| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2025/00211/И |
| Дугаар | 137/ШШ2025/00199 |
| Огноо | 2025-05-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 137/ШШ2025/00199
2025 ... ... ....
Зохигчид эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Ц би
Нэхэмжлэгч: ... дүүргийн ... дугаар хороо, К банкны төв байр “К банк” ХК /улсын бүртгэлийн дугаар ..., регистрийн дугаар ..., утас:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... аймгийн ... сумын ... дугаар баг, ... тоотод оршин суух, Б овогт Э-н А /РД:..., утас:.../-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 20,661,064 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч К банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.А нь к банктай 2024 оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... тоот “К банкны харилцагчид үзүүлэх бүртээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээ”, 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ... тоот цахи цалингийн зээлийн гэрээ байгуулан 19,846,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Зээлийн гэрээгээр тохирсон зээл болон зээлийн хүүний төлбөрийг хуваарийн дагуу сар бүрийн 05, 20-ны өдрүүдэд төлөх ёстой хэдий ч төлбөрөө зээл авсанаас хойш хугацаанд нь төлөлгүй өнөөдрийг хүрээд байна. Энэ нь зээлийн гэрээний 7.2-т тусгагдсан ноцтой зөрчил байх тул зээлдэгч Э.А-с зээлийн гэрээний үүрэгт дараах төлбөрийг нэхэмжилж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл болон зээлийн хүүний төлөгдөөгүй үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд үндсэн зээл 19,025,843 төгрөг, зээлийн хүү 1,615,094 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,127 төгрөг, нийт 20,661,064 төгрөг. Хариуцагч Э.А-с зээлийн гэрээний үүрэгт 20,661,064 төгрөгийг гаргуулж Капитрон банканд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.А нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Э овогтой А нь к банкнаас шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Тус банкнаас 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 19,846,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Одоо нэхэмжилж байгаа 20,661,064 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Уг мөнгийг 3 сарын хугацаатай төлөх саналтай байна. Үүнд: 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 6,800,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 6,800,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 7,061,064 төгрөгөөр төлж барагдуулах саналтай байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: К банк нь Э.А-с зээлийн гэрээний үүрэгт 20,661,064 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан билээ. Хариуцагч Э.А-ьн уг нэхэмжлэлийн дүн дараах хуваарийн дагуу төлөх хүсэлт гаргасан байна. Үүнд: 06 дугаар сарын 10-ны өдөр 6,800,000 төгрөг, 07 дугаар сарын 10-ны өдөр 6,800,000 төгрөг, 08 дугаар сарын 10-ны өдөр 7,061,064 төгрөг. Хариуцагчийн төлбөр төлөх хуваариа нэг л удаа төлөхгүй зөрчсөн тохиолдолд албадан гүйцэтгүүлэх захирамж, гүйцэтгэх хуудсын хамт шүүхээс бичүүлэн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шилжүүлэх болно. Жич:Хариуцагчийн сар бүр төлөх хуваариа нэг л удаа төлөхгүй зөрчсөн тохиолдолд албадан гүйцэтгүүлэх захирамж, гүйцэтгэх хуудсын хамт шүүхээс бичүүлэн авч Шүүхийн шийдвэр гүйцэтнгэх хэлтэст шилжүүлэхийг шүүгчийн захирамжид дурдаж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К банк ХК нь хариуцагч Э.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,661,064 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагч Э.А нар нь харилцан тохиролцож хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага 20,661,064 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу
2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 6,800,000 төгрөг,
2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 6,800,000 төгрөг,
2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 7,061,064 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн болох нь хариуцагчийн хариу тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “К банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.А-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20,661,064 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигчид харилцан тохиролцож хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 20,661,064 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 6,800,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 6,800,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 7,061,064 төгрөгөөр төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261,255 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 130,627.5 төгрөгийг хариуцагч Э.А-с, мөн хураамжийн 50 хувь болох 130,627.5 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.Ц