| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 320/2025/00447/И |
| Дугаар | 320/ШШ2025/00498 |
| Огноо | 2025-05-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 320/ШШ2025/00498
| 2025 оны 05 сарын 05 өдөр | Дугаар 320/ШШ2025/00498 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, **** дүүрэг, **** байрлах, ***ийн Хөвсгөл салбар,
хариуцагч: Хөвсгөл аймгийн *** сумын **** дугаар багийн *** дугаар гудамжны *** тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Хөвсгөл аймгийн ** сумын ** дугаар багийн ** дугаар гудамжны ** тоотод түр оршин суух, Т.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 14,478,500 төгрөг, зээлийн хүү 1,652,670 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32,584 төгрөг, нийт 16,163,754 (арван зургаан сая нэг зуун жаран гурван мянга долоон зуун тавин дөрөв) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/00447/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Х-ийн Хөвсгөл салбарын захирал *** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Хнь ******** дугаартай Зээлийн гэрээг цахимаар байгуулан 14,478,500 (Арван дөрвөн сая дөрвөн зуун далан найман мянга таван зуун) төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон.
Тодруулбал, Х.Х нь зээлдэгчийн цахимаар гаргэсан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, түүнийг зээлдэгч зөвшөөрсний үндсэн дээр Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1 дэх хэсэгт Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно", 421.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно", мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь хэсэгт цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар", Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгапамж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2 дахь хэсэгт Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ." гэж тус тус заасны дагуу нууцлапын шаардлага хангасан нууц үг, нууц код зэргийг ашиглан зээлдэгчид цахим хэлбэрээр зээлийн үйлчилгээг үзүүлж, зээлийн мөнгөн хөрөнгийг олгосон.
Зээлийг олгосноос хойш 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч зээлийн төлбөрийг эргэн төлөх хуваарийн дагуу огт төлөөгүй болно.
Энэ хугацаанд Х.Б зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, нэмэлт хугацаа өгч, удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг шаардаж, мэдэгдэж байсан боловч нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 177 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд:
Нэхэмжлэлийн шаардлага: ********3 дугаартай Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг болон талуудын хооронд байгуулагдсан ** дугаартай Зээлийн гэрээний холбогдох заалтыг тус тус үндэслэн
Үндсэн зээлийн төлбөр 14,478,500 төгрөг,
Зээлийн хүү 1,652,670 төгрөг,
Нэмэгдүүлсэн хүү 32,584 төгрөг,
Нийт 16,163,754 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх тапаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Б тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т.Б миний бие Хас банкнаас хэрэглээний зээл 16,163,754 (арван зургаан сая нэг зуун жаран гурван мянга долоон зуун тавин дөрөв) төгрөгийг зээлээр авсан нь үнэн, иймд дээрх төлбөрийг хас банкинд төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Х-ийн Х.С нь Т.Б д холбогдуулан үндсэн зээл 14,478,500 төгрөг, зээлийн хүү 1,652,670 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32,584 төгрөг, нийт 16,163,754 (арван зургаан сая нэг зуун жаран гурван мянга долоон зуун тавин дөрөв) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 16,163,754 (арван зургаан сая нэг зуун жаран гурван мянга долоон зуун тавин дөрөв) төгрөгийг нэхэмжлэгч Х.Х-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х.Х-ийн 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Хас банкны 5002620116 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,769 (хоёр зуун гучин найман мянга долоон зуун жаран ес) төгрөгийн тал хувь болох 119,384.50 (нэг зуун арван есөн мянга гурван зуун наян дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 119,384.50 (нэг зуун арван есөн мянга гурван зуун наян дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.Б эс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 119,384.50 (нэг зуун арван есөн мянга гурван зуун наян дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Х.Х-д олгохоор тогтов.
Хариуцагч Т.Б нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Х-ийн **** нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Б д холбогдох, үндсэн зээл 14,478,500 төгрөг, зээлийн хүү 1,652,670 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32,584 төгрөг, нийт 16,163,754 (арван зургаан сая нэг зуун жаран гурван мянга долоон зуун тавин дөрөв) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 16,163,754 (арван зургаан сая нэг зуун жаран гурван мянга долоон зуун тавин дөрөв) төгрөгийг нэхэмжлэгч Х.Х-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х.Х-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,769 (хоёр зуун гучин найман мянга долоон зуун жаран ес) төгрөгийн тал хувь болох 119,384.50 (нэг зуун арван есөн мянга гурван зуун наян дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 119,384.50 (нэг зуун арван есөн мянга гурван зуун наян дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.Б эс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 119,384.50 (нэг зуун арван есөн мянга гурван зуун наян дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Х.Х-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Т.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ