| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00207/И |
| Дугаар | 304/ШШ2025/00233 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 304/ШШ2025/00233
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: И******* х******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.М*******ад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 21,519,761.36 /хорин нэгэн сая таван зуун арван есэн мянга долоон зуун жаран нэгэн төгрөг гучин зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00207/и индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И******* х******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.М******* нь манай компанитай 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр L33800771 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулсан бөгөөд гэрээнд "Цахим зээл гэж зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгч М*******ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас
2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 7818840935 зээлийн дансны дугаартай, 2,726,000.00 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5286051145 банкны тоот дансанд,
2024 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 7100671091 зээлийн дансны дугаартай, 14,860,000.00 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бур тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5286051145 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгй өнөөдрийг хүрч байна. Иймд хариуцагчаас нийт 21,519,761.36 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И******* х******* ББСБ ХХК нь хариуцагч Д.М*******ад холбогдуулан 21,519,761.36 /хорин нэгэн сая таван зуун арван есэн мянга долоон зуун жаран нэгэн төгрөг гучин зургаан мөнгө/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхжаргал нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч И******* х******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 21,519,761.36 /хорин нэгэн сая таван зуун арван есэн мянга долоон зуун жаран нэгэн төгрөг гучин зургаан мөнгө/ төгрөгийг хариуцагч Д.М******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 132,774 /нэг зуун гучин хоёр мянга долоон зуун далан дөрөв/ төгрөг, хариуцагч Д.Моллмжамцаас 132,774 /нэг зуун гучин хоёр мянга долоон зуун далан дөрөв/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА