| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00286/И |
| Дугаар | 304/ШШ2025/00235 |
| Огноо | 2025-05-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 304/ШШ2025/00235
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: К******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: П.М*******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,288,103.68 /нэг сая хоёр зуун наян найман мянга нэг зуун гурван төгрөг жаран найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00286/и индекстэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.М******* нь К******* ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 779,900 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээл авсан. Хариуцагч нь зээл авсан өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Иймд үндсэн зээл 779,900 төгрөг, зээлийн хүү 434,449.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 68,754.43 төгрөг, нотариатын зардал 5000 төгрөг, нийт 1,288,103.68 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч П.М*******т холбогдох 1,288,103.68 /нэг сая хоёр зуун наян найман мянга нэг зуун гурван төгрөг жаран найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд:
Хариуцагч нь К******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,288,103.68 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 322,026 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 322,026 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 322,026 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дүгээр зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч К******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,288,103.68 /нэг сая хоёр зуун наян найман мянга нэг зуун гурван төгрөг жаран найман мөнгө/ төгрөгийг хариуцагч П.М******* нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 322,026 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 322,026 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 322,026 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн санд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, 11,781 /арван нэгэн мянга долоон зуун наян нэг/ төгрөгийг Төрийн сангаас, 11,781 /арван нэгэн мянга долоон зуун наян нэг/ төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА