| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгайн Отгончулуун |
| Хэргийн индекс | 151/2024/01298/И |
| Дугаар | 317/ШШ2025/00087 |
| Огноо | 2025-01-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 317/ШШ2025/00087
| 2025 01 16 | 317/ШШ2025/00087 | |
|
|
|
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг, *** хороо, *** давхар, *** тоотод оршин байгаа, О**** /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** аймаг, *** сум, *** баг, *** гудамж, *** тоотод оршин суугаа, Г***н Б*** /РД: /-д холбогдох,
Гэрээний үүрэгт 683,442 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О**** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Г.Б нь О****-тай 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 20240314-56493 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 06 дугаар сарын 10-ний өдөр 500,000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай 6.65 хувийн хүүтэй 2000366721 тоот зээлийг ХААН банк дахь **** тоот дансанд дээрх зээлүүдийг зээлдэгч Г.Б нь шилжүүлэн авсан. Хариуцагч Г.Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй. Иймд хариуцагч Г.Бэс үндсэн зээл 500,000 төгрөг, нийт хүү 178,442 төгрөг, шимтгэл нийлбэр 5,000 төгрөг, нийт 683,442 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.И нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Хариуцагч Г.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 683,442 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О**** нь Г.Б-д холбогдуулан гэрээний үүрэгт 683,442 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч О****-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.И нь ... хариуцагч Г.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 683,442 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх тайлбарыг ирүүлжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч О****-ийн нэхэмжлэлийн шаардлага 683,442 төгрөгийг хариуцагч Г.Б нь биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,953 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 10,476.5 төгрөгийг, хариуцагч Г.Б-гээс 10,476.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч О****-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН