Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар     137/ШШ2025/00190  

 

 

 

 

2025         ...          ...                                    ...      

 

 

 

                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 ... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ц даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ... оны .. дугаар сарын ...-ний өдөр төрсөн, ... настай, ... ажилтан, ... аймгийн ... сумын ... багийн ... тоотод оршин суух , Т овогт Д-н У /РД:..., утас:... /-ын нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг 2025 оны  04 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М, нэхэмжлэгч Д.У нар оролцов. 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие Д.У нь ... оны.. . дугаар сарын ...-ний өдрөөс эхлэн ...оны.. . дугаар сарын ...-ны өдрийг хүртэл ... ...д ачаа тээврийн агентаар ажилласан билээ. Тэгтэл одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч тус өртөөнд ажиллаж байх хугацаанд хөдөлмөрийн дэвтэрт бичилт дутуу дамжуулах конторын даргын ажилд томилсон тушаал шийдвэр гараагүй тул . ..оны.. . дүгээр сарын .-..ны өдрөөс ... оны ... дугаар сарын ...-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа "... оны ... дүгээр сарын ...-ны өдрөөс ... оны ... дугаар сарын ...-ны өдрийг хүртэлх хугацаанд ... ... ачаа тээврийн агентаар ажилласан байгаад дамжуулах конторт шилжиж ажилласан боловч энэ нь хөдөлмөрийн дэвтэр дээр дутуу бичигдсан байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 

Гэрч Б.Д шүүхэд гаргасан мэдүүлэгтээ: “... Д.У нь Улаанбаатар төмөр замын техникумын төмөр замын ашиглалтын ангийг  .... оны ... дугаар сард төгсөөд Улаанбаатар төмөр замын ... ...-нд хуваарилагдан ирж ажилласан. Бид нэг ээлжинд буюу залуучуудын гавшгайч бригадад ажиллаж, Өвөр Монголын өөртөө засах орны Эрээн хот руу төмөр замын ачаа бараа хүлээлцэх, ачаа тээврийн агентаар хамт ажиллаж байсан. Бид ... он хүртэл хамт ажиллаж байсан. Тэгээд Д.У нь ...оноос тус ... өртөөний дамжуулах конторын даргаар ажиллаж эхэлсэн. Д.У нь ... оноос дамжуулах конторын дарга болж дэвшсэнээс хойш нэг ээлжинд хамт ажиллахаа больсон  гэжээ.

 

Гэрч Х.Ц шүүхэд гаргасан мэдүүлэгтээ “...Бид хоёр Улаанбаатар төмөр замын техникумын төмөр замын ашиглалтын ангийг ... оны ... дугаар сард төгсөөд Улаанбаатар төмөр замын ... өртөөнд хуваарилагдан ирж ажилласан. Бид 2 тухайн үед Монголын Хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр ирж байсан юм. ... онд ирээд дагалдан сумчингаар ажилд ороод шалгалт өгч жинхлээд агентаар дэвшин ажилласан. Мөн Д.У нь ... өртөөнд дамжуулах конторын даргаар дэвшин ажиллаж байсан. Тус өртөөнд бид хоёр ... он хүртэл хамт ажилласан. Бид нарт ажлаас тусгай байр гаргаж өгөөд ажиллаж байх хугацаандаа хамт амьдарч байсан юм. Тэгээд Д.У нь ар гэрийн гачигдлаар өөр өртөө рүү шилжиж ажиллахаар болсон....” гэжээ.

Хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

-Улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт,

- Улаанбаатар төмөр замын төрөлжсөн архивын газрын 2025 оны .... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай тодорхойлолт

-... дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар

- ... аймгийн ... өртөөний цалингийн жагсаалт

- Улаанбаатар төмөр замын .... өртөөний даргын ... оны . ..дүгээр сары..н .-ны өдрийн ... дугаартай тушаал

Улаанбаатар төмөр замын хэрэг эрхлэх газрын даргын ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай тушаал зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Д.У нь ... оны ... дугаар сарын.. .-ний өдрөөс ... он..ы . дугаар сарын...-ныг хүртэл ... өртөөнд ачаа тээврийн агент, дамжуулах конторын даргаар ажиллаж байсан тухайгаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлахад нэхэмжлэгч Д.У нь ... оны . ...дугаар сарын .....-ний өдрөөс ..... оны ........ дугаар сарын .......-ныг хүртэл ........ өртөөнд сумчин, ачаа тээврийн агент, дамжуулах конторын даргаар тус тус ажиллаж байсан болох нь гэрч Б.Д-ын шүүхэд гаргасан “...Д.У нь Улаанбаатар төмөр замын техникумын төмөр замын ашиглалтын ангийг  ......... оны ...... дугаар сард төгсөөд Улаанбаатар төмөр замын .... өртөөнд хуваарилагдан ирж ажилласан. Бид нэг ээлжинд буюу залуучуудын гавшгайч бригадад ажиллаж, Өвөр Монголын өөртөө засах орны Эрээн хот руу төмөр замын ачаа бараа хүлээлцэх, ачаа тээврийн агентаар хамт ажиллаж байсан. Бид .... он хүртэл хамт ажиллаж байсан. Тэгээд Д.У нь .... оноос тус  ..... өртөөний дамжуулах конторын даргаар ажиллаж эхэлсэн. Д.У нь .... оноос дамжуулах конторын дарга болж дэвшсэнээс хойш нэг ээлжинд хамт ажиллахаа больсон...”  гэх мэдүүлэг, гэрч Х.Ц-н шүүхэд гаргасан“...Бид хоёр Улаанбаатар төмөр замын техникумын төмөр замын ашиглалтын ангийг  ........ оны ... дугаар сард төгсөөд Улаанбаатар төмөр замын .. өртөөнд хуваарилагдан ирж ажилласан. Бид 2 тухайн үед Монголын Хувьсгалт Залуучуудын эвлэлийн илгээлтээр ирж байсан юм. ..... онд ирээд дагалдан сумчингаар ажилд ороод шалгалт өгч жинхлээд агентаар дэвшин ажилласан. Мөн Д.У нь ... өртөөнд дамжуулах конторын даргаар дэвшин ажиллаж байсан. Тус өртөөнд бид хоёр ...... он хүртэл хамт ажилласан. Бид нарт ажлаас тусгай байр гаргаж өгөөд ажиллаж байх хугацаандаа хамт амьдарч байсан юм. Тэгээд Д.У нь ар гэрийн гачигдлаар өөр өртөө рүү шилжиж ажиллахаар болсон...” гэх мэдүүлэг болон Улаанбаатар төмөр замын төрөлжсөн архивын газрын 2025 оны ... дугаар сарын ...-ны өдрийн .. дугаартай тодорхойлолт, Д.У-н ..... дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ...... аймгийн ...... өртөөний цалингийн жагсаалт, Улаанбаатар төмөр замын ...... өртөөний даргын ....... оны .. дүгээр сарын .-...ны өдрийн .... дугаартай тушаал, Улаанбаатар төмөр замын Хэрэг эрхлэх газрын даргын ...... оны .... дугаар сарын ....-ны өдрийн .... дугаартай тушаал, баримт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

               Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн  нэхэмжлэгч Д.У-ыг .... оны ..... дугаар сарын ......-ний өдрөөс .... оны ....... дугаар сарын ........-ныг хүртэл .... өртөөнд сумчин ачаа тээврийн агент, дамжуулах конторын даргаар тус тус ажиллаж  байсныг тогтоох нь зүйтэй байна.

             Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т овогт Д-н У /РД:... /-ыг ... оны .... дугаар сарын ...-ний өдрөөс .... оны ... дугаар сарын ...-ныг хүртэл ....... өртөөнд сумчин, ачаа тээврийн агент, дамжуулах конторын даргаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрмөгц зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.Ц