Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 320/ШШ2025/00497

 

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 320/ШШ2025/00497

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн *** сумын ****дугаар багийн ** дугаар байрны ** дугаар орцны *** тоотод оршин суух, Б.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ** сумын ****дугаар багт байрлах, Х.Х холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 24,198,836 (хорин дөрвөн сая нэг зуун ерэн найман мянга найман зуун гучин зургаа) төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхийг Х.Х-д даалгах тухай 320/2025/00413/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У , шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга П.Жавзанпагма нар оролцлоо.

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Д  шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг түүний эзгүйд хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б  шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У  шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл:...Миний төлөөлүүлэгч Б.Б  нь 1994 оноос 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Х.Хтеатрын уран сайхны удирдагчаар тасралтгүй ажиллаж байсан. Гэтэл 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаар тушаалаар уран сайхны удирдагчийн ажлаас чөлөөлсөн. Миний үйлчлүүлэгч Х.Х даргын гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч Ажилд эргүүлэн тогтоолгох, нэхэмжлэгчид чөлөө олгохыг татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийг гаргасан.

Тус шүүхийн ***-ны өдрийн ******** дугаартай шийдвэрээр Хөгжимт драмын театрын уран сайхны удирдагчийн ажилд эргүүлэн тогтоож, 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлххугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, энэ хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасан шийдвэр гарсан.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн өмгөөлөгч эс зөвшөөрч Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Уг магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч эс зөвшөөрч Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд гомдол гаргасан. Гомдлыг *** дугаартай тогтоолоор Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан шийдвэрийг гаргасан.

Миний төлөөлүүлэгч ** өдөр Х.Х-д шүүхийн шийдвэрийн дагуу урд ажиллаж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгохоор хүсэлт гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлээгүй. 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс урд ажиллаж байсан уран сайхны удирдагчийн ажилд томилсон тушаал шийдвэр гарсан.

Тухайн шийдвэр гарахаас өмнө 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр миний төлөөлүүлэгч Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Б.Б ийн нэг өдрийн цалин, хөлсний дундажийг шүүхээс 109,749 төгрөгөөр тогтоосон. Ажилгүй байсан хугацаа буюу 2024 оны 7 дугаар сард 8 өдөр, 8 дугаар сард 22 өдөр, 9 дүгээр сард 21 өдөр, 10 дугаар сард 22 өдөр, 11 дүгээр сард 20 өдөр, 12 дугаар сард 22 өдөр, 2025 оны 01 дүгээр сард 22 өдөр, 2 дугаар сард 20 өдөр, 3 дугаар сард 7 өдөр, нийт 164 өдрийн цалин хөлс буюу 24,198,836 төгрөгийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, мөн ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч байгууллагад даалгаж өгнө үү

2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг дуусталх хугацааны олговрыг гаргуулахаар шаардаж байгаа....гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Д  нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гардан авч, хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Б.Б  нь хариуцагч Х.Х-д холбогдуулан 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 24,198,836 (хорин дөрвөн сая нэг зуун ерэн найман мянга найман зуун гучин зургаа) төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхийг Х.Х-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагчийн төлөөлөгч Ж.Д  нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гардан авч, хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.

3. Б.Б  нь Х.Х**н даргын 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/35 дугаар тушаалаар мөн өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ****дугаартай шийдвэрээр Х.Хтеатрын уран сайхны удирдагчийн ажилд эгүүлэн тогтоосон бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч *** тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шүүхэд гомдол гаргаж, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ***дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргасныг Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны *** дугаартай тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн *** дугаартай шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн *** дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны *** дугаартай тогтоол зэрэг баримтуудаар тогтоогдлоо. (хх-ийн 10-35, 36-43, 44-45 дугаар тал)

Нэхэмжлэгч Б.Б ийг 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Х.Х***н уран сайхны удирдагчийн ажилд томилсон болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс урьд ажиллаж байсан уран сайхны удирдагчийн ажилд томилсон тушаал шийдвэр гарсан.... гэх тайлбараар тогтоогдож байна.

4. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар шаардах эрхтэй байх ба нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс ажилгүй байсан нийт ажлын 164 өдрийн буюу 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй.

Мөн Хөдөлмөрийн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах нь ажил олгогчийн үндсэн үүрэг тул нэхэмжлэгчийн ажлаа эрхлээгүй хугацаан дахь цалин хөлснөөс зохих суутгал хийж, эрх бүхий байгууллагаар баталгаажуулах ёстой тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварын суутгал, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын зохих бичилт хийхийг Х.Х-д даалгах нь зүйтэй байна.

Ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тодорхойлохдоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3.5-д "хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацааны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэж заасан.

Нэхэмжлэгчийн 2023 оны 12 сар, 2024 оны 1, 2 саруудад ажиллаж авсан цалин хөлсийг тухайн ажилласан хоногт хуваан нэг ажлын өдрийн дундаж цалин хөлсийг тооцох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь 2023 оны 12 сард ажлын 20 хоног ажиллаж 2,342,500 төгрөгийн, 2024 оны 1 сард ажлын 5 хоног ажиллаж 436,250 төгрөгийн, 2 сард ажлын 8 хоног ажиллаж 842,968 төгрөгийн тус тус цалин хөлс авсан болох нь нэхэмжлэгчийн 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, нэхэмжлэгчийн 2023, 2024 онуудын цалингийн карт зэргээр тогтоогдож байна. (хх-ийн 64, 65, 67 дугаар тал)

Нэхэмжлэгчийн нэг өдрийн цалин хөлсийг тооцвол: 2,342,500 төгрөг + 436,250 төгрөг + 842,968 төгрөг = 3,621,718 төгрөг / 3 сар = 1,207,239.3 төгрөг / 11 хоног = 1 өдрийн цалин 109,749.03 төгрөг х 164 хоног = 17,998,840.92 төгрөг.

Дундаж хоногийг тооцоход: 2023 оны 12 сард ажлын 20 хоног, 2024 оны 1 сард ажлын 5 хоног + 2 сард ажлын 8 хоног = 33 хоног / 3 = 11 хоног.

Ажилгүй байсан хугацаа 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг дуустал буюу ажлын нийт 164 хоногийн цалин хөлс 17,998,840.92 төгрөгийг Х.Хт***с гаргуулан нэхэмжлэгч Б.Б ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,199,995.08 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 17,998,840.92 (арван долоон сая есөн зуун ерэн найман мянга найман зуун дөчин төгрөг ерэн хоёр мөнгө) төгрөгөөс нэхэмжлэгч Б.Б ийн ажилгүй байсан 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварын суутгал, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын зохих бичилт хийхийг Х.Х-д даалгахаар тогтов.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1.5-д зааснаар хариуцагч Х.Хтеатраас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 17,998,840.92 (арван долоон сая есөн зуун ерэн найман мянга найман зуун дөчин төгрөг ерэн хоёр мөнгө) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,199,995.08 (зургаан сая нэг зуун ерэн есөн мянга есөн зуун ерэн таван төгрөг найман мөнгө) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар 17,998,840.92 (арван долоон сая есөн зуун ерэн найман мянга найман зуун дөчин төгрөг ерэн хоёр мөнгө) төгрөгөөс нэхэмжлэгч Б.Б ийн ажилгүй байсан 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварын суутгал, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын зохих бичилт хийхийг Х.Х-д даалгах нь зүйтэй гэж үзлээ.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,945 (хоёр зуун далан найман мянга есөн зуун дөчин тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Хтеатраас 17,998,840.92 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 247,944 (хоёр зуун дөчин долоон мянга есөн зуун дөчин дөрөв) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б ид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1.5-д зааснаар хариуцагч Х.Х***с ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 17,998,840.92 (арван долоон сая есөн зуун ерэн найман мянга найман зуун дөчин төгрөг ерэн хоёр мөнгө) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,199,995.08 (зургаан сая нэг зуун ерэн есөн мянга есөн зуун ерэн таван төгрөг найман мөнгө) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар 17,998,840.92 (арван долоон сая есөн зуун ерэн найман мянга найман зуун дөчин төгрөг ерэн хоёр мөнгө) төгрөгөөс нэхэмжлэгч Б.Б ийн ажилгүй байсан 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварын суутгал, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын зохих бичилт хийхийг Х.Х-д даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,945 (хоёр зуун далан найман мянга есөн зуун дөчин тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Х**с улсын тэмдэгтийн хураамж 247,944 (хоёр зуун дөчин долоон мянга есөн зуун дөчин дөрөв) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б ид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 759 дүгээр зүйлийн 759.3-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүхийн шийдвэрийг энэ өдрөөс хойш 10 хоногийн дотор мөн хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   С.ОЮУНЖАРГАЛ