Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 317/ШШ2025/00458

 

 

2025 04 03 317/ШШ2025/00458

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ********* тоот хаягт оршин суух У овогт Згийн О /рд:***/

Нэхэмжлэлийн шаардлага: ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийн үндэслэл, тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж оролцож байна. З.О нь Төв аймгийн З суманд 1970 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн. Төв аймгийн нэгдүгээр 10 жилийн сургуулийг 1978 оноос 1988 он хүртэл бүрэн дунд сургуулийг төгсөж, Санхүү эдийн засгийн техниккумд 1988 оны 09 дүгээр сарын ***-ний өдрөөс суралцаж, 1991 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нягтлан бодогч мэргэжил эзэмшиж төгссөн. Сургууль төгсөөд Төв аймгийн З сумын З брокерын пүүст 1991 оны 9 дүгээр сарын ***-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүртэл брокероор ажилласан. Улмаар Төв аймгийн Цээл сумын хувиараа хөдөлмөр эрхлэх аж ахуйд 1993 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл нягтлан бодогчоор ажилласан. Тус байгууллагаас гарч Төв аймгийн З сумын З бирж ББХК-д 1994 оны 03 дугаар сарын ***-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл брокероор тус тус ажиллаж байсан. З.О нь 2025 оны 03 дугаар сард өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн ба З брокерын пүүст, Төв аймгийн З сумын З бирж ББХК-д тус тус ажиллаж байх хугацааны тушаал шийдвэр, цалингийн баримт архивт хадгалагдаагүй, шилжиж ирээгүйн улмаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй, ажиллаж байсан байдлыг шүүхийн журмаар тогтоолгох зөвлөмжийг нийгмийн даатгалаас өгсөн.

Иймд З.Оийг Төв аймгийн З сумын З брокерийн пүүст 1991 оны 09 дүгээр сарын ***-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүртэл брокероор, Төв аймгийн З сумын З бирж ББХК-д 1994 оны 03 дугаар сарын ***-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл брокероор тус тус ажиллаж байсан байдлыг шүүхийн журмаар тогтоож өгнө үү. Төв аймгийн архив болон Улсын архиваас хайж үзсэн. Тушаал шийдвэр, цалингийн түүвэр төрийн архивт байхгүй байсан. З брокерийн пүүс нь сүүлдээ хувьцаат компани болж, хувьд гараад ББХК болж өөрчлөгдөөд 1996 он хүртэл үйл ажиллагаа явуулж байгаад 1996 оноос БХК болоод одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Нотлох баримт цуглуулахад архиваас гарахгүй байгаа учраас хөдөлмөрийн дэвтэр болон гэрч Л.Ж, Б.Д нарын мэдүүлгийг үндэслэж ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.

2.Хэрэгт дараах нотлох баримт цугларсан. Үүнд:

2.1.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл /хх-1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, итгэмжлэл /хх 3/, Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2025 оны *** дүгээр сарын 27-ны өдрийн ***** дугаар албан бичиг /хх4/, З.Оийн хөдөлмөрийн дэвтэр /хх 5-6/, З.Оийн Нийгмийн даатгалын дэвтэр /хх 7-8/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гэрч асуулгах тухай хүсэлт /хх18/,

2.2.Шүүхээс, гэрч Л.Жы хөдөлмөрийн дэвтэр /хх 22-24/, иргэний үнэмлэхний хуулбар /хх 26/, гэрчээр асуусан тэмдэглэл /хх 27-29/, Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ***дугаар албан бичиг /хх 30-31/, 2025 оны 03 дугаар сарын 14-ний ***дугаар албан бичиг, хавсралт /хх 39-40/, гэрч Б.Дийн хөдөлмөрийн дэвтэр /хх 41-46/, Нийгмийн даатгалын дэвтэр /хх 47-49/, иргэний үнэмлэхний хуулбар /хх 50/, гэрчээр асуусан тэмдэглэл /хх 52-53/, БХК-иас ирүүлсэн 2025 оны 03 дугаар сарын 31-ний ***тоот албан бичиг зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

1.Нэхэмжлэгч З.О нь Төв аймгийн З сумын З брокерын пүүст 1991 оны 09 дүгэр сарын ***-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл брокероор, Төв аймгийн З сумын З бирж ББХК-д 1994 оны 03 дугаар сарын ***-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл брокероор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасантай нийцсэн байна./хх 1 дэх талд/

2.Нэхэмжлэгч З.О нь ажиллаж байсан байдал тогтоолгох гэж байгаа зорилгыг өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ач холбогдолтой гэж тайлбарлаж байх бөгөөд энэ талаарх үйл баримтыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй гэж тайлбарлаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135.2, 135.2.14 дэх хэсгүүдэд тус тус заасны дагуу нэхэмжлэгч З.Оийн хүсэлтийг шүүх шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

3.Хэрэгт дараах баримтууд авагдсан. Үүнд:

3.1.Санхүү эдийн засаг техниккумын боловсон хүчний 1991 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Згийн От нээж олгосон, 446092 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн 4-5 дах хуудсанд: ...03. 1991.09.***, З брокерийн пүүст брокероор авч ажиллуулав. Пүүсийн захирлын 1991 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн *** тоот тушаалаар, 1992.08.17, Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул ажлаас чөлөөлөв. Пүүсийн захирлын 1992 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 32 тоот тушаалаар гэж,

- Тус дэвтрийн 8-9 дүгээр хуудсанд: 07. 1994.***.***, З биржид /ББХК/-д брокероор авч ажиллуулав. Биржийн захирлын 1994 оны 03-р сарын ***-ний өдрийн 02 тоот тушаалаар, 08 1995.12.31, З бирж /ББХК/-ийн брокроос чөлөөлөв. Биржийн захирлын 1995 оны 12-р сарын 31-ний өдрийн *** тоот тушаалаар гэж тус тус тэмдэглэгдэн тамга дарж баталгаажигджээ./хх 5-6 дах талд/

3.2.Гэрчээр асуугдсан Л.Жы мэдүүлэгт:...1991 оны 09 сараас Төв аймагт Брокерийн пүүс шинээр байгуулагдаад тэнд З.Отэй хамт ажиллаж эхэлсэн...З.О нь 1991 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1999 оныг хүртэл брокероор ажилласан гэж,/хх 27-29 дэх талд/

3.3.Монголын хөрөнгийн бирж ХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ***тоот албан бичгээр ирүүлсэн 1991 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Брокерын пүүс байгуулах тухай 39 дүгээр тушаалд ...Нэг. Төв аймгийн ...З брокерын пүүс байгуулсугай., МХБ-н гишүүн Баяндөхөм брокерын пүүсийн 1993 оны ажлын тайлан зэрэг баримт /хх 40 дэх талд/

3.4.БХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ***дугаар албаг бичиг /З овогтой О нь БиДиСек ҮЦК-ийн анхны ажилтнуудын нэг бөгөөд 1991 оноос эхлэн өмч хувьчлалын үеэр ажиллаж байсан. З.Оийн тус компанид ажиллаж байсан үеийн буюу 1991 болон 1994 оны баримтууд манай архивт хадгалагдаж үлдээгүй байна гэжээ. /хх 54 дэх талд/

4.Шүүх, хэрэгт авагдсан дээрх бичгийн баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд тайлбарласан тайлбар, хэргийн үйл баримтыг тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу харьцуулан үнэлээд, нэхэмжлэгч У овогт Згийн О /рд:***/-ийг Төв аймгийн З сумын З брокерын пүүст 1991 оны 09 дүгээр сарын ***-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл брокероор, Төв аймгийн З сумын З бирж ББХК-д 1994 оны 03 дугаар сарын ***-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл брокероор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлого болгох нь хуульд заасан зохицуулалтад нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч У овогт Згийн О /рд:***/-ийг Төв аймгийн З сумын З брокерын пүүст 1991 оны 09 дүгээр сарын ***-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл брокероор, Төв аймгийн З сумын З бирж ББХК-д 1994 оны 03 дугаар сарын ***-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл брокероор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлйн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ