| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 320/2025/00412/И |
| Дугаар | 320/ШШ2025/00453 |
| Огноо | 2025-04-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 320/ШШ2025/00453
| 2025 оны 04 сарын 29 өдөр | Дугаар 320/ШШ2025/00453 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ***** сумын ******* дугаар багт оршин суух, Д.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 320/2025/00412/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Д.Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би Хөвсгөл аймгийн ****** сумын 8-н жилийн дунд сургуульд суралцаж 4 дүгээр анги төгссөн. Аав, ээжийн хамт 16 нас хүртлээ мал малласан. Хөдөлмөрийн насанд хүрээд Хөвсгөл аймгийн **** сумын **** нэгдлийн 2 дугаар бригадын Үржлийн фермд мал маллаж байгаад 1988 онд цэргийн албанд татагдаж 1990 онд цэргийн албанаас халагдаж ирсэн. 1992 онд нэгдэл хувьчлагдаж хувийн малаа малласан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл ажиллаж ажилд орсон, гарсан тушаал байхгүй учраас шүүхэд хандсан.
Иймд миний Хөвсгөл аймгийн **** сумын **** нэгдэлд 1986 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй байна....гэв.
Нэхэмжлэгчээс Батлан хамгаалахын төв архивын Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагааны хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн **дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн **** сумын **** нэгдлийн 2 дугаар бригадад малчинаар ажиллаж байсан Д.Б ын цалин хөлсний тодорхойлолт, 70 дугаар дансны хуулбарууд, гэрч асуулгах тухай хүсэлт зэргийг шүүхэд гаргаж өгсөн байна. (хх-ийн 4-9, 32 дугаар тал)
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Ц.Г , Д.Н нарыг гэрчээр мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 33-36 дугаар тал),
Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын ****** дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, (хх-ийн 16-20 дугаар тал)
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн ******* дугаартай албан бичиг, (хх-ийн 27 дугаар тал),
Батлан хамгаалахын төв архивын даргын *******дугаартай албан бичгээр ирүүлсэн Д.Б хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетын хуулбар зэргийг тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 30 дугаар тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч Д.Б дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл ажиллаж ажилд орсон, гарсан тушаал байхгүй учраас шүүхэд хандсан.
Иймд Хөвсгөл аймгийн **** сумын **** нэгдэлд 1986 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тодруулсан.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Д.Б өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Д.Б нь Хөвсгөл аймгийн **** сумын **** нэгдэлд 1986 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн **** сумын **** нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан Д.Б 1986 оны 6 сараас 10 сар, 1987 оны 1 сараас 10 сар, 1988 оны 1 сараас 10 саруудын цалин хөлсний лавлагаа, мөн онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд (хх-ийн 6-9 дүгээр тал),
Батлан хамгаалахын төв архивын даргын 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 216 дугаартай албан бичгээр ирүүлсэн овог нэр гэх хэсэгт Д.Б төрсөн он, сар, өдөр, нас гэх хэсэгт 1970-06-06, яс үндэс гэх хэсэгт Халх, Үндсэн захиргаа гэх хэсэгт Хөвсгөл ****, Цэргийн жинхэнэ албанд татагдахын өмнө хэдэн оноос хаана, хаана ямар албан тушаал эрхэлж байсан гэх хэсэгт Давшил нэгдэлд 1986 оноос малчин, хаана ямар сургууль, курс төгссөн гэх хэсэгт 1982 онд 4 дүгээр анги төгссөн, Гэрийн дотор ам бүл, таны юу болох, хэн хэн хэдэн настай, хаана ямар ажилтай гэх хэсэгт Ам бүл 9, Аав Д. 54 настай, ээж Д 47 настай, ах Х, дүү О.Н гэх бичилттэй Хөвсгөл аймаг, сум, райноноос цэргийн тэнцэгчдийн анкетын хуулбар (хх-ийн 30 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын ******* дугаартай албан бичгээр ирүүлсэн Д.Б ..., 10.Хаана ямар ажилтай гэх хэсэгт **** сумын Үржлийн фермид малчин,..., 14.Хуудас бичсэн 1988 он 7 сар 18 өдөр... гэх бичилттэй Хаягийн хуудас №7 баримтын хуулбар (хх-ийн 16, 17 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын **** дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-21 (А) маягтын хуулбар, Д.Б Ажилладаг гэх хэсэгт Хөвсгөл **** нэгдэл, ажилд орсон он гэх хэсэгт 1986, эрхэлдэг ажил гэх хэсэгт ямаачин, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1986, оршдог сум, район гэх хэсэгт ****, Бүртгэгчийн нэр гэх хэсэгт С, он, сар, өдөр гэх хэсэгт 1988.09.20... гэх бичвэртэй ХААТР-1(А) маягтын хуулбар (хх-ийн 16, 18 дугаар тал),
Гэрч Ц.Г ...Намайг 1986 оны 7 дугаар сард Хөвсгөл аймгийн **** сумын **** нэгдэлд гишүүнээр элсэж малчнаар ажиллахаар очих үед Д.Б тус нэгдэлд аав ээжтэйгээ хамт мал маллаж байсан.
Тэрээр Хөвсгөл аймгийн **** сумын **** нэгдэлд хонь, ямаа, нарийн мал голчлон малладаг байсан. Д.Б нь тус нэгдэлдээ ажиллаж байгаад 1988 онд цэрэгт явсан байдаг юм. Миний бие тухайн үед 1987 онд цэрэгт яваад 1989 онд цэргээс халагдаж ирэх үед манай нутаг усны хүмүүс Д.Б ыг цэрэгт явчихсан гэж ярьж байсан. Цэргээс ирсэн цагаасаа хойш тухайн нутаг усандаа малаа маллан одоог хүртэл амьдарч байгаа, сүүлийн үед Д.Б нь сумын аварга малчин болсон байсан.... гэх мэдүүлэг,
Гэрч Д.Н ...Д.Б нь 1986-1988 оны хооронд Хөвсгөл аймгийн **** сумын 2 дугаар бригадад аав ээжтэйгээ хамт эр сувай мал маллаж байгаад, 1988 онд хугацаат цэргийн албанд явсан. Би тухайн үед тус бригадад малын бага эмчээр ажиллаж байсан юм. Д.Б нь 1986 оны 6 дугаар сард Хөвсгөл аймгийн **** сумын **** нэгдэлд нэгдлийн гишүүн болон элсэж ээж аавын хамтаар мал маллах болсон. Тухайн үед **** нэгдлийн дарга нь М гэж хүн байсан. Д.Б ыг тус нэгдэлд ажиллаж байх үед Б гэдэг нэртэй өөр хүн тэдний бригадад ажиллаж байгаагүй. Б аав нь Б, ээж нь А гэж хүн байсан бөгөөд тэднийх миний санаж байгаагаар 8 хүүхэдтэй, Д.Б нь айлын зургаа дахь хүүхэд байгаа юм.... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иймд Д.Б ын Хөвсгөл аймгийн **** сумын **** нэгдэлд 1986 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Д.Б т холбогдох ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Хөвсгөл аймгийн Давшил нэгдлийн боловсон хүчинтэй холбоотой тушаал буюу Б тушаал манай архивд шилжиж ирээгүй тул Д.Б т холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх бичилттэй 11/293 дугаар албан бичиг (хх-ийн 87, 4 дүгээр тал)-гээр тогтоогдож байх тул хавтаст хэрэгт авагдсан бусад баримтыг үндэслэн хэргийн шийдвэрлэсэн болно.
Хавтаст хэрэгт Д.Б БХЯ-ны сайдын 1988.09.29-ны өдрийн ***дүгээр тушаалаар Хөвсгөл аймгаас 1988.10.16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 110 дугаар ангид алба хааж, Батлан хамгаалахын сайдын 1990.10.11-ний өдрийн 12 дугаар тушаалаар 1990.10.16-ны өдөр 643738 дугаарын цэргийн батлахтай халагдсан. гэх бичилттэй Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа хавтаст хэрэгт авагдсан болно. (хх-ийн 4 дүгээр тал),
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Д.Б-н Хөвсгөл аймгийн **** сумын **** нэгдэлд 1986 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ