| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгайн Отгончулуун |
| Хэргийн индекс | 151/2025/00010/И |
| Дугаар | 317/ШШ2025/00068 |
| Огноо | 2025-01-09 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 317/ШШ2025/00068
2025 01 09 317/ШШ2025/00068
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *** аймаг, *** сум, *** баг, *** байгаа, Т*** /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Г, Ү.Б нарыг эрэн сурвалжлуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т***-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ж.Г, Ү.Б нар нь "Т***" -аас 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 45,000,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай малчны зээлийн гэрээ байгуулсан. 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар нийт зээлийн үлдэгдэл 59,063,218 төгрөг байна. 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс хойш үндсэн зээлийн төлбөрийн дүнгээс төлөлт хийгдээгүй байна. ***** дугаартай шүүгчийн захирамжаар Ж.Г, Ү.Б нар нь *** аймаг, *** сум, *** дугаар багт оршин суудаггүй нь нотлогдож байна. Иймд хариуцагч нарын оршин суугаа газрыг мэдэхгүй, хаяг тодорхойгүй байгаа тул Ж.Г, Ү.Б нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т*** нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Г, Ү.Б нарыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.
Ж.Г, Ү.Б нар нь хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй, хариуцагчийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тодруулснаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болно гэж нэхэмжлэгч тал хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлж ирүүлсэн байх тул уг хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдээр Б*** овогт Ж*** Г*** /РД:***/, Б*** овогт Ү*** Б*** /***/ нарыг тодорхойлжээ.
Б*** овогт Ж*** Г*** /РД:***/, Б*** овогт Ү*** Б*** /***/ нар нь *** аймаг, *** сум, *** оршин суудаггүй, амьдардаггүй болох нь *** дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар нотлогдож байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Г, Ү.Б нарын оршин суугаа хаяг тодорхой бус болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул Б*** овогт Ж*** Г*** /РД:***/, Б*** овогт Ү*** Б*** /***/ нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Төв аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б*** овогт Ж*** Г*** /РД:***/, Б*** овогт Ү*** Б*** /***/ нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б*** овогт Ж*** Г*** /РД:***/, Б*** овогт Ү*** Б*** /***/ нарыг эрэн сурвалжлах, тэдгээрийн оршин суугаа газрыг /хаягийг/ тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Төв аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3. Б*** овогт Ж*** Г*** /РД:***/, Б*** овогт Ү*** Б*** /***/ нарын оршин суугаа хаягийг тодруулсны эцэст нэхэмжлэгч Т*** /РД:***/, төлөөлөгч *** /утас: ***д мэдэгдэхийг Төв аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН