Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 320/ШШ2025/00499

 

 

 

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 320/ШШ2025/00499

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

       

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч:Улаанбаатар хот, ****** дүүргийн *** хороо, **** байранд байрлах, Г.Б ,

хариуцагч: Хөвсгөл аймгийн *** сумын **дүгээр багийн ** дүгээр гудамжны *** тоотод оршин суух, Б.Э

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 17,707,481.98 төгрөг, зээлийн хүү 789,160.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,953.24 төгрөг, нийт 18,514,595.35 (арван найман сая таван зуун арван дөрвөн мянга таван зуун ерэн таван төгрөг гучин таван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/00504/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.С нь **** дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 /гучин сая/ төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай цалин барьцаалан зээлэн авсан болно.

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул тус зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 17,707,481.98 төгрөг, зээлийн хүү 789,160.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,953.24 төгрөг, нийт 18,514,595.35 төгрөгийг Бэх-Очир овогтой Содхүүгээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.С  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.С  миний бие *** нэхэмжилж буй 18,514,595.35 (арван найман сая таван зуун арван дөрвөн мянга таван зуун ерэн таван төгрөг гучин таван мөнгө) төгрөгийг Голомт банкинд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Б -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** нь Б.С д холбогдуулан үндсэн зээл 17,707,481.98 төгрөг, зээлийн хүү 789,160.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,953.24 төгрөг, нийт 18,514,595.35 (арван найман сая таван зуун арван дөрвөн мянга таван зуун ерэн таван төгрөг гучин таван мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.С  нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 18,514,595.35 (арван найман сая таван зуун арван дөрвөн мянга таван зуун ерэн таван төгрөг гучин таван мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Г.Б -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Б -ийн 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250,522.98 (хоёр зуун тавин мянга таван зуун хорин хоёр төгрөг ерэн найман мөнгө) төгрөгийн тал хувь болох 125,261.49 (нэг зуун хорин таван мянга хоёр зуун жаран нэгэн төгрөг дөчин есөн мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 125,261.49 (нэг зуун хорин таван мянга хоёр зуун жаран нэгэн төгрөг дөчин есөн мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.С гээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 125,261.49 (нэг зуун хорин таван мянга хоёр зуун жаран нэгэн төгрөг дөчин есөн мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Г.Б -д олгохоор тогтов.

Хариуцагч Б.С  нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Б -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нэхэмжлэлтэй, хариуцагч Б.С д холбогдох, үндсэн зээл 17,707,481.98 төгрөг, зээлийн хүү 789,160.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,953.24 төгрөг, нийт 18,514,595.35 (арван найман сая таван зуун арван дөрвөн мянга таван зуун ерэн таван төгрөг гучин таван мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.С  нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 18,514,595.35 (арван найман сая таван зуун арван дөрвөн мянга таван зуун ерэн таван төгрөг гучин таван мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Г.Б -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Б -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250,522.98 (хоёр зуун тавин мянга таван зуун хорин хоёр төгрөг ерэн найман мөнгө) төгрөгийн тал хувь болох 125,261.49 (нэг зуун хорин таван мянга хоёр зуун жаран нэгэн төгрөг дөчин есөн мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 125,261.49 (нэг зуун хорин таван мянга хоёр зуун жаран нэгэн төгрөг дөчин есөн мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.С гээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 125,261.49 (нэг зуун хорин таван мянга хоёр зуун жаран нэгэн төгрөг дөчин есөн мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Г.Б -д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.С  нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

 

 

 

 

ШҮҮГЧ                                  С.ОЮУНЖАРГАЛ