Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 320/ШШ2025/00446

 

 

 

 

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 320/ШШ2025/00446

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

      

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ************дүүргийн ********* дүгээр хороо, *********** ***********ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *************,

хариуцагч: Хөвсгөл аймгийн ******* сумын ***** дугаар багт оршин суух, одоо ****** аймгийн ****** сумын ****** дугаар ********

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 2,911,924.98 төгрөг, зээлийн хүү 285,340.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,646.02 төгрөг, нийт 3,215,911.53 (гурван сая хоёр зуун арван таван мянга есөн зуун арван нэгэн төгрөг тавин гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/00131/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч **********-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Голомт банкнаас ******** овогтой ****** нь 2024 оны 4 сарын 06-ны өдөр ******** тоот дижитал зээлийн гэрээг цахимаар байгуулж, 5,000,000 төгрөгийг 19.2 хувийн хүүтэй, 15 сарын хугацаатай, хугацаандаа төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүний 20 хувь байхаар зээл авсан.

Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн төлөлт, үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд:

 

Олгосон/ Бодогдсон

Төлсөн

Үлдэгдэл

Зээл

5,000,000

2,088,075.02

2,911,924.98

хүү

491,380.77

206,040.24

285,340.53

Нэмэгдүүлсэн хүү

19,690.76

1,044.74

18,646.02

Нийт

5,511,071.53

2,295,160.00

3,215,911.53

гэжээ.

Хариуцагч ********** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ****** овогтой ******** нь *********** байгаа тул ******* нэхэмжилж буй 3,215,911.53 (гурван сая хоёр зуун арван таван мянга есөн зуун арван нэгэн төгрөг тавин гурван мөнгө) төгрөгийг 2025 оны 7 сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

**********-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ********** нь хариуцагч **********д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,215,911.53 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь 2025 оны 7 сарын 01-ний өдөр төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байгааг нэхэмжлэгчийн талаас хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч **********-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** нь **********д холбогдуулан үндсэн зээл 2,911,924.98 төгрөг, зээлийн хүү 285,340.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,646.02 төгрөг, нийт 3,215,911.53 (гурван сая хоёр зуун арван таван мянга есөн зуун арван нэгэн төгрөг тавин гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ********** нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 3,215,911.53 (гурван сая хоёр зуун арван таван мянга есөн зуун арван нэгэн төгрөг тавин гурван мөнгө) төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч **********-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хариуцагч ********** нь 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** хариуцагчийн гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг бичгээр ирүүлжээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч **********-ийн 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,405 (жаран зургаан мянга дөрвөн зуун тав) төгрөгийн тал хувь болох 33,202.50 (гучин гурван мянга хоёр зуун хоёр төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 33,202.50 (гучин гурван мянга хоёр зуун хоёр төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч **********гээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 33,202.50 (гучин гурван мянга хоёр зуун хоёр төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч **********-д олгохоор тогтов.

Хариуцагч ********** нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч **********-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* нэхэмжлэлтэй, хариуцагч **********д холбогдох, үндсэн зээл 2,911,924.98 төгрөг, зээлийн хүү 285,340.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,646.02 төгрөг, нийт 3,215,911.53 (гурван сая хоёр зуун арван таван мянга есөн зуун арван нэгэн төгрөг тавин гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ********** нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 3,215,911.53 (гурван сая хоёр зуун арван таван мянга есөн зуун арван нэгэн төгрөг тавин гурван мөнгө) төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч **********-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч **********-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,405 (жаран зургаан мянга дөрвөн зуун тав) төгрөгийн тал хувь болох 33,202.50 (гучин гурван мянга хоёр зуун хоёр төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 33,202.50 (гучин гурван мянга хоёр зуун хоёр төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч **********гээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 33,202.50 (гучин гурван мянга хоёр зуун хоёр төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч **********-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ********** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

 

 

 

 

ШҮҮГЧ                                  С.ОЮУНЖАРГАЛ