| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2025/00233/И |
| Дугаар | 137/ШШ2025/00204 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 137/ШШ2025/00204
2025 ... ... ....
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Ц би
Нэхэмжлэгч: ... аймгийн ... сум ... дүгээр баг Г бизнес төвд байрлах “Г банк” ХК /УБД:..., РД:..., утас:..., /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... аймгийн ... сумын ... баг, ... тоотод оршин суух, Б овогт Г-н У /РД:..., утас:.../-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 7,923,393.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Г банк” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.У нь 2024 оны 09 дугаар сарын 05-ний өдөр Г банктай ... тоот Зээл болон барьцааны гэрээ /дижитал цалингийн зээл/ байгуулж 8,320,000 (Найман сая гурван зуун хорин мянга) төгрөгийн зээлийг жилийн 21 (Хорин нэг ) хувийн хүүтэй, 30 (Гуч) сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч Г. У нь . тоот ... зээлийн гэрээний хавсралт) №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 82 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2025 оны 04-р сарын 24-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,923,393.12 (Долоон сая есөн зуун хорин гурван мянга гурван зуун ерэн гурван төгрөг арван хоёр мөнгө) төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт Г банканд олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Г.У нь Г банкнаас шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Голомт банкнаас нэхэмжилсэн 7,923,393.12 төгрөгийг авсан нь үнэн болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Г банк” ХК нь хариуцагч Г.У-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,923,393.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.У нь “Г банк” ХК-аас нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг 7,923,393.12 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Г банк” ХК нь хариуцагч Г.У-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,923,393.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.У нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141,636.29 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 70,818.145 төгрөгийг хариуцагч Г.У-с, мөн хураамжийн 50 хувь болох 70,818.145 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.Ц