| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгайн Отгончулуун |
| Хэргийн индекс | 317/2025/00681/И |
| Дугаар | 317/ШШ2025/00625 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 317/ШШ2025/00625
2025 05 07 317/ШШ2025/00625
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг, *** хороо, *** байрлах, М*** /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, *** сум, *** багт оршин суух, С*** овогт Г***н Б*** /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,940,561 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М*** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Г.Б нь "М***"-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2019 оны 12 сарын 28-ны өдөр *** тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Г.Б нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 07 сарын 08-ны өдөр 1,500,000 төгрөгийг сарын 1,9% хүүтэй зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх, утсаар холбоо тогтоож байсан ба өнгөрсөн хугацаанд 267,659 төгрөг төлсөн хэдий ч төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй өнөөдрийг хүрсэн. 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөр Г.Б-гийн зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 1,500,000 төгрөг, зээлийн хүү 426,162 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,399 төгрөг, нийт 1,940,561 төгрөг байна. Г.Б нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул М*** нь зээлийн гэрээний үүрэгт 1,940,561 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.
Хариуцагч Г.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие Г.Б нь М***-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,940,561 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй. Тус мөнгийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор 323,427 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор 323,427 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор 323,427 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 323,427 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор 323,427 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 323,427 төгрөгийг тус тус төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М*** нь Г.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,940,561 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Г.Б нь ... М***-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,940,561 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй. Тус мөнгийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор 323,427 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор 323,427 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор 323,427 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 323,427 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор 323,427 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 323,427 төгрөгийг тус тус төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байгаа нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн түүнчлэн энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М***-ийн зээлийн гэрээний үүрэгт 1,940,561 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Б нь 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор 323,427 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор 323,427 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор 323,427 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 323,427 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор 323,427 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 323,427 төгрөгийг тус тус 6 хувааж төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45,999 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 22,999.5 төгрөгийг, хариуцагч Г.Б-гаас 22,999.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М***-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэх, биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэхийг хариуцагчид сануулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН