| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 320/2025/00369/И |
| Дугаар | 320/ШШ2025/00454 |
| Огноо | 2025-04-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 320/ШШ2025/00454
| 2025 оны 04 сарын 29 өдөр | Дугаар 320/ШШ2025/00454 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ******сумын ******* дугаар багт оршин суух, С.Б
Нэхэмжлэлийн шаардага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 320/2025/00369/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч С.Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би Хөвсгөл аймгийн ***** суманд 1965 онд С-н 3 дахь хүүхэд болж төрсөн. Хөвсгөл аймгийн ***** сумын *** жилийн сургуульд 1973 онд элсэн орж 1980 онд 7 дугаар анги төгсөөд сургуулиас гарсан. 1980 оноос Хөвсгөл аймгийн ***** сумын Турт дахь дамжлага баазад ажиллаж байгаад 1985 оны 6 дугаар сард цэргийн албанд татагдсан. Цэргийн албыг 3 жилийн хугацаагаар хааж 1988 оны 6 дугаар сард цэргийн албанаас халагдсан. 1989 оноос Хөвсгөл аймгийн ***** сумын Ерөнхий боловсролын сургуульд галчаар ажиллаж байтал 1998 онд бүтцийн өөрчлөлт хийгдсэн. Би өөрийн хүсэлтээр 3 жилийн хугацааны цалингаа аваад ажлаасаа гарсан. Түүнээс хойш хувиараа мал маллаж өдийг хүрсэн.
Би өндөр насны тэтгэвэрт орох гэтэл миний баазад ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр засвартай, баазад ажилд орсон, гарсан тушаал олдохгүй. Мөн сургуульд ажилд орсон тушаал Б гэх нэрээр гарсан зэрэг шалтгаанаар шүүхэд хандсан. Би 1980-1985 ***** сумын Турт дахь дамжлага базад ажиллаж байсан боловч энэ удаад хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй байна.
Иймд миний Хөвсгөл аймгийн Хатгал бараа баазын харъяа Турт дахь дамжлага баазад 1985 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл ачигч, буулгагчаар, Хөвсгөл аймгийн ***** сумын 8-н жилийн дунд сургууль болон Хөвсгөл аймгийн ***** сумын 10-н жилийн дунд сургуульд 1989 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал галчаар тус тус ажиллаж байсан байдлыг маань тогтоож өгнө үү....гэв.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн архивын тасгийн *** дугаартай албан бичиг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хөвсгөл аймгийн ***** хорооны 8 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 15 дугаартай ******** нарыг ажилд авах тухай тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн ***** сумын дунд сургуулийн захирлын ******* дугаартай Багш ажилчдыг ажлаас чөлөөлөх тухай тушаалын архивын хуулбар, 161589 дугаартай *****хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 2940 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 161589 дугаартай *****хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, гэрч асуулгах тухай хүсэлт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. (хх-ийн 3-12, 32-57, 88 дугаар тал)
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Б, Б.Н нарыг гэрчээр мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн байна. (хх-ийн 89-92 дугаар тал)
Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 30/436 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбарууд (хх-ийн 25-30 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн *** дугаартай албан бичгээр ирүүлсэн төрсний бүртгэлийн лавлагаа, (хх-ийн 76-77 дугаар тал)
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-11 (А) маягтын төрснийг бүртгэх анкетийн хуулбар, (хх-ийн 78-79 дүгээр тал),
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-11 (А) маягтын төрснийг бүртгэх анкетийн хуулбар, (хх-ийн 84-86 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 11/301 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн ***** хорооны 1989 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн №15 дугаартай Р.Отгонбаяр, С.Б дорж нарыг ажилд авах тухай тушаалын архивын хуулбар (хх-ийн 75 дугаар тал),
Батлан хамгаалахын төв архивын даргын ******* дугаартай албан бичгээр ирүүлсэн *****хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетын хуулбар (хх-ийн 67-69 дүгээр тал)
Хөвсгөл аймгийн ***** сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн нэхэмжлэгчийн 1990-1994 оны цалин хөлсний лавлагаа, мөн онуудын цалингийн тооцооны хүснэгтийн хуулбарууд (хх-ийн 96-145 дугаар тал) зэрэг баримтыг тус тус бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч С.Б дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл ажилд орсон, ажлаас гарсан тушаал байхгүй.
Иймд Хөвсгөл аймгийн Хатгал бараа баазын харъяа Турт дахь дамжлага баазад 1985 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл ачигч, буулгагчаар, Хөвсгөл аймгийн ***** сумын 8-н жилийн дунд сургууль болон Хөвсгөл аймгийн ***** сумын 10-н жилийн дунд сургуульд 1989 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал галчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тодруулсан байна.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч С.Б өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч С.Б нь Хөвсгөл аймгийн Хатгал бараа баазын харъяа Турт дахь дамжлага баазад 1985 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл ачигч, буулгагчаар, Хөвсгөл аймгийн ***** сумын 8-н жилийн дунд сургууль болон Хөвсгөл аймгийн ***** сумын 10-н жилийн дунд сургуульд 1989 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал галчаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Батлан хамгаалахын төв архивын даргын 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 193 дугаартай албан бичгээр ирүүлсэн овог нэр гэх хэсэгт С.Б, төрсөн он, сар, өдөр, нас гэх хэсэгт 1965-04-20, яс үндэс гэх хэсэгт Дархад, Үндсэн захиргаа гэх хэсэгт Хөвсгөл аймгийн ***** хороо, Цэргийн жинхэнэ албанд татагдахын өмнө хэдэн оноос хаана, хаана ямар албан тушаал эрхэлж байсан гэх хэсэгт Дамжлага баазад ачигч, буулгагч, хаана ямар сургууль, курс төгссөн гэх хэсэгт 1973-1981 онд ***** 8 жил, Гэрийн дотор ам бүл, таны юу болох, хэн хэн хэдэн настай, хаана ямар ажилтай гэх хэсэгт Ам бүл 7, Аав С 57 настай, группед, ээж Х 47 настай, гэрийн ажилтай, эгч Одон 22 настай, гэртээ, дүү 3, Бүртгэлд авсан 1985 он 01 сар 16 өдөр гэх бичилттэй Хөвсгөл аймаг, сум, райноноос 1985 онд цэргийн тэнцэгчдийн анкетын хуулбар (хх-ийн 69 дүгээр тал),
Хөвсгөл аймгийн ***** сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн нэхэмжлэгчийн 1990-1994 онуудын цалин хөлсний лавлагаа, мөн онуудын цалингийн тооцооны хүснэгтийн хуулбарууд (хх-ийн 96-145 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын**дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн ***** хорооны 8 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн ...Тушаах нь: 1.Сургуулийн хоолны газрын бэлтгэгчээр Р 5 сарын 8-наас 15 хүртэл түр хичээлийн байрны галчаар, С.Б доржийг 5 сарын 21-нээс тус тус ажиллуулсугай. 2. Шинээр ажилд орсон А, С.Б дорж нарт ажилласан хугацаанд нь хөдөлмөрийн бүтээлийг үндэслэн цалинжуулж байхыг нябо аж ахуйн эрхлэгч нарт зөвшөөрсүгэй.... гэх бичилттэй 15 дугаартай Р.Отгонбаяр, С.Б дорж нарыг ажилд авах тухай тушаалын архивын хуулбар, (хх-ийн 6, 75 дугаар тал)
Хөвсгөл аймгийн ***** сумын дунд сургуулийн захирлын 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ...Монгол улсын Нийгмийн даатгалын багц хууль гарч хөдөлмөрийн дэвтэрт өөрчлөлт орж нийгмийн даатгалын дэвтрийг төлөөлөх болсонтой холбогдуулан тушаах нь: 2. Дараах нэр бүхий ажилчдыг з.галч С.Б .... гэх бичилттэй 43 дугаартай Багш ажилчдыг ажлаас чөлөөлөх тухай тушаалын архивын хуулбар, (хх-ийн 7 дугаар тал)
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 30/481 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-11 (А) маягтын хуулбар, Бавуугийн Тэгшбаярын 1.Бүртгэсэн гэх хэсэгт Хөвсгөл аймаг ***** сум, он, сар, өдөр гэх хэсэгт 1994.10.18, ...11. Эцгийн гэх хэсэгт С.Б, ******, ажилладаг байгууллага гэх хэсэгт: 10 жилд, эрхэлдэг ажил гэх хэсэгт: галч, байнга оршин суугаа гэх хэсэгт: Хөвсгөл, сум, район: *****... гэх бичвэртэй ХААТР-11 (А) маягтын хуулбар (хх-ийн 78-79 дүгээр тал),
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 30/511 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-11 (А) маягтын хуулбар, Бавуугийн Нямхүүгийн 1.Бүртгэсэн гэх хэсэгт Хөвсгөл аймаг ***** сум, он, сар, өдөр гэх хэсэгт 1991.03.04, ...11. Эцгийн гэх хэсэгт С.Б, ажилладаг байгууллага гэх хэсэгт: 8 жилийн сургуульд, эрхэлдэг ажил гэх хэсэгт: галч, байнга оршин суугаа гэх хэсэгт: Хөвсгөл, сум, район: *****... гэх бичвэртэй ХААТР-11 (А) маягтын хуулбар,
ХААТР-11 (А) маягтын хуулбар, Б.Н 1.Бүртгэсэн гэх хэсэгт Хөвсгөл аймаг ***** сум, он, сар, өдөр гэх хэсэгт 1990.02.22, ...11. Эцгийн гэх хэсэгт С.Б, ажилладаг байгууллага гэх хэсэгт: 8 жилийн сургуульд, эрхэлдэг ажил гэх хэсэгт: нормчин, байнга оршин суугаа гэх хэсэгт: Хөвсгөл, сум, район: *****... гэх бичвэртэй ХААТР-11 (А) маягтын хуулбарууд, (хх-ийн 84-86 дугаар тал),
Гэрч Д.Б ...Би С.Б г 1989 онд Хөвсгөл аймгийн ***** сумын Ерөнхий боловсролын сургуульд галчаар ажилд орж байсныг нь бол маш сайн санаж байна. С.Б нь 1989 онд манай сургуульд ажилд орохоосоо өмнө Дамжлага баазад ажиллаж байсан. Тэрээр манай сургуульд ажиллаж байх үедээ ангиудын галлагаа хийдэг, түлээ зөөж өглөө, оройдоо анги танхимуудыг галладаг байсан. Мөн тэрээр тус сургуулийн гал зуух болон дотуур байрны түлээг бэлтгэж галлагаа хийдэг байсан. Тухайн үед манай сургууль, анги, танхимыг галладаг 3 хүн байсан бөгөөд нэрлэвэл Д.Б нэг хүнийх нь нэрийг санахгүй байна. Манай сургуульд Бавуу гэж нэртэй нэг л хүн ажиллаж байсан бөгөөд тэрээр С.Б юм.
Би тухайн үед ***** сумын Ерөнхий боловсролын сургуульд түүхийн багшаар ажиллаж байгаад 1994 оны 6 дугаар сард Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын тамгын газарт дэс түшмэл, соёлын төвийн захирлаар ажиллахаар явсан. Тэр үед С.Б нь тус сургуульдаа ажиллаад үлдсэн юм. Тиймээс би түүнийг хэзээ ажлаасаа гарсныг нь мэдэхгүй байна.... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иймд С.Б гийн Хөвсгөл аймгийн Хатгал бараа баазын харъяа Турт дахь дамжлага баазад 1985 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл ачигч, буулгагчаар, Хөвсгөл аймгийн ***** сумын 8-н жилийн дунд сургууль болон Хөвсгөл аймгийн ***** сумын 10-н жилийн дунд сургуульд 1989 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал галчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
С.Б д холбогдох Хөвсгөл аймгийн Хатгал бараа баазын харъяа Турт дахь дамжлага баазад ажиллаж байх үеийн ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Хөвсгөл аймгийн Хатгал бараа баазын харъяа турт дахь дамжлага баазын даргын 1980 оны баримт манай архивд шилжиж ирээгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх бичилттэй ****** дугаар албан бичиг (хх-ийн 87, 4 дүгээр тал)-гээр тогтоогдож байх тул хавтаст хэрэгт авагдсан бусад баримтыг үндэслэн хэргийн шийдвэрлэсэн болно.
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын ******дугаартай албан бичгээр ирүүлсэн *****ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбарууд (хх-ийн 25-30 дугаар тал),
Нэхэмжлэгч С.Б нь 1998 оны 5 сараас 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх ****** дугаартай баталгаажилтын хуудасны хуулбар тус тус хавтаст хэрэгт авагдсан болно. (хх-ийн 31 дүгээр тал)
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.
Хавтаст хэргийн 33-57 дугаар хуудсанд авагдсан Хатгал бараа баазын харъяа турт дахь дамжлага баазын даргаас 1980 оны 10 дугаар сарын 05-ны өдөр С.Б нэрээр нээж олгосон 161589 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн овог, нэр, төрсөн он гэх хэсэгт бичигдсэн бичгүүд нь засвартай байх тул уг хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлээгүйг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С.Б-гийн Хөвсгөл аймгийн Хатгал бараа баазын харъяа Турт дахь дамжлага баазад 1985 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл ачигч, буулгагчаар, Хөвсгөл аймгийн ***** сумын 8-н жилийн дунд сургууль болон Хөвсгөл аймгийн ***** сумын 10-н жилийн дунд сургуульд 1989 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал галчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч С.Б гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ