| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 320/2025/00576/И |
| Дугаар | 320/ШШ2025/00555 |
| Огноо | 2025-05-20 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 320/ШШ2025/00555
| 2025 оны 05 сарын 20 өдөр | Дугаар 320/ШШ2025/00555 | Хөвсгөл аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, **** дүүрэг, **** дугаар хороо, ** дугаар хороолол, **** давхарт байрлах, Б.Б
хариуцагч: Хөвсгөл аймгийн *** сумын *** дугаар багт оршин суух, Т.Н
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 1,997,725 төгрөг, зээлийн хүү 1,842,897.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 656,434.05 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 449,800 төгрөг, нийт 4,946,856.62 (дөрвөн сая есөн зуун дөчин зургаан мянга найман зуун тавин зургаан төгрөг жаран хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/00576/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.М-ийн гүйцэтгэх захирал А.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Т.Н нь: 1.2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ******* тоот зээлийг ББСБ-аас 6 сарын хугацаатай 2,000,000.00 төгрөгийг нэг сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлсэн.
Т.Н нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэлх хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна.
Тиймээс зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 1.997,725.00 төгрөг, зээлийн хүүнд 1,842,897.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 656,434.05 төгрөг, түүнчлэн өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 449,800.00 төгрөг, нийт 4,946,856.62 төгрөгийг гаргуулах, улсын тэмдэггийн хураамж 94,100.00 тогрөгийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** тус шүүхэд гаргасан тайлбартаа: Б.М-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Н ад холбогдуулан зээлийн гэрээний дагуу мөнгөн төлбөр гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч гэрээний төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.М нь Т.Н ад холбогдуулан үндсэн зээл 1,997,725 төгрөг, зээлийн хүү 1,842,897.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 656,434.05 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 449,800 төгрөг, нийт 4,946,856.62 (дөрвөн сая есөн зуун дөчин зургаан мянга найман зуун тавин зургаан төгрөг жаран хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Н нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 4,946,856.62 (дөрвөн сая есөн зуун дөчин зургаан мянга найман зуун тавин зургаан төгрөг жаран хоёр мөнгө) төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна. (хх-ийн 25 дугаар тал)
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.М-ийн 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны 499273559 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,100 (ерэн дөрвөн мянга нэг зуу) төгрөгийн тал хувь болох 47,050 (дөчин долоон мянга тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 47,050 (дөчин долоон мянга тавь) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.Н аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 47,050 (дөчин долоон мянга тавь) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Б.М-д олгохоор тогтов.
Хариуцагч Т.Н нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.М-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Н ад холбогдох, үндсэн зээл 1,997,725 төгрөг, зээлийн хүү 1,842,897.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 656,434.05 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 449,800 төгрөг, нийт 4,946,856.62 (дөрвөн сая есөн зуун дөчин зургаан мянга найман зуун тавин зургаан төгрөг жаран хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.Н нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 4,946,856.62 (дөрвөн сая есөн зуун дөчин зургаан мянга найман зуун тавин зургаан төгрөг жаран хоёр мөнгө) төгрөгийг Б.М-д төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.М-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,100 (ерэн дөрвөн мянга нэг зуу) төгрөгийн тал хувь болох 47,050 (дөчин долоон мянга тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 47,050 (дөчин долоон мянга тавь) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.Н аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 47,050 (дөчин долоон мянга тавь) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Б.М-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Т.Н нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ