| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00261/И |
| Дугаар | 304/ШШ2025/00228 |
| Огноо | 2025-05-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 304/ШШ2025/00228
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Х******* б******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.О*******,
Хариуцагч: У.Х******* нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 8,302,043.33 /найман сая гурван зуун хоёр мянга дөчин гурван төгрөг гучин гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00261/и индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х******* б******* ХК нь шүүхэд гарг*******ан нэхэмжлэлдээ: Х*******Б******* нь харилцагч Ж.О*******, У.Х******* нартай 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1060084881 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 13,100,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон.
Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 6,738,268.95 төгрөг, хүүний төлбөрт 2,756,334.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 18,009.99 төгрөг, нийт 9,512,613.18 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа 2025 оны 5 дугаар сарын 5-ны өдөр дуусах боловч Гэрээний хавсралт 1-д за*******ан сар бүр төлөлт хийх хуваарийг 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 250 хоног хугацаа хэтрүүлсэн тул зээлийн гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон.
Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Б*******, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан 1060084881 дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн 2025 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн байдлаар б******* нэг талын санаачилгаар гэрээг цуцлаж, үндсэн зээл 6,361,731.05 төгрөг, зээлийн хүү 1,772,619.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 167,692.77 төгрөг, нийт 8,302,043.33 төгрөгийг хариуцагч нара******* гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.О*******, У.Х******* нар нь шүүхэд гарг*******ан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х******* б******* ХК нь хариуцагч Ж.О*******, У.Х******* нарт холбогдуулан 8,302,043.33 /найман сая гурван зуун хоёр мянга дөчин гурван төгрөг гучин гурван мөнгө/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гарг*******ныг хариуцагч Ж.О*******, У.Х******* нар нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гарг*******ан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт за*******ныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х******* б******* ХК нэхэмжлэлийн шаардлага 8,302,043.33 /найман сая гурван зуун хоёр мянга дөчин гурван төгрөг гучин гурван мөнгө/ төгрөгийг хариуцагч Ж.О*******, У.Х******* нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт за*******наар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн санга******* 73,891.5 /далан гурван мянга найман зуун ерэн нэгэн төгрөг таван мөнгө/ төгрөг, хариуцагч нара******* 73,891.5 /далан гурван мянга найман зуун ерэн нэгэн төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д за*******наар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т за*******наар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн *******уудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА