| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 317/2025/00118/И |
| Дугаар | 317/ШШ2025/00483 |
| Огноо | 2025-04-09 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 317/ШШ2025/00483
2025 04 09 **7/ШШ2025/00483
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: **********оршин суух, Ш овогт Цийн Б /рд:*****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***************** өөрийн байранд байрлах, ТХХК /РД:****/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ТХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны ** дугаар сарын **-ний өдрийн ****** дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй тул Дотоод хяналтын хэлтсийн дотоод хяналтын мэргэжилтний ажлын байранд эгүүлэн тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоох хүртэл хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогчоос нөхөн гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ц.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Алтанчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч Т ** ** ХХК-д холбогдуулан ТХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны ** дугаар сарын **-ний өдрийн **дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй тул Дотоод хяналтын хэлтсийн дотоод хяналтын мэргэжилтний ажлын байранд эгүүлэн тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоох хүртэл хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогчоос нөхөн гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Миний бие 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн ТХХК-д Хуулийн хэлтсийн захиалагчийн хяналтын гүйцэтгэлийн хяналтын мэргэжилтэн, нууцыг хамгаалах ажилтан, хуулийн мэргэжилтэн, Худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, Дотоод хяналтын хэлтсийн дотоод хяналтын мэргэжилтнээр тус тус ажилласан. Компанийн гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 7 дугаар сарын **-ний өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай **дугаартай тушаалаар ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр намайг ажлаас чөлөөлснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Тушаал нь агуулгаараа дараах хууль, журмын заалтыг ноцтой зөрчиж байна.
1.Ажил олгогч буюу Компани тушаалаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтыг үндэслэсэн атлаа ажлаас чөлөөлөх тушаал гаргах үндэслэл болгосон Дотоод хяналтын хэлтсийн дарга асан Д.Маас Захиргаа, хүний нөөцийн хэлтэс (Д.С)-т хүргүүлсэн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн ***** дугаартай дотоод албан бичигт Цийн Б нь 2023 оны ажлын гүйцэтгэлийг үнэлсэн үнэлгээгээр хамгийн бага оноо авсан, цэргийн тэтгэвэртэй учир орон тооны бүтцээр ажлаас чөлөөлөх саналтай байгаа тул мэргэжилдээ тэнцэхгүй байгаа гэсэн утга агуулгатай байна. Дотоод албан бичигт дурдсан ...хамгийн бага оноо авсан нь мэргэжлийн түвшинг тогтоож, мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж буй ажил үүрэгтээ тэнцэж буй эсэхийг тогтоосон эрх бүхий этгээдийн дүгнэлтээр тогтоогдоогүй. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино гэж заасантай нийцэхгүй байна. Түүнчлэн тушаалын үндэслэл болсон Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаартай тогтоолыг ажилтнуудад танилцуулаагүй, мэдэгдээгүй тул түүнд үндэслэн гаргасан ажлаас чөлөөлөх Тушаалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. /Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-т заасан иргэний ажил хөдөлмөр эрхлэх суурь эрхэд хувийн сэдэл, үзэмжээр үндэслэлгүй халдсан/.
2.Тушаалыг үндэслэл болгосон Компанийн дотоод албан бичигт ...2023 оны ажлын гүйцэтгэлийг үнэлсэн үнэлгээгээр хамгийн бага оноо авсан... гэдгийг дараах үндэслэлээр няцааж байна. Дотоод хяналтын мэргэжилтэн Ц.Бийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт (2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр)-д үнэлгээний үзүүлэлтээр Бүгд 96.5%(А) гэж шууд удирдлага Д.М намайг байлцуулан дүгнэж, гарын үсгээрээ баталгаажуулсан. Дотоод хяналтын хэлтсийн 2023 оны үйл ажиллагааны жилийн ажлын тайлангийн 13-т Ажилтнуудын тайланг хэлэлцэж дүгнэсэн талаар Хүснэгт хэсэгт: Ц.Б миний бие ажил дүгнэсэн үнэлгээгээр 96.5%-аар хэлтсийн 8 ажилтнаас 4 дүгээр байрт дүгнэгдсэн бөгөөд уг тайланг хэлтсийн дарга Д.М 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хянаж, гарын үсгээрээ баталгаажуулсан атлаа дүнг нэгтгэсэн хуудсыг дахин үйлдэж, өмнө нь өөрөө 96.5% гэж дүгнэсэн оноогоо 66% болгон өөрчилж, журмын заалт зөрчин ахлах мэргэжилтнээр нэгтгүүлэхгүйгээр ганцаараа гарын үсэг зурж, жилийн эцсийн тайланд танилцуулсан. Энэ үйлдэл нь Гүйцэтгэх захирлын 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Журам шинэчлэх тухай ****дугаартай тушаалаар батлагдсан Компанийн нэгжийн үйл ажиллагааны болон бүтээгдэхүүн үйлдвэрлэл, мэргэжилтний улирал, хагас жил, жилийн төлөвлөгөө боловсруулах, тайлан бичих, тайлагнах, дүгнэх, тайлангийн хурал зохион байгуулах журам-ын 5 дугаар заалтын 5.8-д Мэргэжилтний ажлын гүйцэтгэлийг дараах байдлаар дүгнэнэ. 5.8.1-д Үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт 70 оноо, 5.8.2-т Ажлын цаг ашиглалт, ирц, хариуцлага, ёс зүй, харилцаа, хандлага 10 оноо, 5.8.3-т Нэмэлт ажлууд 10 оноо, 5.8.4-т Мэдлэг чадвараа дээшлүүлсэн байдал 10 оноо, нийт 100 оноогоор дүгнэнэ. гэснийг, мөн журмын 5.9-т Хэлтсийн дарга харьяа мэргэжилтнүүдийн үйл ажиллагааны тайланг хянаж А буюу Маш сайн, В буюу Сайн, С буюу хангалттай, D буюу Сайжруулах шаардлагатай, F буюу хангалтгүй гэсэн үнэлгээг өгч баталгаажуулна. Үнэлгээг онооны харьцаагаар тодорхойлбол: 90-100 оноотой бол А буюу Маш сайн гэсэн үнэлгээ, 80-89 оноотой бол В буюу Сайн гэсэн үнэлгээ, 70-79 оноотой бол С буюу Хангалттай гэсэн үнэлгээ, 60-69 оноотой бол D буюу Сайжруулах шаардлагатай гэсэн үнэлгээ, 59 онооноос доош бол F буюу Хангалтгүй гэсэн үнэлгээгээр үнэлнэ гэснийг, мөн журмын 5.10-т Хэлтсийн ахлах мэргэжилтэн харьяа мэргэжилтнүүдийн төлөвлөгөө, тайлангийн биелэлтийн дүнг нэгтгэж, хэлтсийн даргаараа баталгаажуулна.(8 дугаар хавсралт) гэснийг тус тус зөрчсөн.
3.Тушаалыг үндэслэл болгосон Компанийн дотоод албан бичигт ...Цэргийн тэтгэвэртэй тул орон тооны бүтцээр ажлаас чөлөөлөх саналтай гэж дурдсан нь Хөдөлмөрийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт Ажилтан өндөр насны тэтгэвэр авч байгаа нь цалин хөлсийг бууруулах болон энэ хуульд заасан бусад эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж заасныг ноцтой зөрчиж байгаа учраас Тушаалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй /Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2-т заасныг зөрчин насны байдлаар ялгаварлан гадуурхсан./
4.Ажил олгогч Компаниас надад 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудас өгч, 2024 оны 7 дугаар сарын **-ний өдөр буюу мэдэгдэл өгснөө хойш 29 дэх хоног дээр буюу хуульд заасан 30-аас доошгүй хоногийн хугацаа болоогүй байхад ажлаас чөлөөлөх тушаал гаргасан нь Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, сараар, хагас жилийг зургаан сараар, улирлыг гурван сараар, хоногийг хорин дөрвөн цагаар тоолно гэж, 73 дугаар зүйлийн 73.3-т Долоо хоног, хоногоор тогтоосон хугацаа уг хугацаа дуусах өдрийн мөн цагт дуусна гэж тус тус заасныг, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд... гэж заасныг ноцтой зөрчсөн тул Тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Бусад үндэслэлүүд:
1. Гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Л нь миний 2024 оны ээлжийн амралтаа 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 8 дугаар сарын 21-ний өдөр хүртэл ажлын 26 хоногийн хугацаанд эдлэх тухай хүсэлттэй танилцаж, ...Татгалзах зүйлгүй болно. 2024.**.04-ний өдөр гэж цохолт хийн гарын үсгээрээ баталгаажуулж Захиргаа, хүний нөөцийн хэлтэст зөвшөөрөл олгосон байхад Дотоод хяналтын хэлтсийн дарга Д.М дундаас нь таслан зогсоож Захиргаа, хүний нөөцийн хэлтэст нөлөөлж, ээлжийн амралт олгоогүй.
2. 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр надад албан бус буюу телеграммаар та тэтгэврийн хүн учраас бусдадаа боломж олго гэсэн утга бүхий зурвас илгээсэн, мөн тэр өдрөө Захиргаа, хүний нөөцийн хэлтэст дотоод албан бичиг хүргүүлэн, мөн өдөртөө мэдэгдэх хуудас гардуулсан.
3. 2023 оны ажлын гүйцэтгэлийн үнэлгээг 2024 оны 7 дугаар сард буюу хагас жилийн дараа ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон нь холбогдох хууль, журамд нийцэхгүй байна. Компанийн Дотоод хяналтын хэлтсийн удирдлага нь хэлтсийн мэргэжилтнүүдэд тэгш бус хандаж, ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, мэргэжлийн туршлага, ур чадварыг үл харгалзан илтэд миний нас \45 настайдаа цэргийн тэтгэвэрт гарсан\-аар ялгаварлан гадуурхаж ажлаас чөлөөлөх саналаа зөвхөн дотоод албан бичгээр Захиргааны хэлтэст шахалт үзүүлж мэдэгдэх хуудас үйлдүүлэн улмаар тушаал гаргуулсныг дээр дурдсан үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөөгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу Компанийн хөдөлмөрийн маргаан таслах комисс болон сум /дүүрэг/-ын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус гомдол гаргаж шийдвэрлүүлсэн боловч ажил олгогч талтай харилцан тохиролцоогүй учраас шүүхэд хандаж байна. Иймд Ц.Б намайг ажлаас чөлөөлсөн ТХХК-ийн гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Лгийн 2024 оны 7 дугаар сарын **-ний өдрийн Б\1032 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалын үндэслэлийг хянаж, Дотоод хяналтын хэлтсийн дотоод хяналтын мэргэжилтний ажлын байранд эгүүлэн тогтоож, ажилд эгүүлэн тогтоох хүртэл хугацаад өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор /Компанийн цалин хөлсний журамд заасны дагуу олговол зохих цалин, урамшуулал/-ыг ажил олгогчоос нөхөн гаргуулж өгнө үү гэжээ.
1.2.Нэхэмжлэгч шүүх хуралдаанд дараах тайлбарыг гаргаж, өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжсэн. Үүнд:
Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно. гэж,
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу сүүлийн 3 сарын цалингийн нийлбэр /нийгмийн даатгалын шимтгэл тооцсон дүн/ -12,221,444 /2,690,000 + 4,010,000 + 5,521,444/ төгрөг
Дундаж цалин 4,**3,815 төгрөг.
Олговор тооцох ажлын өдөр 178 өдөр /2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл/
1 өдрийн цалин 4,**3,815 : 21 өдөр = 193,991.2 төгрөг
Ажлын нийт өдөр 178 өдөр /2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл/
Нийт олговор 193,991.2 төгрөг х 178 өдөр = 34,530,433.6 төгрөг
Иймд нэхэмжлэгч Ц.Б намайг Т ** ** ХХК-ийн Дотоод хяналтын хэлтсийн дотоод хяналтын мэргэжилтний ажлын байранд эгүүлэн тогтоож, ажилд эгүүлэн тогтоох хүртэл хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 34,530,433.6 /Гучин дөрвөн сая Т зуун гучин мянга дөрвөн зуун гучин гурван төгрөг, жаран мөнгө/ төгрөгийн олговрыг Т ** ** ХХК-аас нөхөн гаргуулж өгнө үү.
Байгууллагаас 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 6,600,000/зургаан сая зургаан зуун мянга/ төгрөг шилжүүлсэн тул 34,530,433.6 төгрөгийн олговроос тэтгэмж 6,600,000 төгрөгийг суутгуулаад 27,930,435.60 төгрөгийн олговрыг гаргуулахаар нэхэмжилж байна.
Би Цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгосон учир Нийгмийн даатгалын шимтгэл даатгуулагчаас суутгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно. гэж тайлбарласан.
2.Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд: Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох гэж, 80 дугаар зүйлийн 80.1.1-т аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэж тус тус заасан бөгөөд Ц.Б нь 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ТХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн *** дугаар хурлын тогтоолоор аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
2.1.Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч марган, доорх тайлбарыг гаргасан. Үүнд:
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-т ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох гэж, 80.1.1-т аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэж заасан учраас Ц.Бийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаар тогтоолоор орон тоо цөөрүүлэх шийдвэр гарсны дагуу Ц.Бийн ажлаас чөлөөлөх тушаалд тусгаж өгсөн. Хариу тайлбараа дэмжиж оролцож байна.
Тухайн ажилтны гаргасан цалин хөлс нь зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан үнийн дүн. Хөдөлмөрийн гэрээний дагуу ажилладаг учраас тухайн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бүрэн төлөхөөр зохицуулагддаг. Цэргийн тэтгэвэрт гарсан асуудал нь нэхэмжлэлд болон шүүх хуралд ямар ч хамааралгүй асуудал. Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн цалин хөлс олгох журамд ажилтан ажил үүргээ гүйцэтгээд нэгжийн дарга нь тухайн сар, улирлын үнэлгээг үнэлүүлсний үндсэн дээр нэмэлт урамшуулал тооцогддог. Нэхэмжлэгчийн гаргасан цалин нь урамшуулал бүгд олгогдсоноор бодсон. Нэхэмжлэгчийн тооцоолж байгаа үнийн дүн нь бодит үнэн биш. 8, 9 сард ажилгүй байлаа гэж үзэхэд тухайн урамшуулал байх эсэх асуудал яригдах учраас бодит үнийн дүн биш. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэхгүй нөхөн олговор авна гэдэг нь боломжгүй. Нэхэмжлэгч, ажил олгогч нар нь ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээгээр зохицуулагдаж байгаа учраас хөдөлмөрийн гэрээнд заасан үндэслэлээр тухайн цалин хөлснөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлдөг учраас гарган хүсэлт нь үндэслэлгүй. Ийм учраас нэмэлт шаардлагыг эсэргүүцэж байна гэв.
3.Хэрэгт дараах бичгийн баримтууд авагдсан байна. Үүнд:
3.1.Нэхэмжлэгчээс нэхэмжлэл (хх 1-4), иргэний үнэмлэхийн хуулбар болон оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хх 5-7), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх 8), ТХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны ** дугаар сарын **-ний өдрийн Б\1032 тоот Ц.Бийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал (хх 11), ТХХК-ийн Хүний нөөц, сургалтын хэлтэст гаргасан Ц.Бийн өргөдөл (хх 13), ТХХК-ийн Дотоод хяналтын хэлтсийн 2023 оны үйл ажиллагааны жилийн ажлын тайлан эх хувиар (хх 14-34), Дотоод хяналтын мэргэжилтэн Ц.Бийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт /үлгэрчилсэн загвар/ (хх 35-43), ТХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 24/94 дугаар тэмдэглэл (хх 44-45), З сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ***дүгээр шийдвэр зэргийг гаргаж өгсөн.
3.2.Хариуцагчаас: ТХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх 52), Т ** ** ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ****тоот албан бичгээр олгосон итгэмжлэл (хх 53), Дотоод хяналтын мэргэжилтэн Ц.Бийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт /үлгэрчилсэн загвар/ 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн огноотой (хх 161-169), Т ** ** ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 33 дугаар Компанийн зохион байгуулалтын бүтэц орон тооны хязгаарыг шинэчлэн тогтоох тухай тогтоол, хавсралт ард талд нь(хх 170), Т ** ** ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн *****тоот Компанийн албан тушаал, ажил мэргэжлийн жагсаалт, цалингийн сүлжээг шинэчлэн батлах тухай тушаал, хавсралтын хамт (хх-171), Танилцуулга (хх 172-173), Т ** ** ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны ** дугаар сарын **-ний өдрийн **тоот Ц.Бийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалын хуулбар (хх 174), Т ** ** ХХК-ийн 2024 оны ** дугаар сарын 01-ний өдрийн мэдэгдэх хуудас, ард талд нь Чөлөөлөгдсөн болон халагдсан ажилтны тойрох хуудас (хх 175), Т ** ** ХХК-ийн нягтлан бодогч О.Бын тус шүүхэд ирүүлсэн 2025.03.19-ний өдрийн 03 тоот албан бичиг (хх 176), Хуулийн хэлтсийн а/м Д.Сайнбаярын гараар бичсэн тайлбар (хх 177), Т ** ** ХХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргасан Ц.Бийн гомдол (хх 178-180), Т ** ** ХХК-ийн нягтлан бодогч О.Бын тус шүүхэд ирүүлсэн 2025.03.26-ны өдрийн 05 тоот албан бичиг (хх 210), Дотоод хяналтын хэлтсийн ажилтан Ц.Бийн 2024 оны ** дугаар сарын ирц 2025.03.24 огноотой (хх 211-212) зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
3.3.Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчаас гаргуулсан баримтууд: Хөдөлмөрийн гэрээ 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн огноотой (хх 67-72), Хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт огноо, дугааргүй (хх 73), ТХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А\09 дүгээр Журам батлах тухай тушаал, түүний хавсралт Т ** ** ХХК-ийн цалин хөлсний тухай журмын хуулбар (хх 74-91), Т ** ** ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ****дугаар Журам шинэчлэн батлах тухай тушаал, Компанийн нэгжийн үйл ажиллагааны болон бүтээгдэхүүн үйлдвэрлэл, мэргэжилтний улирал, хагас жил, жилийн төлөвлөгөө боловсруулах, тайлан бичих, тайлагнах, дүгнэх, тайлангийн хурал зохион байгуулах журам (хх 94-106), ТХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хурлын *** дугаар тогтоол, хавсралтын хамт (хх 1**-109), ТХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А\25 дугаар Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлах тухай тушаал, хавсралтын хамт (хх 110-126), ТХХК-ийн Дотоод хяналтын хэлтсийн дарга Д.Мын Захиргаа, хүний нөөцийн хэлтэс Б.С танаа хүргүүлсэн 2024-**-01-ний өдрийн 13\128 тоот албан бичиг (хх 127), Т ** ** ХХК-ийн Дотоод хяналтын хэлтсийн 2023 оны үйл ажиллагааны тайлан (хх 139-148), Дотоод хяналтын хэлтсийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт (хх 149-159), Т ** ** ХХК-ийн нягтлан бодогч Б.Баасандоржийн тус шүүхэд ирүүлсэн ...Ц.Бийн цалингийн жагсаалт (хх 160), Т ** ** ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б\830 тоот Ц.Лг Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай тушаал, хавсралтын хамт (хх 206-2**), ТХХК-ийн тогтоол, тушаал, захирамжийн бүртгэл-ийн хуулбар (хх 208-209) зэрэг баримтууд авагджээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.
Үүнд: Хариуцагч Т ** ** ХХК тушаалаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-ийг үндэслэн гаргасан атлаа ...2024.**.01-ний өдрийн 13\128 тоот албан бичигт ...2023 оны ажлын гүйцэтгэлийг үнэлсэн үнэлгээгээр хамгийн бага оноо авсан, цэргийн тэтгэвэртэй учир орон тооны бүтцээр ажлаас чөлөөлөх саналтай байгаа гэж дурдсан нь намайг ажил албан тушаалдаа тэнцэхгүй гэсэн утга агуулгатай, ...Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023.12.27-ны өдрийн *** дугаар тогтоолыг ажилтнуудад танилцуулаагүй, мэдэгдээгүй атлаа Дотоод хяналтын хэлтсийн дотоод хяналтын мэргэжилтэн ажлын байр хасагдсан, тус ажил албан тушаалын байр байхгүй болсон үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 80.4, Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2, 16 дугаар зүйлийн 4-т заасныг тус тус зөрчсөн тул урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 34,530,433.6 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй гэжээ.
3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Төлөөлөн удирдах зөвлөлийн *** дугаар тогтоолоор орон тоо цөөрүүлэх шийдвэр гаргасны дагуу Компанийн тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд бүтэц, орон тоон дээр хэнийг ч авч үлдэх ажил олгогчийн эрхийн асуудал. Ц.Бийг ажлаас халах нь нэгжийн даргатай хамааралтай, Нэгжийн дарга нь Ц.Бтэй тохиролцсон гэж үзэж байна. Нэхэмжлэгчид ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудсыг өгсөн, Ц.Б нь гарын үсэг зураад баталгаажуулсан, ажлаас чөлөөлөх тушаалыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж авсан, үндэслэлгүй гэж үзсэн бол зөвшөөрөхгүй гээд гарын үсгээ зурахгүй байх байсан. Ажил олгогчоос тэтгэмжийг олгосон, Маргаан таслах комисст 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гомдлоо гаргасан нь хуульд заасан хугацаанд гаргаагүй, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин олговор тооцоолсон нь бодит үнэн биш, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэхгүй нөхөн олговор авах боломжгүй, үндэслэлгүй гомдол гаргасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1.Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Т ** ** ХХК-ийн Хууль эрх зүй, аудитын албанд Гэрээний гүйцэтгэлийн хяналтын мэргэжилтнээр туршилтын 3 сарын хугацаатай 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн бөгөөд 2022 оноос Дотоод хяналт шалгалтын мэргэжилтнээр ажиллаж байгаад ТХХК-ийн гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Лгийн 2024 оны 7 дугаар сарын **-ний өдрийн **дугаар Ц.Бийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн хуулбар, Гүйцэтгэх захирлын **дугаар тушаал, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 11, 67-73/
4.2.Нэхэмжлэгч Ц.Б нь ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаалыг 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч байгууллагаас гардаж авсан болох нь хэргийн 208-209 дэх талд авагдсан Тогтоол, тушаал, захирамжийн бүртгэл Б тушаал, 2024 он гэх баримтаар нотлогдож байна. Уг тушаалыг гардаж аваад 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Т ** ** ХХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст ...ажлаас чөлөөлсөн тушаалыг үндэслэлгүй талаар гомдлоо урьдчилан шийдвэрлүүлэхээр гаргасан үйл баримт хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар, шүүхэд гаргаж өгсөн хэргийн 178-180 дах талд авагдсан гомдлоор тогтоогдож байх бөгөөд тус гомдлыг нь ТХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 24/04 дүгээр хуралдааны тэмдэглэлийг үйлдэж, нэхэмжлэгч Ц.Бт 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээлгэн өгсөн байна.
Мөн Ц.Б нь гомдлоо З сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргахад тус хороо нь 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хуралдаад ***дүгээр тэмдэглэл шийдвэрийг гаргасан бөгөөд үүнийг нэхэмжлэгч 2025 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр гардан аваад, ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрсөн гомдлоо 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасантай нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ./хх-ийн 1-4, 44-48, 178-180/
4.3.Хариуцагч ТХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 7 дугаар сарын **-ний өдрийн **дугаар тушаалд Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 80 дугаар зүйлийн 80.1.1, 82 дугаар зүйлийн 82.1, 83 дугаар зүйлийн 83.2, 83.6, 110 дугаар зүйлийн 110.3, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаар тогтоол, Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.4.2.2-т заасныг үндэслэн Дотоод хяналтын хэлтсийн Дотоод хяналтын мэргэжилтний ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн Цийн Б (РД:****)-ийг 2024 оны ** дугаар сарын **-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалжээ. /хх-ийн 11, 174/
4.4.ТХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хурлын Компанийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тогтоолоор Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.18, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.6, ТХХК-ийн дүрмийн 9.9.4, Хувьцаа эзэмшигч Эрдэнэс Т** ХК-нд томилогдсон Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаар удирдамжийг тус тус үндэслэн ТХХК-ийн зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулан хавсралтаар шинэчлэн баталж, Шинэчлэн батлагдсан зохион байгуулалтын бүтцийг 2024 оны 02 дугаар сарын **-ны өдрөөс дагаж мөрдөх, Компанийн ажилтны орон тоог шинэчилсэн бүтцийн дагуу 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд үе шаттайгаар бууруулж, орон тооны дээд хязгаарыг 1,850 /нэг мянга найман зуун тавь/ байхаар тогтоож, Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 33 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцож, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Ерөнхий аудитор бөгөөд Дотоод аудитын газрын даргад даалгаж шийдвэрлэсэн байна. /хх 1**-109/
4.5.Дээрх тогтоолын 41 дэх хавсралтаар Ттолой ** ХХК-ийн бүтэц-ийг баталж, ...нийт 1850 ажилтантай, Дотоод аудитын газар 9, гүйцэтгэх захирал 1, газар 5, хэлтэс 11, үйлдвэр 3 бөгөөд ...Дотоод хяналтын хэлтэс 8 орон тоотой ажиллахаар баталсан бөгөөд мөн хавсралтаар ТХХК-ийн Дотоод хяналтын хэлтэс 8, Дотоод хяналтын хэлтсийн дарга 1, Ахлах аудитор 1, Аудитор 2, Дотоод хяналтын ахлах мэргэжилтэн 1, Дотоод хяналтын мэргэжилтэн 2, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга 1 орон тоотой ажиллахаар батлагдсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх 108/
5.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн тохиолдолд хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно. гэж заажээ.
5.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дүгээр зүйлийн 80.1.1-т заасан ажлын байр хасагдах гэдэгт тухайн байгууллагын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр байхгүй болохыг ойлгох бөгөөд энэ үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тохиолдолд мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасны дагуу ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх үүргээ ажил олгогч биелүүлсэн эсэх нь хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.
5.2.Ажил олгогч нь өөрийн хэрэгцээ, шаардлага, цаг үеийн нөхцөл байдал, санхүүгийн нөөц бололцоо, үйл ажиллагааны цар хүрээнд тохируулан дотооддоо зохион байгуулалтын өөрчлөлт хийж, тодорхой шалтгааны улмаас зарим ажлын байрыг хасах шийдвэр гаргах эрхтэй хэдий ч ийнхүү ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо хуульд заасан журмыг баримтлах үүрэгтэй.
5.3.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж заасан.
5.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ТХХК-ийн 2024 оны ** дугаар сарын 01-ний өдрийн Мэдэгдэх хуудас-ыг нэхэмжлэгч Ц.Бт 2024 оны ** дугаар сарын 01-ний өдөр гардуулан өгсөн, уг мэдэгдэх хуудас хүлээн авсан хэсэгт Ц.Б гарын үсэг зурсан болох нь нотлогдож байх тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдсэн тухайгаа нотлох үүргээ ажил олгогчийг хэрэгжүүлсэн гэж үзнэ./хх 175/
5.5.Нэхэмжлэгч Ц.Б нь 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 8 дугаар сарын 01-ний өдрүүдэд Чөлөөлөгдсөн болон халагдсан ажилтны тойрох хуудас-г өөрөө бөглөн нэр бүхий 8 албан тушаалтнаар тооцоогүй болохыг бичүүлж тус тусын гарын үсгийг зуруулсан талаар баримт хэрэгт авагдсан байна./хх 175-ийн ар талд/
5.6.Иймд хариуцагч ТХХК-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасныг хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
6.Хариуцагч ТХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлээ компанийн бүтэц, зохион байгуулалт шинэчлэн батлагдаж, Дотоод хяналтын хэлтсийн Дотоод хяналтын мэргэжилтний ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэж тайлбарласан бөгөөд энэхүү үндэслэлээр Ц.Бийг ажил албан тушаалаас нь чөлөөлсөн байна.
6.1.Нэхэмжлэгч Ц.Бийг Дотоод хяналтын хэлтсийн Дотоод хяналтын мэргэжилтнээр тус байгууллагад ажиллаж байхад нь ТХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 33 дугаар Компанийн зохион байгуулалт бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн тогтоох тухай тогтоолоор ...компанийн орон тооны хязгаарыг 3,000/гурван мянга/ байхаар тогтоосон ба ...Дотоод хяналтын хэлтэс нь Гүйцэтгэх захирал 1, ...хэлтсийн дарга 1, ...хэлтсийн ахлах аудитор 1, ...хэлтсийн ГЗ-ын нарийн бичгийн дарга 1, ..ахлах мэргэжилтэн 1, хэлтсийн аудитор 1, ...хяналтын хэлтсийн мэргэжилтэн 6, нийт 12 орон тоотой байжээ./хх 171-ийн ар талын хавсралтад/
6.2.Т ** ** ХХК-ийн Дотоод хяналтын хэлтэс нь 2023 оны үйл ажиллагааны жилийн ажлын тайлангаа 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гаргасан бөгөөд мөн өдөр ажилтнуудын тайланг хэлэлцэж дүгнэсэн талаар тайланд тусгажээ. Үүнд:
Нийт 8 ажилтны нэрс бичигдэж, эдгээрийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, Ажлын цаг ашиглалт, ирц, хариуцлага, ёс зүй, харилцаа, хандлага, Бусад нэмэлт ажлууд, мэдлэг чадвараа дээшлүүлсэн байдалд тус тус үнэлгээг өгөөд, нийт үнэлгээг ажилтан тус бүрээр гаргасан бөгөөд хамгийн бага буюу 92.2 оноог мэргэжилтэн Э.Жамбалбавуу, мэргэжилтэн Ц.Б 96.5 оноог авсан байна.
Мөн Дотоод хяналтын мэргэжилтэн Ц.Бийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт /үлгэрчилсэн загвар/-ийг дүгнэсэн баримтад ...96.5 (А) гэж, хянасан: Дотоод хяналт /газар, хэлтэс, нэгж/-ын шууд удирдлага ...Д.М гэж, Биелэлт бичсэн: Дотоод хяналтын мэргэжилтэн Ц.Б, 2023.12.04 гэж бичигдэж тус тусын гарын үсэг зурагдсан (хх 35-43) баримтуудаас үзэхэд Т ** ** ХХК-ийн Дотоод хяналтын хэлтсийн дарга Д.Мын гарын үсэг бүхий 2024.**.01-ний өдрийн 13/128 тоот Захиргаа, хүний нөөцийн хэлтэс Ц.С танаа ТУЗ-ийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн *** тоот тогтоолоор батлагдсан тогтоолын дагуу тус хэлтсийн 2023 онд ажил дүгнэсэн үнэлгээгээр хамгийн бага оноо авсан, цэргийн тэтгэвэртэй дотоод хяналтын мэргэжилтэн Ц овогтой Бийг орон тооны бүтцээр ажлаас чөлөөлөх саналтай байгаа тул 2024 оны ** дугаар сарын 01-ний өдрийн дотор мэдэгдэл хүргүүлж, 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор ажлаас чөлөөлөх арга хэмжээг авна уу. гэх албан бичигт нэхэмжлэгч Ц.Бийг ...хамгийн бага оноо авсан... гэж илт худал бичигдсэн болох нь тогтоогдож байна.
7.Дээрх бүгдээс дүгнэхэд, нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан гомдлын шаардлага үндэслэлдээ ...Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-т заасан иргэний ажил хөдөлмөр эрхлэх суурь эрхэд хувийн сэдэл, үзэмжээр үндэслэлгүй халдсан.
...Хөдөлмөрийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт Ажилтан өндөр насны тэтгэвэр авч байгаа нь цалин хөлсийг бууруулах болон энэ хуульд заасан бусад эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж заасныг ноцтой зөрчиж байгаа учраас Тушаалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2-т заасныг зөрчин насны байдлаар ялгаварлан гадуурхсан. гэж тодорхойлсныг шүүх доорх хууль зүйн үндэслэлээр хүлээн авах нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
7.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2-т зааснаар ажил олгогч хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх үүрэгтэй.
7.2.ТХХК нь ажилтан Ц.Бийг Дотоод хяналтын хэлтсийн Дотоод хяналтын мэргэжилтний ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасныг үндэслэл болгосон бөгөөд ...Дотоод хяналтын хэлтсийн мэргэжилтэн 6 байсныг сүүлд 2 болгохдоо хэрхэн ямар шалгуур үзүүлэлтээр Ц.Бийг чөлөөлсөн хууль зүйн үндэслэл тодорхой бус, холбогдох бичгийн нотлох баримт байхгүй тул хуульд заасан үүргээ хариуцагчийг хэрэгжүүлсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, ТХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А\25 тоот тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 3.1-д Ажилтан сонгон шалгаруулах, 3.1.1-д Хүний нөөцийн сонгон шалгаруулалт хариуцсан нэгж нь Үйлдвэрээс бусад нэгжийн ажилтнуудыг, ...тухайн үйлдвэрийн Хүний нөөц хариуцсан ажилтан хамтран компанийн батлагдсан бүтэц, орон тооны дагуу хүний нөөцийн төлөвлөлт, бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтыг явуулна. Ажилтан сонгон шалгаруулж, ажил авах харилцааг холбогдох журмаар нарийвчлан зохицуулна. гэж заасан заалтыг хэрхэн хэрэгжүүлсэн болох нь тодорхой бус энэ талаарх бичгийн баримтыг хариуцагч шүүхэд гаргаж өгөөгүй байна.
8.Хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс ...тухайн хэлтсээс мэдэгдэх хуудас авсан хүмүүс бүгд ажлаас чөлөөлөгдсөн. Нэгжийн дарга Д.Мтай нэхэмжлэгч Ц.Бийг биечлэн уулзсан, хоорондоо тохиролцсон гэж хэлсэн гэж тайлбарласан боловч нэхэмжлэгчийн зүгээс ...би Д.Мтай биечилж уулзаж, тохиролцсон зүйл байхгүй. Мэдэгдэх хуудсаа очиж ав, тэтгэмжээ авбал ав, бусдадаа боломж олго гэсэн байдлаар утсаар ярьсан. Шударга зарчмаар шийдвэрлээгүй хууль зөрчсөн... гэж маргасан.
8.1.Хариуцагч тал нэхэмжлэгч Ц.Бийг ажлаас гарах талаар Дотоод хяналтын хэлтсийн дарга Д.Мтай биечлэн уулзаж, тохиролцсон гэж татгалзлын үндэслэлээ болгож тайлбарласан боловч уг тайлбар нь бичгийн баримтаар нотлогдоогүй тул хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар, үндэслэлийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэв.
8.2.Ажилтныг ажлаас халсан үндэслэлээ ажил олгогч нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч Т ** ** ХХК нэхэмжлэгч Ц.Бийн ажиллаж байсан Дотоод хяналтын хэлтсийн Дотоод хяналтын мэргэжилтний ажлын байр хасагдсан, орон тоог цөөрүүлэхдээ хэрхэн ямар шалгуур үзүүлэлтийг үндэслэл болгосон үйл баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар бичгийн баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд татгалзлаа нотлоогүй.
9.Иймд ТХХК-ийн гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны ** дугаар сарын **-ний өдрийн **дугаар Ц.Бийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Ц.Бийг хариуцагч ТХХК-ийн Дотоод хяналтын хэлтсийн Дотоод хяналтын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
10.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан.
10.1.Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдсөн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааг тодорхойлж, ажлын нийт өдрийг 178 хоног гэж, сүүлийн 3 сарын нийлбэрийг нийгмийн даатгалын шимтгэл тооцсон 2024 оны 5 дугаар сарын 2,690,000 төгрөг, 6 дугаар сарын 4,010,000 төгрөг, 7 дугаар сарын 5,521,444 төгрөгийн нийлбэр 12,221,444 төгрөг. Дундаж цалинг 4,**3,815 төгрөг, 1 өдрийн цалинг 193,991.2 төгрөг гэж тооцож ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 34,530,433.6 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон боловч шүүх хариуцагчийн татгалзсан тайлбар, хэргийн баримтыг хууль, журамд заасны дагуу харьцуулан үнэлж, дүгнээд дараах байдлаар тодорхойлж хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзсэн болно.
10.2.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу нэхэмжлэгч Ц.Бийн дундаж цалин хөлсийг нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1 хх-ийн 8/-оор 2024 оны 3, 4, 5 дугаар сард авсан цалин /3,988,000+2,690,000+2,690,000/-гаар тооцоход нийт 9,368,000 төгрөг байх бөгөөд 2024 оны 3 дугаар сард ажлын 20 хоног, 4 дүгээр сард ажлын 22 хоног, 5 дугаар сард ажлын 23 хоног, нийт ажлын 65 хоног болж байх тул /9,368,000 : 65 хоног = 144,123 төгрөг/ 1 өдрийн цалин 144,123 төгрөг байна.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг хуанлийн хоногоор тооцвол, 2024 оны 8 дугаар сард ажлын 22 хоног, 9 дүгээр сард ажлын 21 хоног, 10 дугаар сард ажлын 23 хоног, 11 дүгээр сард ажлын 21 хоног, 12 дугаар сард ажлын 22 хоног, 2025 оны 1 дүгээр сард ажлын 20 хоног, 2 дугаар сард ажлын 20 хоног, 3 дугаар сард ажлын 21 хоног, 4 дүгээр сарын 9-ийг хүртэл 7 хоног нийлээд 177 хоног болж байх тул 1 өдрийн цалин 144,123 төгрөгөөр тооцоход 25,509,771 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэл болж байна.
10.3.Хариуцагч ТХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны ** дугаар сарын **-ний өдрийн **дугаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалын 2-т Ц.Бт 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгож, ээлжийн амралтын болон холбогдох санхүүгийн тооцоог хийж дуусгахыг зөвшөөрсүгэй. гэж заасан ба Ц.Бт 6,600,000 төгрөгийн тэтгэмжийг хариуцагчаас олгосон талаар нэхэмжлэгч, хариуцагч талууд хүлээн зөвшөөрсөн, энэ талаар бичгийн баримтууд хэрэгт авагдсан, нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин олговроос 6,600,000 төгрөгийг суутгуулахыг зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан тул шүүх 6,600,000 төгрөгийг суутган тооцох нь хуульд нийцнэ гэж дүгнэлээ.
10.4.Иймээс нэхэмжлэгч Ц.Бт олгогдсон тэтгэмж 6,600,000 төгрөгийг 25,509,771 төгрөгөөс хасахад 18,909,771 төгрөгийг олгох үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 9,020,662.60 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11.Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр тодорхойлон шаардсан шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй тул нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг байгууллагаас тооцон суутгах ёстой гэх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарыг хүлээн авч энэ талаар хууль зүйн дүгнэлтийг хийх боломжгүйг дурдах нь зүйтэй гэж үзсэн болно.
12.Шүүх нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, цалин олговор шаардсан хэсгийн заримыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрх нэхэмжлэгч Ц.Бийн нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлийн төрөлд хамаарах тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Т ** ** ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид /70,200+252,499/ нийт 322,699 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Бийг хариуцагч ТХХК-ийн Дотоод хяналтын хэлтсийн Дотоод хяналтын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 18,909,771 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 9,020,668.60 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлийн төрөлд хамаарах тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Т ** ** ХХК-аас тэмдэгтийн хураамж /70,200+252,499/-д нийт 322,699 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ