| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 320/2025/00618/И |
| Дугаар | 320/ШШ2025/00559 |
| Огноо | 2025-05-20 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 320/ШШ2025/00559
| 2025 оны 05 сарын 20 өдөр | Дугаар 320/ШШ2025/00559 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг, **** хороо, *** байрлах, ***ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д,
хариуцагч: Хөвсгөл аймгийн *** сумын ****үгээр багийн ** дугаар гудамжны *** тоотод оршин суух, Ч.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл 4,428,863.31 төгрөг, зээлийн хүү 831,849.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,623.45 төгрөг, нийт 5,273,336.49 (таван сая хоёр зуун далан гурван мянга гурван зуун гучин зургаан төгрөг дөчин есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/00618/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Ж-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 6 дугаар сарын 16-ны өдөр *** тоот Цахим зээлийн гэрээ байгуулсан. 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ дуусгавар болсон. Үндсэн зээлд 529,136.69 төгрөг, хүүд 458,788.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,740.24 төгрөг, нийт 989,665.42 төгрөг буцаан төлсөн. Цахим зээлийн гэрээний үүрэг 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс зөрчигдөж эхэлсэн.
Хариуцагч Ч.Ө нь М.Ж-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
1.2024 оны 6 сарын 16-ны өдөр *** тоот гэрээний дагуу байгуулж Iphone 15 Pro 128GB маркийн гар утас /цаг, чихэвч/-ыг нийт 4,958,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: З***тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 4,428,863.31 төгрөг, үндсэн хүүнд 831,849.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 12,623.45 төгрөг, нотариатын төлбөрт 0,0 төгрөг, нийт 5,273,336.49 төгрөгийг хариуцагч Ё.Б гаргуулах гэжээ.
Хариуцагч Ё.Б тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ё.Б миний бие М.Ж-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. 5,273,336.49 (таван сая хоёр зуун далан гурван мянга гурван зуун гучин зургаан төгрөг дөчин есөн мөнгө) төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Ж-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нь Ё.Б д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 4,428,863.31 төгрөг, зээлийн хүү 831,849.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,623.45 төгрөг, нийт 5,273,336.49 (таван сая хоёр зуун далан гурван мянга гурван зуун гучин зургаан төгрөг дөчин есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ё.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 5,273,336.49 (таван сая хоёр зуун далан гурван мянга гурван зуун гучин зургаан төгрөг дөчин есөн мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч М.Ж-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч М.Ж-ийн 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,323 (ерэн есөн мянга гурван зуун хорин гурав) төгрөгийн тал хувь болох 49,661.50 (дөчин есөн мянга зургаан зуун жаран нэгэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 49,661.50 (дөчин есөн мянга зургаан зуун жаран нэгэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ё.Б аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 49,661.50 (дөчин есөн мянга зургаан зуун жаран нэгэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч М.Ж-д олгохоор тогтов.
Хариуцагч Ё.Б нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч М.Ж-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д нэхэмжлэлтэй, хариуцагч Ё.Б д холбогдох, үндсэн зээлийн үлдэгдэл 4,428,863.31 төгрөг, зээлийн хүү 831,849.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,623.45 төгрөг, нийт 5,273,336.49 (таван сая хоёр зуун далан гурван мянга гурван зуун гучин зургаан төгрөг дөчин есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ё.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 5,273,336.49 (таван сая хоёр зуун далан гурван мянга гурван зуун гучин зургаан төгрөг дөчин есөн мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч М.Ж-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч М.Ж-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,323 (ерэн есөн мянга гурван зуун хорин гурав) төгрөгийн тал хувь болох 49,661.50 (дөчин есөн мянга зургаан зуун жаран нэгэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 49,661.50 (дөчин есөн мянга зургаан зуун жаран нэгэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ё.Б аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 49,661.50 (дөчин есөн мянга зургаан зуун жаран нэгэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч М.Ж-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ё.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ