Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 304/ШШ2025/00231

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Л.А*******ийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 304/2025/00183/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн С.А*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч С.А******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Булган аймгийн Анчдын нийгэмлэгийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1988 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаар тогтоолоор "Аймгийн Анчдын нийгэмлэгийн зөвлөлийн агнуур зүйч"-ээр томилогдон ажиллаж байгаад тус зөвлөлийн тэргүүлэгчдийн 1989 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар тогтоолоор "Анчдын нийгэмлэгийн зөвлөлийн ан агнуурын байнгын бригадад агнуур зүйч"-ээр шилжүүлэн томилсон. Мөн Булган аймгийн Анчдын нийгэмлэгийн дэргэдэх Анчдын байнгын бригадын даргын 1989 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 03 тоот тушаалаар "Анчдын байнгын бригадад агнуур зүйч"-ээр 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ажиллахаар шийдвэрлэсэн. 1991 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10 тоот тушаалаар Анчдын байнгын бригадад өөрчлөлт гарсантай холбоотой "Анчдын байнгын бригадын агнуур зүйч"-ийн албан тушаалаас чөлөөлөгдсөн. Булган аймгийн Ангийн аж ахуйн даргын 1991 оны 02 дугаар сарын 5-ны өдрийн 10 тоот тушаалаар "Булган аймгийн Ангийн аж ахуйд агнуур зүйч"-ээр томилогдон 1995 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 16 тоот тушаалаар тухайн албан тушаалаас чөлөөлөгдсөн. Миний бие 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдөр тэтгэвэр тогтоолгох насанд хүрч тэтгэвэрт гарах гэтэл дээрх газруудад ажиллаж байсан үеийн тушаал шийдвэр байхгүй байна. Иймд намайг 1988 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Булган аймгийн Анчдын нийгэмлэгийн зөвлөлийн агнуур зүйч, 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Булган аймгийн Анчдын нийгэмлэгийн дэргэдэх Анчдын байнгын бригадад агнуур зүйч, 1991 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1995 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-р хуудас/,

-Итгэмжлэл /хэргийн 4-р хуудас/,

-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаар цалингийн цэсийн лавлагаа /хэргийн 5-р хуудас/,

-Булган аймгийн ангийн аж ахуйн даргын 1993 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 07 дугаар иргэний нэхэмжлэгч томилох тухай тушаалын хуулбар /хэргийн 6-р хуудас/,

-Булган аймгийн ангийн аж ахуйн даргын 1992 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 34 дугаар шагнах тухай тушаалын хуулбар /хэргийн 7-р хуудас/,

-Хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 8-14-р хуудас/.

3.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А*******ын хүсэлтээр гэрчээр Н.Алтансүх, Т.Дуламсүрэн нарыг асуусан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Хүсэлт гаргагч нь Булган аймгийн Анчдын нийгэмлэгийн зөвлөлийн агнуур зүйчээр 1988 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, Булган аймгийн Анчдын нийгэмлэгийн дэргэдэх Анчдын байнгын бригадад агнуур зүйчээр 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, Булган аймгийн Ангийн аж ахуйд ангуур зүйчээр 1991 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1995 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хүртэл ажилласан боловч ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй байгаа тул ажилласан жилээ тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1.Хүсэлт гаргагч Л.А******* нь Булган аймгийн Анчдын нийгэмлэгийн зөвлөлийн агнуур зүйчээр 1988 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, Булган аймгийн Анчдын нийгэмлэгийн дэргэдэх Анчдын байнгын бригадад агнуур зүйчээр 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, Булган аймгийн Ангийн аж ахуйд ангуур зүйчээр 1991 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1995 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хүртэл тус тус ажиллаж байсан болох нь цалингийн цэсийн түүвэр, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний нэхэмжлэгчээр томилогдсон тушаал, шагналын тушаал болон гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

5.Иймд хүсэлт гаргагч Л.А*******ийг Булган аймгийн Анчдын нийгэмлэгийн зөвлөлийн агнуур зүйчээр 1988 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, Булган аймгийн Анчдын нийгэмлэгийн дэргэдэх Анчдын байнгын бригадад агнуур зүйчээр 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, Булган аймгийн Ангийн аж ахуйд ангуур зүйчээр 1991 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1995 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Л*******ын А*******ийг Булган аймгийн Анчдын нийгэмлэгийн зөвлөлийн агнуур зүйчээр 1988 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, Булган аймгийн Анчдын нийгэмлэгийн дэргэдэх Анчдын байнгын бригадад агнуур зүйчээр 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, Булган аймгийн Ангийн аж ахуйд ангуур зүйчээр 1991 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1995 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хүртэл ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА