| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 320/2025/00515/И |
| Дугаар | 320/ШШ2025/00472 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 320/ШШ2025/00472
| 2025 оны 04 сарын 30 өдөр | Дугаар 320/ШШ2025/00472 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ** дүүрэг, **дугаар хороо, **** тоотод байрлах, А.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т,
хариуцагч: Хөвсгөл аймгийн *** сумын *** дугаар багийн *** дүгээр гудамжны ** тоотод оршин суух, Ц.О
Нэхэмжлэлийн шаардлага: ***** тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 3,423,146.90 төгрөг, зээлийн хүү 1,066,442.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 147,476.37 төгрөг, нотариатын хөлс 11,000 төгрөг, нийт 4,648,066.23 (дөрвөн сая зургаан зуун дөчин найман мянга жаран зургаан төгрөг хорин гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/00515/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Д -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр **** тоот Цахим зээлийн гэрээ байгуулсан. 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэрээ дуусгавар болсон. Үндсэн зээлд 1,696,853.10 төгрөг, хүүд 581,468.90 төгрөг, нийт 2,278,322 төгрөг буцаан төлсөн. Цахим зээлийн гэрээний үүрэг 2024 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс зөрчигдөж эхэлсэн.
Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ***** тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 4,637,066.23 төгрөг, нотариатын төлбөрт 11,000 төгрөг, нийт 4,648,066.23 төгрөгийг хариуцагч Цагаач Отгонбатаас гаргуулах гэжээ.
Хариуцагч Ц.О тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ц.О миний бие А.Д -аас нэхэмжилж буй 4,648,066.23 (дөрвөн сая зургаан зуун дөчин найман мянга жаран зургаан төгрөг хорин гурван мөнгө) төгрөгийн зээл авсан нь үнэн. Иймд дээрх төлбөрийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Д -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т нь Ц.О ад холбогдуулан ***** тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 3,423,146.90 төгрөг, зээлийн хүү 1,066,442.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 147,476.37 төгрөг, нотариатын хөлс 11,000 төгрөг, нийт 4,648,066.23 (дөрвөн сая зургаан зуун дөчин найман мянга жаран зургаан төгрөг хорин гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.О нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 4,648,066.23 (дөрвөн сая зургаан зуун дөчин найман мянга жаран зургаан төгрөг хорин гурван мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч А.Д -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч А.Д -ийн 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Голомт банкны 1165117377 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,320 (наян есөн мянга гурван зуун хорь) төгрөгийн тал хувь болох 44,660 (дөчин дөрвөн мянга зургаан зуун жар) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 44,660 (дөчин дөрвөн мянга зургаан зуун жар) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.О аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 44,660 (дөчин дөрвөн мянга зургаан зуун жар) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч А.Д -д олгохоор тогтов.
Хариуцагч Ц.О нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч А.Д -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.О ад холбогдох, ***** тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 3,423,146.90 төгрөг, зээлийн хүү 1,066,442.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 147,476.37 төгрөг, нотариатын хөлс 11,000 төгрөг, нийт 4,648,066.23 (дөрвөн сая зургаан зуун дөчин найман мянга жаран зургаан төгрөг хорин гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.О нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 4,648,066.23 (дөрвөн сая зургаан зуун дөчин найман мянга жаран зургаан төгрөг хорин гурван мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч А.Д -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч А.Д -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,320 (наян есөн мянга гурван зуун хорь) төгрөгийн тал хувь болох 44,660 (дөчин дөрвөн мянга зургаан зуун жар) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 44,660 (дөчин дөрвөн мянга зургаан зуун жар) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.О аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 44,660 (дөчин дөрвөн мянга зургаан зуун жар) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч А.Д -д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ц.О нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ