Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 317/ШШ2025/00618

 

 

 

 

 

 

 

2025 05 06 317/ШШ2025/00618

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг, *** хороо, *** байрлах, Х*** /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, *** сум, ***баг, *** гудамж, *** тоотод оршин суух, Б*** овогт Я***н Ө*** /РД:***/,

Хариуцагч: Төв аймаг, *** сум, ***баг, *** гудамж, *** тоотод оршин суух, Б*** овогт Л***н М*** /РД:***/ нарт холбогдох,

Зээлийн төлбөрт 39,594,641.19 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х*** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Я.Ө, Л.М нар нь 2023 оны 07 дугаар сарын 25 -ны өдөр *** тоот зээлийн гэрээг байгуулан Х***-с 40,000,000.00 сая төгрөгийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар Газар тариалангийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл авсан. Тус зээлийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр *** тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулж 11 сараар нэг удаа сунгалт хийсэн байна. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр *** тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж дараах хөрөнгийг барьцаалсан. ...Үндсэн төлбөр 34,949,805.70 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4,583,966.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 60,868.77 төгрөг, нийт зээлийн төлбөр 39,594,641.19 төгрөг гаргуулах. Зээлийн гэрээний үүргийг төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд нэхэмжлэл болон барьцааны гэрээнд заасан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэжээ.

Хариуцагч Я.Ө нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Я*** овогтой Ө*** нь Х***-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 39,594,641.19 төгрөг гаргуулах мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Тус мөнгийг 8 хувааж 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 4,949,330 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 4,949,330 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 4,949,330 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 4,949,330 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 4,949,330 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 4,949,330 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 4,949,330 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 4,949,330 төгрөгийг төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.М нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Л*** овогтой М*** нь Х***-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 39,594,641.19 төгрөг гаргуулах мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Тус мөнгийг 8 хувааж 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 4,949,330 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 4,949,330 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 4,949,330 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 4,949,330 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 4,949,330 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 4,949,330 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 4,949,330 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 4,949,330 төгрөгийг төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х*** нь Я.Ө, Л.М нарт холбогдуулан зээлийн төлбөрт 39,594,641.19 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Я.Ө, Л.М нар нь ...Х***-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 39,594,641.19 төгрөг гаргуулах мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Тус мөнгийг 8 хувааж 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 4,949,330 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 4,949,330 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 4,949,330 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 4,949,330 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 4,949,330 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 4,949,330 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 4,949,330 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 4,949,330 төгрөгийг төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байгаа нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7*** зүйлийн 74.2-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн түүнчлэн энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7*** зүйлийн 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х***-ийн зээлийн төлбөрт 39,594,641.19 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Я.Ө, Л.М нар нь 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 4,949,330 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 4,949,330 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 4,949,330 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 4,949,330 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 4,949,330 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 4,949,330 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 4,949,330 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 4,949,330 төгрөг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7*** зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 426,123.21 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 213,062 төгрөгийг, хариуцагч Я.Ө, Л.М нараас 213,062 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х***-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэх, биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэхийг хариуцагчид сануулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7*** зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН