Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 235

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

Улсын яллагч Ш.Насанжаргал,

            Шүүгдэгч Ч.Цнарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Боржигон овогт Чадраавалын Цт холбогдох эрүүгийн 1809009280197 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ч.Цнь 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 12-13 цагийн орчимд согтуугаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Бага баян эхийн төлөө цогцолбор төв”-ийн амралтын газрын ажилчдын байранд хамтран амьдрагч, хохирогч О.Энхжаргалтай маргалдан улмаар зүүн өгзөг тус газар нь нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь “зүүн баруун өгзөгт шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Цмэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруутай. Торгуулийн ялыг 2-3 сарын дотор төлж барагдуулна” гэв.

Шүүгдэгч Ч.Цнь 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 12-13 цагийн орчимд согтуугаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Бага баян эхийн төлөө цогцолбор төв”-ийн амралтын газрын ажилчдын байранд хамтран амьдрагч, хохирогч О.Энхжаргалтай маргалдан улмаар зүүн өгзөг тус газар нь нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь “зүүн баруун өгзөгт шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан болохоо өөрөө хүлээн мэдүүлсэн,

хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон бөгөөд хохирогч О.Энхжаргалын мэдүүлэг /хх-21-22/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-14-16/ зэрэг баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүх шүүгдэгч Ч.Цын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүх хялбаршуулсан журмаар Ч.Цт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналд “...шүүгдэгч Ч.Цт 600 нэгж, буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн модон иштэй 29.5 см урттай, 18 см ажлын хэсэгтэй, ажлын хэсгийн өргөн нь 4.5 см өргөнтэй 1 ширхэг хутгыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст далгаж шийдвэрлэлээ. 

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Цнь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж хохирогч О.Энхжаргал нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Чадраавалын Цыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Цыг 600 /зургаан зуу/ нэгж, буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Цнь 600 /зургаан зуу/ нэгж, буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын дотор төлөхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Цт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн модон иштэй 29.5 см урттай, 18 см ажлын хэсэгтэй, ажлын хэсгийн өргөн нь 4.5 см өргөнтэй 1 ширхэг хутгыг устгахыг Эд мөрийн баримт устгах комисст далгасугай.

6. Ч.Цнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Цт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ИДЭР