| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00222/И |
| Дугаар | 304/ШШ2025/00226 |
| Огноо | 2025-05-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 304/ШШ2025/00226
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Х*******даваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б*******ийн Б*******ы хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 304/2025/00222/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Хүсэлт гаргагч Б.Б*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.Б******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие Лениний зам нэгдэлд 1981 оноос 1984 он, Нэгдэл дундын үйлдвэрт 1987 оноос 1990 онуудад ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул Булган аймгийн Архивын тасгаас цалингийн цэс бүрдүүлсэн. Иймд Лениний зам нэгдэлд 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл туслах ажилтан, Нэгдэл дундын үйлдвэрт 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал барилгачнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,
-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 40 дугаар 1982-1983 он, 1988-1990 онд ажиллаж байсан цалингийн цэсийн лавлагаа /хэргийн 4-р хуудас/,
-Хүсэлт гаргагчийн 1984 оны цалингийн хүснэгт /хэргийн 5-р хуудас/.
3.Хүсэлт гаргагч Б.Б*******ы хүсэлтээр гэрчээр О.М*******, Д.Б*******, С.Г*******, О.О******* нарыг асуусан болно.
4.Шүүх санаачилгаараа хүсэлт гаргагчийн ХААТР-1 маягтыг гаргуулан авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Хүсэлт гаргагч нь Лениний зам нэгдэлд 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл туслах ажилтан, Нэгдэл дундын үйлдвэрт 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал барилгачнаар тус тус ажиллаж байсан боловч хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.Хүсэлт гаргагч Б.Б******* нь Булган аймгийн Х*******-Ө*******сумын Лениний зам нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл туслах ажилтнаар, Х*******-Ө*******сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал барилгачнаар ажиллаж байсан болох нь цалингийн цэсийн лавлагаа болон гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
5.Иймд хүсэлт гаргагч Б.Б*******ыг Булган аймгийн Х*******-Ө*******сумын Лениний зам нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл туслах ажилтнаар, Х*******-Ө*******сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал барилгачнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б*******ийн Б*******ыг Булган аймгийн Х*******-Ө*******сумын Лениний зам нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл туслах ажилтнаар, Х*******-Ө*******сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал барилгачнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА