| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2018/0192/Э |
| Дугаар | 204 |
| Огноо | 2018-03-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Бат-Эрдэнэ |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 204
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Бадмаараг,
Улсын яллагч: Ж.Б,
Шүүгдэгч С.Бнарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Боржигон овогт Сайнжаргалын Бд холбогдох эрүүгийн 1809002270038 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч С.Бнь 2017 оны 09 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 06 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Клуб 24” нэртэй пабад хохирогч Б.Бат-Оргилын толгойн тус газар нь вискины шилээр цохиж духанд зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Бшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 09
дүгээр сарын 01-02-ны өглөө 06 цагийн үед дүүгийнхээ ажиллуулдаг бааранд архи уух гэж очсон. Архиа захиалчихаад 00-ын өрөө орох гээд явж байтал 00-ын өрөөнд нэг залуу ажилчидтай нь маргалдаад байж байсан. Тэгээд би та нар боль гэж хэлэхэд чамд хамаагүй гэж хэлээд намайг түлхсэн. Намайг түлхээд бөөнөөрөө дайрахаар нь би өөрийгөө хамгаалах гэж шилэн аяга авсан. Нэг мэдсэн гарнаас мултраад цохичихсон байсан. Тэнд ажиллаж байсан залуу намайг яв гээд гаргасан. Тэгээд би яваад өгсөн” гэв.
Хохирогч Б.Бат-Оргилын: “…Тэгээд тухайн газрын вип өрөөнд ороод би хамгийн захад нь сууж байтал гаднаас үл таних залуу орж ирээд цаашаа суу гэсэн. Тэгэхээр нь “би яахаараа цаашаа суудаг юм бэ” гэхэд “ална шүү тэнэг бацаан минь цаашаа суу” гэж хэлсэн. Тэгтэл надтай хамт явж байсан Б хүрч ирээд цаашаа суучихаа гэж хэлэхээр нь цаашаа суух гэж босоод жаахан цаашлаад буцаад суух гэтэл нөгөө залуу миний дух руу архины шилэн аягаар цохисноос болоод миний дух зүсэгдэж хохирол учирсан…” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,
Гэрч Б.Бат-Эрдэнийн: “…гаднаас үл таних эрэгтэй хүн орж ирээд Бат-Оргилыг эвгүй өнгөөр цаашаа суу гэсэн. Тэгтэл Бат-Оргил уурлаад “чи яахаараа хүнтэй ингэж харьцдаг юм бэ” гээд жоохон маргаан үүссэн. Тэгтэл нөгөө залуу ширээн дээр байсан архины шилэн аягыг барьж аваад Бат-Оргилын дух руу цохиод дух нь зүсэгдчихсэн…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,
Гэрч Ё.Төгөлдөрийн: “…2017 оны 09 дүгээр сарын 02-ны өглөө 06 цагийн орчим манай баарны вип өрөөнд гаднаас хүмүүс орж сууцгаасан. 07 цаг болж байхад манай захирал Батгэрэлийн төрсөн ах /нэрийг нь мэдэхгүй байна/ гаднаас орж ирж суусан. … захирлын ах ширээн дээр байсан шилэн аягыг авч байсан. Тэгээд нэг мэдэхэд нэг залуугийн толгойноос цус гарчихсан байхаар нь явж ороод захирлын ахыг гаргасан …” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11222 дугаартай дүгнэлт:
Яллагдагч С.Бат-Эрдэнийн: “…би уг хэргийг үйлдсэнээ болон надад танилцуулсан эрүүгийн хуулийн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. …би хохирлоо төлж барагдуулах болно. … би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөр байна…” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29/,
Шүүгдэгч С.Бат-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 30-31 / зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч С.Бнь 2017 оны 09 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 06 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Клуб 24” нэртэй пабад хохирогч Б.Бат-Оргилын толгойн тус газар нь вискины шилээр цохиж духанд зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болохоо өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.
Шүүх шүүгдэгч С.Бат-Эрдэнийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Бнь гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Бнь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Харин хохирогч Б.Бат-Оргил нь Сүхбаатар дүүргийн прокурорын газарт “өөрт учирсан хохирлоо бүрэн нөхөн төлүүлсэн тул цаашид ямар нэгэн гомдол санал байхгүй ээ. Мөн би шүүх хуралд оролцохгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү…” гэсэн хүсэлтээ гаргаж өгснийг дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. С.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Бат-Эрдэнийг 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Бнь 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын дотор төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Бнь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, С.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР