Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 320/ШШ2025/00523

 

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 320/ШШ2025/00523

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ******** сумын ******** дугаар гудамжны *** тоотод оршин суух, С.Э

Нэхэмжлэлийн шаардага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 320/2025/00476/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Э  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч С.Э  шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 1964 онд Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн. 1976 онд Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 8-н жилийн дунд сургуульд элсэн орж, 1982 онд Тариалангийн 10-н жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгссөн. 1983 оны 02 дугаар сард трактор комбайнчийн курст 3 сар сурч байх хугацаандаа Тариалангийн сангийн аж ахуйд тракторчнаар ажиллаж байсан. 1983 оны 6 дугаар сарын 20-ны үед цэрэгт явж 1986 оны 8 дугаар сард цэргээс халагдаж ирээд Тариалангийн сангийн аж ахуйн барилгад туслах ажилтан, ногоочноор ажиллаж байгаад 1991 онд барилга нь Сангийн аж ахуйн мэдлээс гарч бие даасан үйлдвэр болсон. Ингэхдээ Барилга бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай хоршоо болоход 1992 оноос 1995 оны 4 дүгээр сарыг дуустал туслах ажилтнаар ажиллаж байсан. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл хувиараа хөдөлмөр эрхэлж байна.

Өндөр насны тэтгэвэрт орох гэтэл шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай гэж нийгмийн даатгалын байцаагч хэлсэн. Би улсад 12 жил ажилласан, улсаас 6 жил өгсөн, цэргийн 3 жил, дээр нь 1 жил 6 сар өгч нийт 22 жил 6 сар болсон.

Иймд миний Хөвсгөл аймгийн Тариалан сангийн аж ахуйд 1983 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл тракторчнаар, Хөвсгөл аймгийн Тариалан сангийн аж ахуйн Барилгын салбарт 1986 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл тус тус ногоочин, туслах ажилчнаар, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Барилгын ангид 1991 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал барилгачнаар, Хөвсгөл аймгийн Барилга материал үйлдвэрлэлийн Барилга ББХХ-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал барилгачнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.

 

Нэхэмжлэгчээс Тариалан сангийн аж ахуйн боловсон хүчний тасгаас 1980 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 140847 дугаартай нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 11/214 дугаартай албан бичиг, Тариалан сангийн аж ахуйн даргын 1983 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 31 дугаартай Түр курсын сурагчид, цагийн багш нарын цалингийн тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, Тариалан сангийн аж ахуйн даргын 1983 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 131 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, Тариалан сангийн аж ахуйн даргын 1987 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 252 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, Тариалан сангийн аж ахуйн даргын 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 169 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, Тариалан сангийн аж ахуйн даргын 1990 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 226 дугаартай Шагнах тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, Тариалан сангийн аж ахуйн даргын 1991 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 198 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалын архивын хуулбар, Тариалан сангийн аж ахуйн ногоо бригадад 1986-1987 онд, барилгад 1988-1996 онуудад ажиллаж байсан С.Э цалингийн лавлагаа, цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, 1720001391 дугаартай баталгаажилтын хуудасны хуулбар, Батлан хамгаалахын төв архивын 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 7028 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны хуулбар, гэрч асуулгах тухай хүсэлт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. (хх-ийн 5-64, 92 дугаар тал)

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Д нарыг гэрчээр мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн байна. (хх-ийн 93-96 дугаар тал)

Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын *********** дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбарууд (хх-ийн 71-75 дугаар тал),

Хөвсгөл аймгийн архивын тасгийн ******** дугаартай албан бичгээр ирүүлсэн Тариалан сангийн аж ахуйн даргын 1987 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 252 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, (хх-ийн 97-98 дугаар тал),

Тариалан сангийн аж ахуйн даргын 1988 оны 169 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, (хх-ийн 99 дүгээр тал),

Тариалан сангийн аж ахуйн даргын 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 169 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, (хх-ийн 100 дугаар тал),

Батлан хамгаалахын төв архивын даргын *********** дугаартай албан бичгээр ирүүлсэн С.Э хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетын хуулбар (хх-ийн 82-84 дүгээр тал)

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын Тамгын газрын даргын ********** дугаартай албан бичгээр ирүүлсэн Тариалан сангийн аж ахуйн 2 дугаар бригадад ажиллаж байсан С.Э 1983 оны цалингийн лавлагаа, цалин хөлсний 70 дугаар дансны хуулбаруудыг тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 87-89 дүгээр тал),

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч С.Э  дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Өндөр насны тэтгэвэрт орох гэтэл шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай гэсэн учир ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан.

Иймд Хөвсгөл аймгийн Тариалан сангийн аж ахуйд 1983 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл тракторчнаар, Хөвсгөл аймгийн Тариалан сангийн аж ахуйн Барилгын салбарт 1986 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл тус тус ногоочин, туслах ажилчнаар, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Барилгын ангид 1991 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал барилгачнаар, Хөвсгөл аймгийн Барилга материал үйлдвэрлэлийн Барилга ББХХ-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал барилгачнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тодруулсан байна.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч С.Э  өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч С.Э  нь Хөвсгөл аймгийн Тариалан сангийн аж ахуйд 1983 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл тракторчнаар, Хөвсгөл аймгийн Тариалан сангийн аж ахуйн Барилгын салбарт 1986 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл тус тус ногоочин, туслах ажилчнаар, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Барилгын ангид 1991 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал барилгачнаар, Хөвсгөл аймгийн Барилга материал үйлдвэрлэлийн Барилга ББХХ-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал барилгачнаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Тариалан сангийн аж ахуйн боловсон хүчний тасгаас 140847 дугаартай 1980 оны 6 дугаар сарын 05-ны өдөр олгосон 01. 1983 оны 2 сарын 01. Тракторын комбайчын түр курст элсүүлэн суралцуулав. Хөвсгөл Тариалан сангийн аж ахуйн даргын 1983 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 31 тоот тушаалаар, 02. 1983 оны 4 сарын 25. Үр тарианы 2 бригадад туслах тракторчноор томилон ажиллуулав. Хөвсгөл Тариалан сангийн аж ахуйн даргын 1983 оны 4 сарын 25-ны өдрийн 60 тоот тушаалаар, 03. 1983 оны 6 сарын 20. Цэргийн албанд явах болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Хөвсгөл Тариалан сангийн аж ахуйн даргын 1983 оны 7 сарын 28-ны өдрийн 131 тоот тушаалаар, 04. 1983 оны 6 сарын 20. Хугацаат цэргийн албанд нас бие тэнцсэн учир дайчлан татав. Батлан хамгаалахын яамны сайдын 1983...тоот тушаал, 05. 1986 оны 8 сарын 16. Цэргийн жинхэнэ хугацаа дууссан тул бэлтгэлээр халж Хөвсгөл аймагт хуваарилав. Ардын армийн 073 дугаар ангийн захирагчийн 1986 оны 8 сарын 19-ний өдрийн 229 тоот тушаал, 06. 1986 оны 9 сарын 01. Цэргийн албанаас халагдаж ирсэн тул барилгын бригадад ажилчнаар томилон ажиллуулав. Хөвсгөл Тариалан сангийн аж ахуйн даргын 1990 оны 12 сарын 29-ний нөхөн гаргасан 312 тоот тушаалаар, 07. 1991 оны 4 сарын 20. Барилгын бригадын ажилчнаас чөлөөлж сумын захиргаанд шилжүүлэв. Тариалан сангийн аж ахуйн даргын 1991 оны 5 сарын 14-ний өдрийн 198 тоот тушаал, 08. 1996 оны 4 сарын 20. Сангийн аж ахуйн харъяанаас гарч Барилгын анги болсон тул тус ангид барилгачнаар томилов. Хөвсгөл Тариалан сумын Барилгын ангийн даргын 1991 оны 6 сарын 10-ны өдрийн 01 тушаал, 09. 1991 оны 12 сарын 31. Барилгын анги нь аж ахуйн нэгжийн хуулийн дагуу татан буугдаж шинээр аж ахуйн нэгж болсон тул тус ангийн барилгачны үүрэгт ажлаас чөлөөлөв. Хөвсгөл Тариалан сумын Барилгын ангийн даргын 1991 оны 12 сарын 31-ний өдрийн 25 тоот тушаалаар, 10. 1992 оны 01 сарын 01. Аж ахуйн нэгжийн хуулийн дагуу шинээр Барилга ББХХ болсон тул тус хоршоонд барилгачнаар томилов. Хөвсгөл аймаг Тариалан сум Барилгын материал үйлдвэрлэлийн Барилга хоршооны даргын 1992 оны 01 сарын 03-ны өдрийн 01 тоот тушаал, 11. 1995 оны 01 сарын 01. Монгол улсын Нийгмийн даатгалын багц хууль мөрдөх болсоны дагуу Барилга хоршооны Барилгачны үүрэгт ажлаас чөлөөлөв. Тариалан сум Б.М.Ү-н Барилга ББХХ хоршооны даргын 1995 оны 4 сарын 10-ны өдрийн 01 тоот тушаал гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хх-ийн 5-8 дугаар тал)

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 3/307 дугаартай албан бичгээр ирүүлсэн Тариалан сангийн аж ахуйн 2 дугаар бригадад ажиллаж байсан С.Э 1983 оны 5 сар, Тариалан сангийн аж ахуйн ногоо бригадад 1986-1987 онд, барилгад 1988-1996 онуудад ажиллаж байсан С.Э 1986 оны 10, 11 сар, 1987 оны 1, 4 сараас 7 сар, 1988 оны 4 сар, 6 сар, 8 сараас 1989 оны 3 сар, 6, 7, 10 сараас 12 сар, 1990 оны 12 сар, 1991 оны 9 сараас 12 сар, 1992 оны 2 сараас 6 сар, 8 сар, 10, 11 сар, 1993 оны 4, 5, 8, 12 сар, 1994 оны 4 сараас 6 сар, 1995 оны 5 сараас 7 сар, 9, 10, 12 сар, 1996 оны 5, 6 саруудын цалин хөлсний лавлагаа, мөн онуудын цалингийн тооцооны хүснэгтийн хуулбарууд (хх-ийн 16-62, 87-89 дүгээр тал),

Тариалан сангийн аж ахуйн даргын 1983 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн ....Тушаах нь: 1.Трактор комбайны түр курст суралцаж байгаа нэр бүхий 28 сонсогчдыг хавсралтаар, 2-р сарын 01-нээс сард 180 төгрөгөөр цалинжуулсугай... гэх бичилттэй 31 дугаартай Түр курсын сурагчид, цагийн багш нарын цалингийн тухай тушаалын хавсралтын 13 дэс дугаарт сонсогчдын нэрс гэх хэсэгт С.Э  сумын төв гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар (хх-ийн 10 дугаар тал),

Тариалан сангийн аж ахуйн даргын 1983 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн .... 1.Сангийн аж ахуйн үйлдвэрлэлд ажиллаж байгаад ардын цэргийн албанд тэнцэж явах болсон нэр бүхий 27 ажилчид, малчдыг 1-р хавсралтаар 1983 оны 6 сарын 20-оор тасалбар болгон тус тусын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй... гэх бичилттэй 131 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хавсралтын 31 дэс дугаарт С.Э  тракторчин гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар (хх-ийн 11 дүгээр тал),

Тариалан сангийн аж ахуйн даргын 1987 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн .... Тушаах нь: 1.Нэр бүхий хүмүүсийн 1987 оны ээлжийн амралтыг хавсралтаар олгосугай... гэх бичилттэй 252 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хавсралтын 21 дэс дугаарт овог нэр гэх хэсэгт С.Э , албан тушаал гэх хэсэгт ногоочин, үндсэн амралт гэх хэсэгт 15, АТ нэмэгдэл гэх хэсэгт 7, бүгд хоног гэх хэсэгт 22, эхлэх гэх хэсэгт XII/I гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар (хх-ийн 12, 98 дугаар тал),

Тариалан сангийн аж ахуйн даргын 1988 оны өдрийн ...Тушаах нь: 1.Нэр бүхий ажилчдад 1988 оны ээлжийн амралтыг хавсралтаар олгосугай... гэх бичилттэй 169 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хавсралтын 28 дэс дугаарт овог нэр гэх хэсэгт С.Э , албан тушаал гэх хэсэгт туслах ажилчин, үндсэн амралт гэх хэсэгт 15, АТ нэмэгдэл гэх хэсэгт 3, бүгд хоног гэх хэсэгт 18, эхлэх гэх хэсэгт I/XI гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар (хх-ийн 99 дүгээр тал),

Тариалан сангийн аж ахуйн даргын 1989 оны өдрийн 10 дугаар сарын 26-ны өдрийн ...Тушаах нь: 1.Нэр бүхий ажиллагсадад 1989 оны ээлжийн амралтыг нь хавсралтаар олгосугай... гэх бичилттэй 169 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хавсралтын Барилга гэх хэсгийн 21 дэс дугаарт овог нэр гэх хэсэгт С.Э , албан тушаал гэх хэсэгт туслах ажилчин, үндсэн амралт гэх хэсэгт 15, АТ нэмэгдэл гэх хэсэгт 3, бүгд хоног гэх хэсэгт 18, эхлэх гэх хэсэгт I/XI гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар (хх-ийн 13, 100 дугаар тал),

Тариалан сангийн аж ахуйн даргын 1990 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ...Тушаах нь: 1.Барилгын ажилд тогтвор суурьшилтай ажиллан амжилт гаргасан 19 хүнийг барилгын бригадын саналыг үндэслэн Барилгачдын өдрийг тохиолдуулан баярын бичиг, мөнгөн шагналаар хавсралтын дагуу шагнасугай... гэх бичилттэй 226 дугаартай Шагнах тухай тушаалын хавсралтын 17 дэс дугаарт нэр гэх хэсэгт С.Э , албан тушаал гэх хэсэгт туслах ажилчин, олгох шагнал гэх хэсэгт 35 гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар (хх-ийн 14 дүгээр тал),

Тариалан сангийн аж ахуйн даргын 1991 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн ...Тушаах нь: 1.Барилгын салбар САА-н мэдлээс гарч бие даасан үйлдвэр болсон тул барилгын салбарын нэр бүхий 57 ажилтан ажилчидтай 1991 оны 4 сарын 20-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцалж байгууллагаар нь сумын ардын хурлын гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжүүлсүгэй... гэх бичилттэй 198 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалын архивын хуулбар (хх-ийн 15 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ******* дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-21 (А) маягтын хуулбар, С.Э Ажилладаг гэх хэсэгт Тариалан сангийн аж ахуй, ажилд орсон он гэх хэсэгт 1986, эрхэлдэг ажил гэх хэсэгт Барилгачин, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1988, оршдог сум, район гэх хэсэгт Тариалан, Бүртгэгчийн нэр гэх хэсэгт Цолмон, он, сар, өдөр гэх хэсэгт 1988.09.19... гэх бичвэртэй ХААТР-1(А) маягтын хуулбар (хх-ийн 72-75 дугаар тал),

Гэрч Ц.Н ...С.Э  нь 1986 оны намар Хөвсгөл аймгийн Тариалан сумын Тариалангийн сангийн аж ахуйн барилгын бригадад туслахаар анх ажилд орж байсан. Би тухайн үед тус бригадад барилгын засал чимэглэлчин ажил хийдэг байсан юм. Би тус барилгын бригадаасаа 1995 оны 2 сард ажлаасаа гарсан бөгөөд намайг гарах үед С.Э  нь тус Барилгын бригаддаа ажиллаад үлдсэн. Тухайн үед Тариалан сангийн аж ахуйн дарга нь Ж гэж дарга байсан. Түүний дараагаар Б гэж дарга солигдсон юм. С.Э  нь эхээс тавуулаа, түүний аавыг С гэж хүн байсан бөгөөд Хөвсгөл аймгийн Тариалан сумын Үйлдвэрчний хорооны дарга байсан. Харин ээжийг нь А гэдэг байсан. Тэрээр манай суманд цэцэрлэгийн багш хийдэг байсан. Тухайн үед манай Барилгын бригадад Э гэж хоёр хүн байсан бөгөөд нэг нь энэ С.Э нэг нь Ц.Э гэж байсан санагдаж байна.... гэх мэдүүлэг,

Гэрч Д ...С.Э  нь Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйн Барилгын туслах ажилтанаар 1986 оны намар цэргээс халагдаж ирээд анх ажилд орсон юм. Би тухайн үед тус сангийн аж ахуйд жолоочоор ажилладаг байсан. Би 1982 онд анх Тариалангийн Сангийн аж ахуйд орж байсан бөгөөд, намайг орсоноос хойш 4 жилийн дараа 1986 онд С.Э  нь ажилд орж байсан юм. Тухайн үед Тариалан сангийн аж ахуйн дарга нь Жамсран гэж хүн байсан. С.Э  нь тухайн үед Барилгын бригадад туслах, грушикээр ажиллаж байсан учир миний ундадаг байсан Сонсмол гэх том машин дээр элс хайрга ачилцаж өгдөг байсан юм. С.Э ын аав намын дарга Содном гэж хүн байсан. Харин ээж нь цэцэрлэгийн багшаар ажилладаг байсан. Тэрээр эхээс тав билүү зургаа санагдаж байна. Тухайн үед миний ажиллаж байсан Тариалангийн сангийн аж ахуйн барилгын бригадад С.Э аас өөр Эрдэнэжаргал гэдэг нэртэй хүн байгаагүй байх би санахгүй байна.... гэх мэдүүлэг (хх-ийн 93-96 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иймд С.Э ын Хөвсгөл аймгийн Тариалан сангийн аж ахуйд 1983 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл тракторчнаар, Хөвсгөл аймгийн Тариалан сангийн аж ахуйн Барилгын салбарт 1986 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл тус тус ногоочин, туслах ажилчнаар, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Барилгын ангид 1991 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал барилгачнаар, Хөвсгөл аймгийн Барилга материал үйлдвэрлэлийн Барилга ББХХ-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал барилгачнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

С.Э д холбогдох Хөвсгөл аймгийн Тариалан сангийн аж ахуй, Барилгын анги зэрэгт ажиллаж байх үеийн ажилд томилсон, чөлөөлсөн тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2025 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Тус аймгийн Тариалангийн сангийн аж ахуй даргын 1983, 1986, 1991 оны тушаал шүүж үзэхэд С.Э ыг ажилд томилж, чөлөөлсөн тушаал байхгүй, тухайн байгууллагын даргын тушаалын хавсралт, Тариалан сумын Барилгын ангийн баримт манай архивт шилжиж ирээгүй холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх бичилттэй *** дугаар албан бичиг (хх-ийн 9 дүгээр тал)-гээр тогтоогдож байх тул хавтаст хэрэгт авагдсан бусад баримтыг үндэслэн хэргийн шийдвэрлэсэн болно.

Батлан хамгаалахын төв архивын 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 7028 дугаартай С.Э БХЯ-ны сайдын ***** дугаар тушаалаар Хөвсгөл аймгаас 1983.06.13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 073 дугаар ангид алба хааж, БЦЕГ-ын даргын *** дугаар тушаалаар *** дугаарын цэргийн батлахтай халагдсан. гэх бичилттэй Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны хуулбар (хх-ийн 64 дүгээр тал),

Нэхэмжлэгч С.Э  нь 1990 оны 5 сараас 12 сар, 1995 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх №1720001391 дугаартай баталгаажилтын хуудасны хуулбар зэрэг хавтаст хэрэгт тус тус авагдсан болохыг дурдлаа. (хх-ийн 63 дугаар тал)

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч С.Э ын Хөвсгөл аймгийн Тариалан сангийн аж ахуйд 1983 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл тракторчнаар, Хөвсгөл аймгийн Тариалан сангийн аж ахуйн Барилгын салбарт 1986 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл тус тус ногоочин, туслах ажилчнаар, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Барилгын ангид 1991 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал барилгачнаар, Хөвсгөл аймгийн Барилга материал үйлдвэрлэлийн Барилга ББХХ-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал барилгачнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч С.Э ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ     С.ОЮУНЖАРГАЛ