| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 317/2025/00371/И |
| Дугаар | 317/ШШ2025/00531 |
| Огноо | 2025-04-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 317/ШШ2025/00531
2025 04 17 317/ШШ2025/00531
Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,
Нэхэмжлэгч: *********** оршин байрлах, М **** ХК /рд:*****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *********** хаягт оршин суух М овогт Бын Т /рд:***/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 10,251,396.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, мөн оны 03 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М **** ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000190147 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт үндсэн зээл 8,870,080.05 төгрөг, үндсэн хүү 1,339,064.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,251.23 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг, нийт 10,251,396.21 төгрөгийг хариуцагч Б.ТБоос гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Б.ТБ шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие М ****ны нэхэмжилсэн төлбөр 10,251,396.21 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх төлбөрийг дараах хуваарийн дагуу төлөх болно. 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,281,425 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,281,425 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,281,425 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,281,425 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,281,425 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,281,425 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,281,425 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,281,425 төгрөг тус тус төлж барагдуулна гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М **** ХК нь хариуцагч Б.ТБод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,251,396.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.ТБ нь нэхэмжлэгчийн шаардсан 10,251,396.21 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,281,425 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,281,425 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,281,425 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,281,425 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,281,425 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,281,425 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,281,425 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,281,425 төгрөгийг тус тус бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариу тайлбарыг бичгээр гаргасан байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.ТБ бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178,972 төгрөгийн тал хувь 89,486 төгрөгийг улсын орлого болгож, 89,486 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 89,486 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.М **** ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 10,251,396.21 төгрөгийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,281,425 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,281,425 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,281,425 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,281,425 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,281,425 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,281,425 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,281,425 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,281,425 төгрөгөөр тус тус бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 178,972 төгрөгийн тал хувь 89,486 төгрөгийг улсын орлого болгож, 89,486 төгрөгийг Тийн сангийн 100140000941 тоот данснаас, хариуцагч Б.ТБос 89,486 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч М **** ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.ТБ сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ