Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 320/ШШ2025/00471

 

 

 

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 320/ШШ2025/00471

Хөвсгөл аймаг

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                        

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ***дүүрэг, ****дүгээр хороо, М.Б ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С,

хариуцагч: Хөвсгөл аймгийн *** сумын ***дугаар багийн ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, Б.Ц

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл 430,000 төгрөг, зээлийн хүү 255,792 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48,359 төгрөг, нийт 734,151 (долоон зуун гучин дөрвөн мянга нэг зуун тавин нэг) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/00418/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад 


ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Б -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Ц  нь ****-тай 2020 оны 03 сарын 11-ний өдөр **** дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 94898695, дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно Б.Ц  нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 02 сарын 04-ний өдөр 430,000 төгрөгийг сарын 3,1%-ын хүүтэй 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй.

Мобифинанс ББСБ-ын зүгээс Б.Ц гаас зээлийн гэрээний үүргийг биелүулэхийг удаа дараа шаардсан боловч огт төлж барагдуулаагүй байна. 2024 оны 09 сарын 10-ны өдөр зээлийн эрсдэлийн сангаас зээлийн хүүг зогсоосон ба 2025.01.21-ний өдрийн байдлаар ** үндсэн зээлийн үлдэгдэл 430,000 төгрөг, 2023 оны 02 сарын 04-ний өдрөөс 2025.01.21-ний өдрийг хүртэлх зээлийн хүү 255,792 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48,359 төгрөг нийт 734,151 төгрөг байна.

Б.Ц  нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул М.Б  нь зээлийн гэрээний үүрэгт 734,151 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С тус шүүхэд гаргасан тайлбартаа: М.Б  нь хариуцагч *** зээлийн гэрээний үүрэгт 734,151 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шааралага балох 734,151 төгрөгийг 2025 оны 04 сарын 25-ны өдөр тус компанийн Хаан банк дахь *** тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Б -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С нь Б.Ц д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 430,000 төгрөг, зээлийн хүү 255,792 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48,359 төгрөг, нийт 734,151 (долоон зуун гучин дөрвөн мянга нэг зуун тавин нэг) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ц  нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 734,151 (долоон зуун гучин дөрвөн мянга нэг зуун тавин нэг) төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сгийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна. (хх-ийн 30-31 дүгээр тал)

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч М.Б -ийн 2025 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,451 (хорин долоон мянга дөрвөн зуун тавин нэг) төгрөгөөс 734,151 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 22,170 төгрөгийн тал хувь болох 11,085 (арван нэгэн мянга наян тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 5,281 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11,085 төгрөг, нийт 16,366 (арван зургаан мянга гурван зуун жаран зургаа) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Ц гаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11,085 (арван нэгэн мянга наян тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч М.Б -д олгохоор тогтов.

Хариуцагч Б.Ц  нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч М.Б -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ц д холбогдох, үндсэн зээлийн үлдэгдэл 430,000 төгрөг, зээлийн хүү 255,792 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48,359 төгрөг, нийт 734,151 (долоон зуун гучин дөрвөн мянга нэг зуун тавин нэг) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Ц  нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 734,151 (долоон зуун гучин дөрвөн мянга нэг зуун тавин нэг) төгрөгийг М.Б -д төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч М.Б -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,451 (хорин долоон мянга дөрвөн зуун тавин нэг) төгрөгөөс 11,085 (арван нэгэн мянга наян тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос нийт 16,366 (арван зургаан мянга гурван зуун жаран зургаа) төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Б.Ц гаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11,085 (арван нэгэн мянга наян тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч М.Б  (5373271)-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Ц  нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                С.ОЮУНЖАРГАЛ