Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 308/ШШ2025/00221

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 308/ШШ2025/00221

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Д аймаг, С сум, * дугаар баг, Үийн *-**** тоотод оршин суух, Бг овогт Дын Б

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Д.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1986 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Түлш эрчим хүчний яамны харьяа Д аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт туслах машинч, гагнуурчнаар 1 жил 20 өдөр, 1988 оны 02 дугаар 26-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 2 жил 10 сар 2 өдөр ажилласан. Худалдааны барилгын бригадад туслах ажилтан, барилгын бригадын нярав зэрэг ажлуудыг хийж байсан. 1995 онд гэр шатаж хөдөлмөрийн дэвтэр, зураг, бичиг баримт үгүй болсон тул эдгээр ажилласан жилүүдийг тогтоож өгнө үү гэв.

2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн тодорхойлолт, Батлан хамгаалахын төв архив хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, Түлш, эрчим, хүчний үйлдвэрийн яамны харьяа Д аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын тушаал, Д аймгийн худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын тушаал, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ********* дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч С.Бийн тодорхойлолт, Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ***/ШШ2020/00*** дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Д.Ц-Аийн тодорхойлолт, тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Г.Жгийн тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс гэрчээр С.Б, Д.Ц-А, Г.Ж нарыг гэрчээр асууж нотлох баримт бүрдүүлэв.

ҮНДЭСЛЭХ нь:

3.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

4.Хүсэлт гаргагч Д.Б нь Түлш эрчим хүчний яамны харьяа Д аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт 1986 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хооронд туслах машинч, гагнуурчнаар, Д аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газарт барилгын бригадад 1988 оны 02 дугаар 26-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл нормчноор, 1988 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл жижүүрээр, 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл няраваар, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл өрөгч, угсрагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

5.Хүсэлт гаргагч Д.Бын ажиллаж байсан хугацааны архивын баримт байхгүй талаар Д аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2020 оны 11 сарын 09-ний өдрийн 731 дугаар албан бичгээр тогтоогдож байх тул тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

6.Хүсэлт гаргагч Д.Б нь Түлш эрчим хүчний яамны харьяа Д аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт 1986 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хооронд туслах машинч, гагнуурчнаар, Д аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газарт барилгын бригадад 1988 оны 02 дугаар 26-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл нормчноор, 1988 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл жижүүрээр, 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл няраваар, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл өрөгч, угсрагчаар тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

7.Өөрөөр хэлбэл Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харьяа Д аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1986 оны 08 сарын 07-ны өдрийн 102 дугаар Ажилд авах, ажлаас чөлөөлөх ажилд томилох тухай 102 дугаар тушаалд ...Д овогтой Быг 1986 оны 08-р сарын 06-наас эхлэн уурын зуухны туслах машинчийн 1 сарын дагалдангаар авч ажиллуулсугай... 1987 оны 08 сарын 24-ний өдрийн 161 дугаар Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалд ...Д овогтой Быг ҮЭ-ийн хорооны зөвшөөрөл, өөрийн нь хүсэлтийн дагуу гагнуурчны ажлаас 1987 оны 08-р сарын 26-наас эхлэн бүр мөсөн чөлөөлж ...аймгийн гүйцэтгэх захиргааны ХНХ-ын хэлтсийн мэдэлд шилжүүлсүгэй... Д аймгийн худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1988 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 25 дугаар Ажилд томилох тухай тушаалд ...Дын Быг барилгын бригадад нормын ажилчнаар 2-р сарын 26-наас ...ажиллуулсугай..., 1988 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 286 дугаар Боловсон хүчний тухай тушаалд ...Д.Б, ...12-р сарын 13-ны өдрөөс конторын жижүүрээр ажиллуулсугай... гэж, 1989 оны 10 сарын 28-ны өдрийн 183 дугаар Боловсон хүчний тухай тушаалд ...Орон тоогоор хасагдсан учир Д овогтой Быг барилгын материалын няравын үүрэгт ажлаас 10-р сарын 15-ны өдрөөс чөлөөлж барилгын бригадад өрөгч угсрагч гагнуурчнаар...үүрэгт ажлаас чөлөөлсүгэй... гэсэн байх тул түүний ажиллаж байсан байдаг тогтоогдож байхаас гадна гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдож байна.

8.Шүүх хүний ажиллаж байсан байдлыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1, 135 дугаар зүйлийн, 135.2.6-д тус тус зохицуулсан байх тул Д.Бын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Бажиг овогт Дын Быг Түлш эрчим хүчний яамны харьяа Д аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт 1986 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хооронд туслах машинч, гагнуурчнаар, Д аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газарт барилгын бригадад 1988 оны 02 дугаар 26-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл нормчноор, 1988 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл жижүүрээр, 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл няраваар, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл өрөгч, угсрагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ