| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2025/00215/И |
| Дугаар | 137/ШШ2025/00203 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 137/ШШ2025/00203
2025 05 07 137/ШШ2025/00203
Зохигчид эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Ц би
Нэхэмжлэгч: ... аймгийн ... сум, ... дүгээр багт байрлах ... аймгийн ... сумын .З.Д.Т.Г /УБД:..., РД:..., утас:.../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... аймгийн ... сумын .... дүгээр баг ... тоотод оршин суух, Ц овогт Г-н Д /РД:..., утас:.../-д холбогдох
Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл 28,049,067 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ... аймгийн ... сумын З.Д.Т.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... аймгийн ... сумын ... Б-н А болон иргэн Г Д нарын хооронд 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ... дугаартай "Хоршоо хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ" байгуулагджээ. Зээлийн гэрээний дагуу Г Д нь 30,000,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэйгээр "сүүний үүлдрийн хар тарлан үнээний фермийн" зориулалтаар авчээ. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна. Учир нь зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг болно. Зээлийн гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ..." гэсэн шаардлагад нийцэж байна. Гэтэл иргэн Г.Д нь үндсэн зээл 30.000.000 төгрөгөөс 1.950.933 төгрөгийг төлж, үлдэх 28.049.067 төгрөгийг төлөөгүй нь нэг талаар төрийн ашиг сонирхол зөрчсөн, нөгөө талаар дараагийн иргэдийн зээл авах боломжийг хязгаарласан нь нийтийн ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул прокурор төрийн байгууллагыг төлөөлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох үндэслэл болж байна. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д "Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно", Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д "Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно" гэж заасан. Иймд хариуцагч Г.Д-с үндсэн зээл 30,000,000 төгрөгөөс төлөгдөөгүй үлдсэн 28,049,067 (хорин найман сая дөчин есөн мянга жаран долоо) төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэв. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт "прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн иргэний болон бусад хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэл" нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заажээ. Хуулийн энэхүү заалтын дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Г овогтой Д ... аймгийн ... сумын З.Д.Т.Г-с шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “Хоршоо хөгжүүлэх” сангаас 30,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Одоо нэхэмжилж байгаа 28,049,067 төгрөгөөс 2,400,000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл 25,649,067 төгрөг үлдэгдэлтэй байгаа болно. Дээрх 25,649,067 төгрөгийг дараах байдлаар төлж барагдуулах саналтай байна. Үүнд
1.2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 5,324,534 төгрөг
2.2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 5,324,533 төгрөгийг төлж, үлдэгдэл 15,000,000 төгрөгийг 24 сарын хугацаанд буюу 2025 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2027 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хугацаанд сар бүр 625,000 төгрөгийг төлж барагдуулах саналтай байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүхэд гаргасан тайлбартаа: ... аймгийн ... сумын З.Д.Т.Г-с нэхэмжлэлтэй Г-н Д-д холбогдох Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл 28,049,067 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд тус сумын прокурорын газрын хяналтын прокурор Э.Н миний бие нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр оролцож байна. ... сумын З.Д.Т.Г-с холбогдох материалыг хүргүүлж прокурорын газраас нэхэмжлэл бичиж шүүхэд хүргүүлэх хугацаанд хариуцагч Г.Д нь төлөгдөөгүй үлдэгдэл 28,049,067 төгрөгөөс 2,400,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул үлдэгдэл болох 25,649,067 төгрөгөөс 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 5,324,534 төгрөгийг, 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 5,324,533 төгрөгийг тус тус төлж, үлдэгдэл 15,000,000 төгрөгийг 24 сарын хугацаанд буюу 2025 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2027 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хугацаанд сар бүр 625,000 төгрөгөөр төлж барагдуулах саналыг дэмжиж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ... аймгийн ... сумын З.Д.Т.Г нь хариуцагч Г.Д-д холбогдуулан хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл 28,049,067 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, хариуцагч Г.Д нар нь харилцан тохиролцож хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага 28,049,067 төгрөгөөс 2,400,000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж барагдуулан, үлдэгдэл 25,649,067 төгрөгийг 26 сарын хугацаанд буюу 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 5,324,534 төгрөгийг, 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 5,324,533 төгрөгийг тус тус төлж, үлдэгдэл 15,000,000 төгрөгийг 24 сарын хугацаанд буюу 2025 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2027 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хугацаанд сар бүр 625,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн болох нь хариуцагчийн хариу тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Зохигчид эвлэрсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ... аймгийн ... сумын З.Д.Т.Г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Д-д холбогдох хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл 28,049,067 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигчид харилцан тохиролцож, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага 28,049,067 төгрөгөөс 2,400,000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж барагдуулан, үлдэгдэл 25,649,067 төгрөгийг 26 сарын хугацаанд буюу 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 5,324,534 төгрөгийг, 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 5,324,533 төгрөгийг төлж, үлдэгдэл 15,000,000 төгрөгийг 24 сарын хугацаанд буюу 2025 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2027 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хугацаанд сар бүр 625,000 төгрөгөөр тус тус төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ... аймгийн ... сумын З.Д.Т.Г нь улсын тэмдэгтийн хураамжинд 298,195 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Г.Д-с улсын тэмдэгтийн хураамж 298,195.5 төгрөгний 50 хувь болох 149,097.5 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.Ц