Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 320/ШШ2025/00447

 

 

 

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 320/ШШ2025/00447

Хөвсгөл аймаг

 

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

  

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ***** сумын *** дугаар багт байрлах, ***********

хариуцагч: Хөвсгөл аймгийн ****** сумын *** дугаар багийн *** дугаар гудамжны ** тоотод оршин суух, *******

хариуцагч: Хөвсгөл аймгийн **** сумын ** дугаар багийн ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, ****

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 5,939,759.31 төгрөг, зээлийн хүү 240,571.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,565.39 төгрөг, нийт 6,182,896.06 (зургаан сая нэг зуун наян хоёр мянга найман зуун ерэн зургаан төгрөг зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/00449/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч **********-ийн ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ************* хамтран зээлдэгч ********* нар нь 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Дугаар ******* тоот Зээлийн гэрээ (Цаашид гэрээ гэх)-ний үндсэн дээр 6,507,000.00 (Зургаан сая таван зуун долоон мянган төгрөг)-ийг жилийн 12 хувийн хүүтэй, сарын 1 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай ахуйн хэрэглээний зээл авсан.

Зээлдэгч зээлийн төлбөрийг сар бүр тэнцүү хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж 2024 оны 09 дүгээр сарын 26-ний өдөр зээлийн төлбөрт 252,071.29 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 252,071.29 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 252,071.29 төлж нийт 96 хоног хугацаа хэтрүүлсэн болно. 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 5,939,759.31 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 240,571.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,565.39 төгрөг, нийт 6,182,896.06 төгрөгийг зээлдэгч ********** хамтран зээлдэгч **********нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч **********, **********нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: **********, **********нар нь ***** нэхэмжилсэн 6,182,896.06 (зургаан сая нэг зуун наян хоёр мянга найман зуун ерэн зургаан төгрөг зургаан мөнгө) төгрөгийг төрийн банкинд төлж дуусгахаар хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч **********-ийн Хөвсгөл салбар нь **********, **********нарт холбогдуулан үндсэн зээл 5,939,759.31 төгрөг, зээлийн хүү 240,571.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,565.39 төгрөг, нийт 6,182,896.06 (зургаан сая нэг зуун наян хоёр мянга найман зуун ерэн зургаан төгрөг зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **********, **********нар нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 6,182,896.06 (зургаан сая нэг зуун наян хоёр мянга найман зуун ерэн зургаан төгрөг зургаан мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч **********-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагч нарын зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч **********-ийн 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113,876.34 (нэг зуун арван гурван мянга найман зуун далан зургаан төгрөг гучин дөрвөн мөнгө) төгрөгийн тал хувь болох 56,938.17 (тавин зургаан мянга есөн зуун гучин найман төгрөг арван долоон мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 56,938.17 (тавин зургаан мянга есөн зуун гучин найман төгрөг арван долоон мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч **********, **********нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 56,938.17 (тавин зургаан мянга есөн зуун гучин найман төгрөг арван долоон мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч **********-д олгохоор тогтов.

Хариуцагч **********, **********нар нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхий дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч **********-ийн ******* нэхэмжлэлтэй, хариуцагч **********, **********нарт холбогдох, үндсэн зээл 5,939,759.31 төгрөг, зээлийн хүү 240,571.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,565.39 төгрөг, нийт 6,182,896.06 (зургаан сая нэг зуун наян хоёр мянга найман зуун ерэн зургаан төгрөг зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч **********, **********нар нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 6,182,896.06 (зургаан сая нэг зуун наян хоёр мянга найман зуун ерэн зургаан төгрөг зургаан мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч **********-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч **********-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113,876.34 (нэг зуун арван гурван мянга найман зуун далан зургаан төгрөг гучин дөрвөн мөнгө) төгрөгийн тал хувь болох 56,938.17 (тавин зургаан мянга есөн зуун гучин найман төгрөг арван долоон мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 56,938.17 (тавин зургаан мянга есөн зуун гучин найман төгрөг арван долоон мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч **********, **********нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 56,938.17 (тавин зургаан мянга есөн зуун гучин найман төгрөг арван долоон мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч **********-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч **********, **********нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

 

 

 

 

ШҮҮГЧ                             С.ОЮУНЖАРГАЛ