Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 317/ШШ2025/00596

 

 

 

 

 

2025 04 30

317/ШШ2025/00596

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Төв аймаг, *** сум, *** дүгээр баг, *** дүгээр гудамж, *** тоотод оршин суух, Б*** овогт Б***н О*** /РД:***/-ын нэхэмжлэлтэй,

Хамтын амьдралтай байсныг тогтоолгох шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би В*** овогтой С***тай 1989 оны 08 дугаар сарын 25-ны өдөр танилцаж 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өөрийн 2 охины хамт Төв аймгийн ***суманд хамтран амьдарч эхэлсэн. Хамтран амьдарч эхлэснээс хойш дундаасаа 1991 оны 07 дугаар сарын 29-ний өдөр охин Д, 1999 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр охин О нарыг төрүүлсэн юм. Бид хоёр энэ хугацаанд хүүхдүүдийн хамт *** сумын *** дугаар баг **** гудамж *** тоотод амьдарч байсан ба нөхөр маань тракторчин, хадлангийн бригадад туслах ажилчин, малчин зэрэг ажлуудыг хийж байсан ба би фермд саальчинаар ажиллаж байсан. Бид хоёрыг 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Төв аймгийн *** суманд хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.О нь В.С***тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т: Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ,

хуулийн 135.2-т: эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.14-д тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал-ыг шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор заасан.

Б.О, В.С нар нь 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 он хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болох нь:

- Төв аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 02/06 дугаартай Тус сумын харьяат байсан В*** овогтой С*** /***/, Б*** овогтой О*** /***/ нар нь *** дугаар багт 1989-2020 онуудад хамтран амьдарч, оршин сууж байсан болохыг тодорхойлов гэх тодорхойлолт,

- Гэрэл зураг,

- Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №*** дугаартай Төв аймгийн *** сумын 1989, 2000 оны хүн амын тооллогын лавлагаа, Улаанбаатар хот, *** дүүрэг, *** хорооны хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын асуулга,

- Төв аймгийн *** сумын *** дугаар багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 01/12 дугаартай Тус сумын харьяат байсан В*** овогтой С*** /РД: ***/ нь 1989-2020 онд эхнэр Б***н О*** /РД:***/, охин О***н /РД:***/ хамтаар *** дугаар багийн *** тоотод оршин сууж байсан нь үнэн болохыг тодорхойлов гэх тодорхойлолт,

- Төв аймгийн *** сумын *** дугаар багийн Б*** овогт В***н С***ын **** дугаартай хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар,

-Гэрч Ц.И, Д.Ү нарын шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иймд Б.О, В.С нарыг 1989 оноос 2020 оныг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Б*** овогт Б***н О***, Б*** овогт В***н С*** нарыг 1989 оноос 2020 он хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН