Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 320/ШШ2025/00558

 

 

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 320/ШШ2025/00558

Хөвсгөл аймаг

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг, **** хороо, *****-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С,

хариуцагч: Хөвсгөл аймгийн ** сумын ** багийн *** оршин суух, Ч.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 702,511 төгрөг, зээлийн хүү 137,255 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,451 төгрөг, нийт 867,217 (найман зуун жаран долоон мянга хоёр зуун арван долоо) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/00619/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад 


ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Б -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Б нь М.Б -ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 08 сарын 12-ны өдөр *** тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Ч.Б нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 08 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөгийг сарын 2,1% хүүтэй зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм.

Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх, утсаар холбоо тогтоож байсан хэдий ч төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй өнөөдрийг хүрсэн. 2025 оны 04 сарын 07-ны өдрөөр *** зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 702,511 төгрөг, зээлийн хүү 137,255 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,451 төгрөг нийт 867,217 төгрөг байна.

Ч.Б нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул М.Б  нь зээлийн гэрээний үүрэгт 867,217 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С  тус шүүхэд гаргасан тайлбартаа: М.Б  нь хариуцагч Ч.Бэс зээлийн гэрээний үүрэгт 867,217 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шааралага балох 867,217 төгрөгийг тус компанийн ХААН банк дахь **тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Б -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С  нь Ч.Бд холбогдуулан үндсэн зээл 702,511 төгрөг, зээлийн хүү 137,255 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,451 төгрөг, нийт 867,217 (найман зуун жаран долоон мянга хоёр зуун арван долоо) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 867,217 (найман зуун жаран долоон мянга хоёр зуун арван долоо) төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С гийн 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна. (хх-ийн 18 дугаар тал)

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч М.Б -ийн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,363 (хорин таван мянга гурван зуун жаран гурав) төгрөгийн тал хувь болох 12,681.50 (арван хоёр мянга зургаан зуун наян нэгэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 12,681.50 (арван хоёр мянга зургаан зуун наян нэгэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ч.Бэс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 12,681.50 (арван хоёр мянга зургаан зуун наян нэгэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч М.Б -д олгохоор тогтов.

Хариуцагч Ч.Б нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч М.Б -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Бд холбогдох, үндсэн зээл 702,511 төгрөг, зээлийн хүү 137,255 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,451 төгрөг, нийт 867,217 (найман зуун жаран долоон мянга хоёр зуун арван долоо) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ч.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 867,217 (найман зуун жаран долоон мянга хоёр зуун арван долоо) төгрөгийг М.Б -д төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч М.Б -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,363 (хорин таван мянга гурван зуун жаран гурав) төгрөгийн тал хувь болох 12,681.50 (арван хоёр мянга зургаан зуун наян нэгэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 12,681.50 (арван хоёр мянга зургаан зуун наян нэгэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ч.Бэс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 12,681.50 (арван хоёр мянга зургаан зуун наян нэгэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч М.Б -д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ч.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                 С.ОЮУНЖАРГАЛ