Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 317/ШШ2025/00628

 

 

 

 

 

 

 

2025 05 07 317/ШШ2025/00628

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг, *** хороо, *** байрлах, К*** /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, *** сум, *** баг, *** гудамж, *** тоотод оршин суух, Д*** овогт Э***н М*** /РД: /-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 11,645,298 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К*** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Э.М нь К***тай байгуулсан 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн *** тоот К***-ны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээ-ний дагуу 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр *** тоот "Цахим Цалингийн зээлийн гэрээ"-г байгуулж 10,973,000.00 төгрөгийн зээлийг 30-н сарын хугацаатай, зээлийн хүү жилийн 20,4 хувийн хүүтэйгээр хувийн хэрэгцээнд зориулан авсан. Зээлдэгч нь зээл авсанаас хойш үндсэн зээлээс 568,418.49 төгрөг, ээлийн хүүнээс 887,893.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 6,787.88 төгрөг, нийт 1,463,100.00 төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, зээлээ хугацаанд нь төлөлгүй өнөөдрийг хүрээд байна. Энэ нь зээлийн гэрээний 7.2-т тусгагдсан ноцтой зөрчил байх тул Зээлдэгч Э.М-ээс зээлийн гэрээний үүрэгт 11,645,298.00 төгрөг гаргуулж Капитрон банкинд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.М нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Э*** овогтой М*** нь К***-аас нэхэмжилж буй 11,645,298 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К*** нь Э.М-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,645,298 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Э.М нь Миний бие Э*** овогтой М*** нь К***-аас нэхэмжилж буй 11,645,298 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байгаа нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн түүнчлэн энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч К***-ийн зээлийн гэрээний үүрэгт 11,645,298 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.М нь К***-аас нэхэмжилж буй 11,645,298 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй гэж хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 201,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 100,637.5 төгрөгийг, хариуцагч Э.М-ээс 100,637.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч К***-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэх, биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэхийг хариуцагчид сануулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН