Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 317/ШШ2025/00501

 

 

 

2025 04 14 317/ШШ2025/00501

 

Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,

Нэхэмжлэгч:************давхарт оршин байрлах, Т ББСБ ХХК /рд:******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ************ суух, Т овогт Пгийн Д /рд:*******/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 5,636,140 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, мөн оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч П.Д нь Т ББСБ ХХК-тай дараах зээлүүд дээр гэрээ байгуулсан бөгөөд гэрээний үүрэг зөрчигдсөн байна.

1.2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Т ББСБ ХХК-тай №**** тоот Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж Samsung A 15 128 gb маркийн гар утсыг нийт 688,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2026 оны 12 дугаар сарын 15 хүртэл 30 сарын хугацаанд сар бүр 34,790 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон.

2. 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Т ББСБ ХХК-тай №**** тоот Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж, Samsung A 15 128 gb маркийн гар утсыг 688,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2026 оны 12 дугаар сарын 15 хүртэл 30 сарын хугацаанд сар бүр 53,500 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон.

3. 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Т ББСБ ХХК-тай №**** тоот Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж, Samsung А 15 128 gb маркийн гар утсыг нийт 688,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2026 оны 12 дугаар сарын 15 хүртэл 30 сарын хугацаанд сар бүр 34,790 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон.

4. 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Т ББСБ ХХК-тай №**** тоот Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж, Galaxy А55 256 gb маркийн гар утсыг нийт 1,508,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2026 оны 12 дугаар сарын 15 хүртэл 30 сарын хугацаанд сар бүр 76,256 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон.

5. 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Т Кредит үйлчилгээний гэрээ байгуулж, 477,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохирсон. Хариуцагч нь 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш Т ББСБ ХХК нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

1.**** тоот гэрээн дээр Samsung A15 128gb маркийн ухаалаг цаг: Үндсэн зээлийн үлдэгдэл /2024.06.06-2026.12.15 хүртэл нийт 30 сар/ 60 удаагийн төлөлт дутуу-688,000 төгрөг, үндсэн хүүгийн хэмжээ /шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд ноогдох/ 154,580 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ /гэрээний 2.3-т зааснаар төлөгдөөгүй хүүгийн 20 хувиар/ 30,920 төгрөг, нэхэмжлэх дүн 873,500 төгрөг

2.**** тоот гэрээн дээр Samsung A25 5g 128gb маркийн ухаалаг цаг: Үндсэн зээлийн үлдэгдэл /2024.06.06-2026.12.15 хүртэл нийт 30 сар/ 60 удаагийн төлөлт дутуу 1,058,000 төгрөг, үндсэн хүүгийн хэмжээ /шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд ноогдох/ 237,710 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ /гэрээний 2.3-т зааснаар төлөгдөөгүй хүүгийн 20 хувиар/ 47,550 төгрөг, нэхэмжлэх дүн 1,343,260 төгрөг

3.**** тоот гэрээн дээр Samsung A15 128gb маркийн гар утас: Үндсэн зээлийн үлдэгдэл /2024.06.06-2026.12.15 хүртэл нийт 30 сар/ 60 удаагийн төлөлт дутуу 688,000 төгрөг, үндсэн хүүгийн хэмжээ /шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд ноогдох/ 154,580 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ /гэрээний 2.3-т зааснаар төлөгдөөгүй хүүгийн 20 хувиар/ 30,920 төгрөг, нэхэмжлэх дүн 873,500 төгрөг

4.**** тоот гэрээн дээр Galaxy А55 256 gb маркийн гар утас: Үндсэн зээлийн үлдэгдэл /2024.06.06-2026.12.15 хүртэл нийт 30 сар/ 60 удаагийн төлөлт дутуу 1,508,000 төгрөг, үндсэн хүүгийн хэмжээ /шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд ноогдох/ 339,980 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ /гэрээний 2.3-т зааснаар төлөгдөөгүй хүүгийн 20 хувиар/ 68,000 төгрөг, нэхэмжлэх дүн 1,915,980 төгрөг

5.Т кредит 2110382 тоот гэрээний төлбөр: нийт ашигласан зээлийн дүн 474,600 төгрөг, үндсэн хүүгийн хэмжээ /шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд ноогдох/ 143,700 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ /гэрээний 2.3-т зааснаар төлөгдөөгүй хүүгийн 20 хувиар/ 10,300 төгрөг, шимтгэл 1,300 төгрөг, нэхэмжлэх дүн 629,900 төгрөг, нэхэмжлэх нийт дүн 5,636,140 төгрөг, Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч П.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч П.Д би нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага 5,636,140 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Дараах хуваарийн дагуу төлж барагдуулна. Үүнд:

2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 281,807 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 281,807 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 281,807 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 281,807 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 281,807 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 281,807 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 281,807 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 281,807 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 281,807 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 281,807 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 281,807 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 281,807 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 281,807 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 281,807 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 281,807 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 281,807 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 281,807 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 281,807 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 281,807 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 281,807 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч П.Дд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,636,140 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад хариуцагч П.Д нь нэхэмжлэгчийн шаардсан 5,636,140 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 281,807 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 281,807 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 281,807 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 281,807 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 281,807 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 281,807 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 281,807 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 281,807 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 281,807 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 281,807 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 281,807 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 281,807 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 281,807 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 281,807 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 281,807 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 281,807 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 281,807 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 281,807 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 281,807 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 281,807 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг бичгээр гаргасан байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.Д бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзээд, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,128 төгрөгийн тал хувь болох 52,564 төгрөгийг улсын орлого болгох бөгөөд, үлдэх 52,564 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 52,564 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, П.Дд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 5,636,140 төгрөгийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 281,807 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 281,807 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 281,807 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 281,807 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 281,807 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 281,807 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 281,807 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 281,807 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 281,807 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 281,807 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 281,807 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 281,807 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 281,807 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 281,807 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 281,807 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 281,807 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 281,807 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 281,807 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 281,807 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 281,807 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105,128 төгрөгийн тал хувь болох 52,564 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 52,564 төгрөгийг улсын орлогоос, 52,564 төгрөгийг хариуцагч П.Даас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч П.Д сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ