байх. Г нэгдлийг татан буугдтал Г.Ц нь ажилласан байх. Г.Ц-тай оюутан цагаасаа хойш л хамт ажилласан” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

               Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн Б овогт Г-н Ц-ыг ... оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн ... хүртэл БНМАУ-ын Геологи, Уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Геофизик-Топо зургийн экспедицид геофизикийн хайгуулийн 2 дугаар зэргийн ажилтнаар, ... оноос ... оны ... дугаар сарын ...-ны өдрийг хүртэл Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа Эрэл геофизикийн цогцолборын багаж завсар, зохион бүтээх тасагт техник зохион бүтээгчээр, ... оны ...дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн ... оныг дуустал Улсын геологийн төвийн Геологи геофикийн эрлийн “Гэгээ” нэгдэлд техникийн геофизикээр ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.

             Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Г-н Ц-ыг ... оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн ... хүртэл БНМАУ-ын Геологи, Уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Геофизик-Топо зургийн экспедицид геофизикийн хайгуулийн 2 дугаар зэргийн ажилтнаар, ... оноос ... оны ... дугаар сарын ...-ны өдрийг хүртэл Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа Эрэл геофизикийн цогцолборын багаж завсар, зохион бүтээх тасагт техник зохион бүтээгчээр, ... оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн ... оныг дуустал Улсын геологийн төвийн Геологи геофикийн эрлийн “Гэгээ” нэгдэлд техникийн геофизикээр тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрмөгц зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.Ц