| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2025/00218/И |
| Дугаар | 137/ШШ2025/00186 |
| Огноо | 2025-04-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 137/ШШ2025/00186
2025 ... ... ...
Зохигчид эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Ц би
Нэхэмжлэгч: ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... байр, ... оффис байрлах, ”Г ББСБ” ХХК /УБД:..., РД:..., утас:.../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... аймгийн ... сум... дугаар баг ... тоотод оршин суух, Ц овогт Д-н Г /РД:..., утас:.../-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 12,116,077.17 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Г З Ж ф ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Д.Г нь "Г.З.Ж.Ф ББСБ” ХХК-тай 2025 оны 01-р сарын 17-ны өдрийн No ЗГ- ... дугаар "Зээлийн гэрээ" байгуулан 12,000,000 төгрөгийг сарын 3,5 хувь, жилийн 42 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч нь No3Г- ... дугаар зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт No1-д зааснаар 2025 оны 01-р сарын 19-ны өдрөөс эхлэн 2026 оны 01-р сарын 17-ны өдөр хүртэл өдөр бүр тогтмол 40,253.07 төгрөг төлөхөөр тохиролцсон. Зээлийн гэрээний 2.2, 2.3, 2.4 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч нь хавсралт No 1-д заасан эргэн төлөлтийн хуваарьт хугацааны дагуу зээлийг буцаан төлөхөөр заасан. Гэтэл зээлдэгчийн зүгээс заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч тогтмол дутуу төлөлт хийж гэрээний үүргээ зөрчсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу бүтэн төлөлт хийж байхыг удаа дараа шаардаж утсаар холбогдож, зээлийн гэрээнд заасан гэрийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэх боловч зээлийн гэрээний үүргээ шударгаар биелүүлэхээс татгалзаж, гэрээний үүргийн зөрчил гаргасан. Талуудын хооронд байгуулагдсан ЗГ- .... дугаар зээлийн гэрээний 5.2 дугаар зүйлийн 5.2.1 дэх хэсэгт "Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ "Хавсралт No1-д заасны дагуу эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй” тохиолдолд зээлийн гэрээг нэг талын санаачилгаар хугацаанаас нь өмнө нь цуцлах талаар зохицуулсан тул гэрээг цуцалж, зээлийн төлбөр гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч Д.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Д.Г нь ”Г.З.Ж.Ф ББСБ” ХХК–ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. 12,116,077.17 төгрөгийг авсан нь үнэн болно. 2025 оны 05 сарын 30-нд 2,019,346.2 төгрөгийг, 2025 оны 06 сарын 30-нд 2,019,346.2 төгрөгийг, 2025 оны 07 сарын 30-нд 2,019,346.2 төгрөгийг, 2025 оны 08 сарын 30-нд 2,019,346.2 төгрөгийг, 2025 оны 09 сарын 30-нд 2,019,346.2 төгрөгийг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 2,019,346.2 төгрөгөөр 6 сарын хугацаатай төлнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А нь шүүхэд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Д.Г нь "Г.З.Ж.Ф ББСБ" ХХК-тай 2025 оны 01-р сарын 17-ны өдрийн No ЗГ- ... дугаар "Зээлийн гэрээ" байгуулан 12,000,000 төгрөгийг сарын 3,5 хувь, жилийн 42 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээл авсан. Нэхэмжлэлийн шаардлагын дүн 12,116,077.17 төгрөгийг 2025 оны 05 сарын 30-ны өдөр 2,019,346.2 төгрөгийг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 2,019,346.2 төгрөгийг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 2,019,346.2 төгрөгийг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 2,019,346.2 төгрөгийг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 2,019,346.2 төгрөгийг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 2,019,346.2 төгрөгийг "Г.З.Ж.Ф ББСБ" ХХК-д 6 сарын хугацаанд тэнцүү төлөлттэйгөөр төлөхийг зөвшөөрч байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "Г.З.Ж.Ф ББСБ" ХХК нь хариуцагч Д.Г-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,116,077.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, хариуцагч Д.Г нар нь харилцан тохиролцож хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага 12,116,077.17 төгрөгийг 2025 оны 06 сарын 30-ны өдөр 2,019,346.2 төгрөгийг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 2,019,346.2 төгрөгийг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 2,019,346.2 төгрөгийг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 2,019,346.2 төгрөгийг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 2,019,346.2 төгрөгийг "Г.З.Ж.Ф ББСБ" ХХК-д төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн болох нь хариуцагчийн хариу тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч "Г.З.Ж.Ф ББСБ" ХХК -ний нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Г-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 12,116,077.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг харилцан тохиролцож хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 12,116,077.17 төгрөгийг 2025 оны 06 сарын 30-ны өдөр 2,019,346.2 төгрөгийг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 2,019,346.2 төгрөгийг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 2,019,346.2 төгрөгийг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 2,019,346.2 төгрөгийг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 2,019,346.2 төгрөгийг "Г.З.Ж.Ф ББСБ" ХХК-д 6 сарын хугацаанд тэнцүү төлөлттэйгөөр төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208,808 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 104,404 төгрөгийг хариуцагч Д.Г-с, мөн хураамжийн 50 хувь болох 104,404 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.Ц