| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2018/0222/Э |
| Дугаар | 234 |
| Огноо | 2018-04-02 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Р.Батнасан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 234
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,
Улсын яллагч Р.Батнасан,
Шүүгдэгч М.Снарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Сэд овогт Мөнхбаярын Ст холбогдох эрүүгийн 1809000000113 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч М.Снь 2018 оны 02 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Төрийн банк”-ны автомат тооцооны машиныг ашиглан иргэн Ц.Наранбаярын итгэмжлэн хариуцуулсан “Хаан банк”-ны картнаас 800.000 төгрөг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Смэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруутай.” гэв.
Шүүгдэгч М.Снь 2018 оны 02 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Төрийн банк”-ны автомат тооцооны машиныг ашиглан иргэн Ц.Наранбаярын итгэмжлэн хариуцуулсан “Хаан банк”-ны картнаас 800.000 төгрөг завшсан гэмт хэрэг үйлдсэнээ өөрөө хүлээн мэдүүлсэн,
хохирогч Ц.Наранбаярын “...Хаан банкны картаа өгөөд “нэг шил архи тамхитай аваад ир” гээд явуулсан эхлээд 500.000 төгрөг, дараа нь 300.000 төгрөгийн зарлага хийгдсэн мессеж ирсэн, эхэндээ хэлэхгүй байж байгаад сүүлдээ авсан гэдгээ хэлсэн..” гэх мэдүүлэг /хх-9/, гүйлгээ хийгдсэн талаарх баримт /хх-19/, хохирлын мөнгө хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-6-7/ зэрэг баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх шүүгдэгч М.Сийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх хялбаршуулсан журмаар М.Ст холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналд “...шүүгдэгч М.Сийг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст баримт бичгийн түгээлтийн ажил хийлгүүлж эдлүүлэх” санал гаргасныг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд шүүхийн шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг зохих байгууллага хариуцан ажиллах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ талаар шүүгдэгч М.Снь талаар маргаагүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Снь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж хохирогч Ц.Наранбаяр нь “гомдол саналгүй, хохирлоо бүрэн авсан, нэхэмжлэх зүйлгүй хуульд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэснийг хүсэлтийг прокурорын шатанд гаргасныг дурьдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэд овогт Мөнхбаярын Сийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
М.Сийг Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Снь 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, М.Снь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР