| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 320/2025/00467/И |
| Дугаар | 320/ШШ2025/00507 |
| Огноо | 2025-05-08 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 320/ШШ2025/00507
| 2025 оны 05 сарын 08 өдөр | Дугаар 320/ШШ2025/00507 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, **** дүүрэг, *** хороо, **** байрлах, Н.Б
хариуцагч: Хөвсгөл аймгийн ** сумын *** дүгээр багт оршин суух, Б.Б
Нэхэмжлэлийн шаардлага: **4 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 866,790.28 төгрөг, зээлийн хүү 634,146.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 84,241.94 төгрөг, нотариатын хөлс 11,000 төгрөг, нийт 1,596,178.62 (нэг сая таван зуун ерэн зургаан мянга нэг зуун далан найман төгрөг жаран хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/00467/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.З -ийн гүйцэтгэх захирал Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдөр ******* тоот Цахим зээлийн гэрээ байгуулсан. 2024 оны 3 дугаар сарын 09-ний өдөр гэрээ дуусгавар болсон. Үндсэн зээлд 233,109.72 төгрөг, хүүд 139,884.31 төгрөг, нийт 380,910 төгрөг буцаан төлсөн. Цахим зээлийн гэрээний үүрэг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс зөрчигдөж эхэлсэн.
Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ****** тоот зээлийн гэрээний үүрэгт 1,585,178.62 төгрөг, нотариатын төлбөрт 11,000 төгрөг, нийт 1,596,178.62 төгрөгийг хариуцагч Б.Б гаргуулах гэжээ.
Хариуцагч Б.Б тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Б миний бие Б.Б нэхэмжилж буй 1,596,178.62 (нэг сая таван зуун ерэн зургаан мянга нэг зуун далан найман төгрөг жаран хоёр мөнгө) төгрөгийг Б.Б -д төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.З нь Б.Б өд холбогдуулан *** тоот зээлийн гэрээний үлдэгдэл үндсэн зээл 866,790.28 төгрөг, зээлийн хүү 634,146.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 84,241.94 төгрөг, нотариатын хөлс 11,000 төгрөг, нийт 1,596,178.62 (нэг сая таван зуун ерэн зургаан мянга нэг зуун далан найман төгрөг жаран хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 1,596,178.62 (нэг сая таван зуун ерэн зургаан мянга нэг зуун далан найман төгрөг жаран хоёр мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Н.З -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Н.З -ийн 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Голомт банкны 1165117377 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,488.86 (дөчин мянга дөрвөн зуун наян найман төгрөг наян зургаан мөнгө) төгрөгийн тал хувь болох 20,244.43 (хорин мянга хоёр зуун дөчин дөрвөн төгрөг дөчин гурван мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 20,244.43 (хорин мянга хоёр зуун дөчин дөрвөн төгрөг дөчин гурван мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Б өөс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 20,244.43 (хорин мянга хоёр зуун дөчин дөрвөн төгрөг дөчин гурван мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Н.З -д олгохоор тогтов.
Хариуцагч Б.Б нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Н.З -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б өд холбогдох, **тоот зээлийн гэрээний үлдэгдэл үндсэн зээл 866,790.28 төгрөг, зээлийн хүү 634,146.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 84,241.94 төгрөг, нотариатын хөлс 11,000 төгрөг, нийт 1,596,178.62 (нэг сая таван зуун ерэн зургаан мянга нэг зуун далан найман төгрөг жаран хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 1,596,178.62 (нэг сая таван зуун ерэн зургаан мянга нэг зуун далан найман төгрөг жаран хоёр мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Н.З -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Н.З -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,488.86 (дөчин мянга дөрвөн зуун наян найман төгрөг наян зургаан мөнгө) төгрөгийн тал хувь болох 20,244.43 (хорин мянга хоёр зуун дөчин дөрвөн төгрөг дөчин гурван мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 20,244.43 (хорин мянга хоёр зуун дөчин дөрвөн төгрөг дөчин гурван мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Б өөс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 20,244.43 (хорин мянга хоёр зуун дөчин дөрвөн төгрөг дөчин гурван мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Н.З -д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ