| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2025/00155/И |
| Дугаар | 137/ШШ2025/00202 |
| Огноо | 2025-05-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 137/ШШ2025/00202
2025 ... ... ...
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Ц би
Нэхэмжлэгч: ... дүүргийн ... дүгээр хороо, ..., “Т банк” ХК /улсын бүртгэлийн дугаар ...., регистрийн дугаар .../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... аймгийн ... сум .... дугаар баг ... тоотод оршин суух Ч овогтой А-н У /РД:.., утас:.../,
Хариуцагч: ... аймгийн .... сум ... дугаар баг ... тоотод оршин суух, Т овогт Л-н Г /РД:..., утас:.../ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 60,093,136.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Т банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л овогтой Г, А овогтой У нар нь Т банкнаас 2023 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр .... тоот зээлийн гэрээ байгуулан 80,000,000 /наян сая/ төгрөгийг сарын 1,9 хувь, жилийн 22,8 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулснаас хойш нийт зээлдээ үндсэн зээлээс 23,408,680 төгрөг, хүүнээс 26,675,027 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 38,318 төгрөг, нийт 50,122,025 төгрөг төлсөн байна. Зээлдэгч Л.Г нь 2024 оны 12 дугаар сарын 31-ны өдрөөс хойш зээл, зээлийн хүүг гэрээний дагуу хавсралтаар харилцан тохиролцсон хуваарийн дагуу төлөх үүргээ тогтмол зөрчиж ирсэн бөгөөд зээлдэгчид банкнаас удаа дараа төлбөрийн зөрчлийг арилгахыг мэдэгдэж байсан. Зээлдэгч зээл, зээлийн хүүг төлүүлэх шаардлагыг үл биелүүлээгүйн улмаас зээлдэгчид зээлийн төлбөрийг барагдуулах тухай бичгээр мэдэгдэх хуудсыг хүргүүлж байсан боловч Улаанбаатарт байрлах хаяг дээр байдаггүй бөгөөд зээлдэгчийн зүгээс зээлээ өнөөдрийг хүртэл гэрээний дагуу төлөөгүй байна. Зээлдэгч нь 2025.03.13-ны байдлаар зээлдэгчийн үндсэн зээлийн нийт үлдэгдэл 53,787,014 Тавин гурван сая долоон зуун наян долоон мянга арван дөрвөн/ төгрөг, зээлийн хүү 6,244,366,25 /Зургаан сая хоёр зуун дөчин дөрвөн мянга гурван зуун жаран зургаан төгрөг хорин таван/ мөнгө, нэмэгдүүлсэн хүү 32,756,57 /Гучин хоёр мянга долоон зуун тавин зургаан төгрөг тавин долоон мөнгө/ төгрөг нийт 60,064,136.33 /Жаран сая жаран дөрвөн мянга нэг зуун гучин зургаан төгрөг гучин гурван мөнгө/ төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч зээл, зээлийн хүүг төлүүлэх шаардлагыг үл биелүүлээгүйн улмаас зээлдэгчтэй удаа дараа зээлийн төлбөрийг барагдуулах тухай сануулж, шүүхэд шилжүүлэх тухай анхааруулж байсан боловч зээлээ төлөх сонирхолгүй байгаа. Иймд иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дүгээр зүйлийн 453.1, 453.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 24 дүгээр зүйлийн 24.3, мөн зээлийн ... дугаартай гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1, 6.2.5, 6,2,6, 7 дугаар зүйлийн 7.2, дугаар заалтуудыг зөрчсөн нь зээлдэгч Л.Г-той байгуулсан зээлийн гэрээг цуцлах, үндэслэл болж байна гэжээ.
Хариуцагч Л.Г, А.У нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч А.Г, А.У нар Т банкны нэхэмжлэлтэй танилцсан. 2023 онд 80 сая төгрөгийн зээл авсан. Тус банкнаас одоо нэхэмжилж байгаа 60,093,136.33 төгрөгөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 12,134,336.33 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл 47,968,800 төгрөгийг дараах байдлаар төлж барагдуулахаар тохиролцсон. Үүнд
2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг
2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг
2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг
2025 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг
2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг
2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг
2025 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг
2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг
2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг
2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг
2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг
2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг
2026 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг
2026 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг
2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг
2026 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 2,968,800 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т банк ХХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч харилцааны менежер албан тушаалтай Х.Э нь хариуцагч Л.Г, А.У нарын хариу тайлбартай уншиж танилцлаа. Т банк ХК нь хариуцагч Л.Г А.У нарт холбогдуулан 60,093,136.33 төгрөгийн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь 12,124,336.33 төгрөгийг төлсөн. Одоо зээлийн үлдэгдэл 47,968,800 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлийн үлдэгдэл 47,968,800 төгрөгийг хариуцагч нартай дараах байдлаар төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Үүнд 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 15 сарын хугацаанд сар бүр 3,000,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сард 2,968,800 төгрөгөөр төлөхөөр тохиролцсон. Иймд талуудын тохиролцооны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Т банк” ХК нь хариуцагч Л.Г, А.У нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 60,093,136.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, хариуцагч Л.Г, А.У нар нь харилцан тохиролцож хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага 60,093,136.33 төгрөгөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 12,124,336.33 төгрөгийг төлж, үлдэгдэл 47,968,800 төгрөгийг 16 сарын хугацаанд буюу
2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг
2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг
2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг
2025 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг
2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг
2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг
2025 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг
2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг
2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг
2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг
2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг
2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг
2026 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг
2026 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг
2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг
2026 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 2,968,800 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн болох нь хариуцагч нарын хариу тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Т банк” ХК нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Г, А.У нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 60,093,136.33 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Л.Г, А.У нар нь нэхэмжлэлийн шаардлага 60,093,136.33 төгрөгөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 12,124,336.33 төгрөгийг төлж барагдуулан, үлдэгдэл 47,968,800 төгрөгийг 16 сарын хугацаанд буюу
2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг
2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг
2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг
2025 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг
2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг
2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг
2025 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг
2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг
2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг
2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг
2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг
2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг
2026 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг
2026 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг
2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг
2026 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 2,968,800 төгрөгөөр тус тус төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 458,415.68 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 229,207.84 төгрөгийг хариуцагч Л.Г, А.У нараас, мөн хураамжийн 50 хувь болох 229,207.84 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч нар шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.Ц