Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 317/ШШ2025/00459

 

 

 

2025 04 03 317/ШШ2025/00459

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,

Нэхэмжлэгч: **** оршин байрлах, Г ХК /рд:******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ********* хаягт оршин суух, Ш Б овогт Эгийн Т /рд:********/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 10,219,132.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, мөн оны 03 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Г ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э овогтой Т нь Г банктай цахимаар ЗГ-R000247688 тоот Дижитал зээлийн гэрээ байгуулж, 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ***** тоот зээлийн данс үүсгэн 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч Э овогтой Т нь ****** тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар 157 хоног хугацаа хэтрүүлэн нийт 10,219,132.57 төгрөгийн өр үүсгэж, банкийг хохироож байна. Иймд зээлдэгч Э овогтой Таас Г банктай байгуулсан ***** тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 10,219,132.57 төгрөгийг гаргуулж Г банкинд олгуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Э.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Э.Т би шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн авч танилцсан ба нэхэмжлэгч талтай буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хонгортой холбогдож нэхэмжилсэн дүнг 6 сарын хугацаанд төлж барагдуулах тухай ярилцаж тохиролцсон болно. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч хариу тайлбар хүргүүлж байна. Нэхэмжилсэн мөнгөн дүн буюу 10,219,132.57 төгрөгийг 6 сарын хугацаанд доорх байдлаар төлж барагдуулна. Үүнд:

2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 851,594.38 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 851,594.38 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 851,594.38 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 851,594.38 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 851,594.38 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 851,594.38 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 851,594.38 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 851,594.38 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 851,594.38 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 851,594.38 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,703,188.77 төгрөг гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч Э.Тад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,219,132.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн шаардсан 10,219,132.57 төгрөгийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 851,594.38 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 851,594.38 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 851,594.38 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 851,594.38 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 851,594.38 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 851,594.38 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 851,594.38 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 851,594.38 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 851,594.38 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 851,594.38 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,703,188.77 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг бичгээр гаргасан байна.

Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 10,219,132.57 төгрөгийн талаар маргаагүй, бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178,457 төгрөгийн тал хувь болох 89,228.5 төгрөгийг улсын орлого болгож, үлдэх 89,228.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 89,228.5 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Г банк ХК нь хариуцагч Э.Таас 10,219,132.57 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 851,594.38 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 851,594.38 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 851,594.38 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 851,594.38 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 851,594.38 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 851,594.38 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 851,594.38 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 851,594.38 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 851,594.38 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 851,594.38 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,703,188.77 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 178,457 төгрөгийн тал хувь 89,228.5 төгрөгийг улсын орлого болгож, 89,228.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Э.Таас 89,228.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч Э.Т нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ