Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/133

 

 

 

 

        2024           01            24                                        2024/ДШМ/133

 

Б.М, Б.Б нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Бат-Эрдэнэ,

өсвөр насны шүүгдэгч Б.М, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Б, тэдгээрийн өмгөөлөгч А.Ганзориг,

өсвөр насны шүүгдэгч Б.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Э.Б, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Ганболд,

 нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж, щүүгч Г.Алтанцэцэг, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/1175 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өсвөр насны шүүгдэгч Б.Бий өмгөөлөгч Ж.Ганболдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.М, Б.Б нарт холбогдох 2308000000923 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

1. Боржигон овгийн Б.М, 2007 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 эцэг,эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 24 дүгээр гудамжны 419 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:УК07303017/,

2. Боржигон овгийн Б.Б, 2007 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 14-13 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:УП07261279/,

Өсвөр насны шүүгдэгч Б.М, Б.Б нар нь бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт Орбитын 23 дугаар гудамжинд 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр насанд хүрээгүй иргэн Б.Нын өмчлөлийн Самсунг эс-9 плас загварын гар утсыг зэвсэг хэрэглэж илээр, хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.М, Б.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Өсвөр насны шүүгдэгч Б.М, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэж, бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Мд 5 жил 6 сар, өсвөр насны шүүгдэгч Б.Бд 5 жил хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж өсвөр насны шүүгдэгч Б.Мын эдлэх ялын хугацааг 2 /хоёр/ жил 9 /ес/ сараар, өсвөр насны шүүгдэгч Б.Бий эдлэх ялын хугацааг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сараар тус тус тогтоож, өсвөр насны шүүгдэгч Б.М, Б.Б нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.3 дахь заалтад зааснаар Сургалт-хүмүүжпийн тусгай байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, өсвөр насны шүүгдэгч Б.М, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэднийг цагдан хорьж шийдвэрлэжээ.

Өсвөр насны шүүгдэгч Б.Бий өмгөөлөгч Ж.Ганболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно. ...” гэж заасан.

Хэргийн бодит байдал нь шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Ныг дээрэмдэх үйлдэлд оролцсон боловч зэвсэг хэрэглэсэн үйлдэлд оролцоогүй болох нь хэрэгт авагдсан дараах баримтаар нотлогдоно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “...Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй. ...” гэж зохицуулсан. Б.Б нь мөрдөн байцаапт болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөнх-Оргилын гар утсыг авахад хамт байсан ба шөвөг юм уу автерка байсныг мэдэхгүй. ... гэсэн мэдүүлэг нь Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Билгүүн шөвөг байсан талаар огт мэдээгүй. ...” гэсэн мэдүүлгээр давхар нотлогдох тул шүүгдэгч Б.Бий мэдүүлгийг үнэлэх боломжтой.

Нөгөө талаар уг гэмт хэргийг үйлдэхэд оролцсон байж болзошгүй гэрч Г.Мөнхсүлд, Г.Билгүүндалай нарын мэдүүлгүүдийг нотолгоонд тооцоход эргэлзээтэй гэж үзнэ.

Шүүх зөвхөн насанд хүрээгүй хохирогч Б.Нарантуяагийн мэдүүлгийн нотолгоонд үнэлэх нь зөв хэдий ч уг мэдүүлгийн эх сурвалж бодитой эсэх хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэгт хамаараптай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эруүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ. ...” гэсэн зарчмын дагуу шүүгдэгч Б.Бий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж анхан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.       

Өсвөр насны шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний нэг нүд хардаггүй ба тухайн шөвгийг хараагүй. Надад нэг удаа боломж олгож өгнө үү. ...” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч А.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч “тухайн шөвгийг хараагүй байж магадгүй” гэж ярьдаг. Анхан шатны шүүхийн шийтгэл тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад Б.Мд 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Гүйцэтгэсэн гэдэг утгаараа 6 сар нэмж ял оногдуулсан. Үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгасан. Б.М гэмт хэрэг үйлдсэн талаараа анхнаасаа тогтвортой мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтуудад өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Б.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад оногдуулсан ял шийтгэлээс багасгаж өгнө үү. ...” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Б.М, Б.Б нарын хууль ёсны төлөөлөгч Б.Б, Э.Б нар тус шүүх хуралдаанд “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Прокурор Ж.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан. Өсвөр насны шүүгдэгч Б.М, Б.Б нарыг бүлэглэж, зэвсэг хэрэглэж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Зэвсэг хэрэглэсэн тухайд уг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн ба санаа зорилгоор нэгдсэн. Дээрмийн гэмт хэрэг үйлдэх үедээ зэвсэг хэрэглэсэн гэдэг нь тогтоогдсон. Зэвсэг хэрэглэсэн дээрмийн гэмт хэрэгт шүүгдэгч нар бүлэглэж оролцсон. Харин ялыг ялгамжтай хэрэглэсэн асуудал яригдаж болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.10 дугаар зүйлд прокурор хэргийг хянах явцдаа шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй байвал шүүхэд шилжүүлэхээр хуульчилсан. Прокурор дээрх гэмт хэргийг үйлдэхдээ зэвсэг хэрэглэсэн байна гэж үзэж хүндрүүлсэн. Харин өсвөр насны шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч давж заалдах гомдолдоо гэм буруугийн хувьд маргаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой талаар гаргасан бөгөөд дээрх хуулийг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна. Иймд зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх талаар бичсэн өсвөр насны шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн өсвөр насны шүүгдэгч Б.Бий өмгөөлөгч Ж.Ганболдын гаргасан давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, өсвөр насны шүүгдэгч Б.М, Б.Б нар нь бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт Орбитын 23 дугаар гудамжинд 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр насанд хүрээгүй иргэн Б.Нын өмчлөлийн “Самсунг эс-9” плас загварын гар утсыг зэвсэг хэрэглэж илээр, хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь

насанд хүрээгүй хохирогч Б.Нын “...Гудамжны үзүүрт байсан гэх хүн халааснаасаа шөвөг гаргаж ирээд намайг “гар утсаа гаргаад ир” гэж хэлэхээр нь би яах гэж байгаа талаар асуутал “чамайг хурдан гаргаад ир гэж байна” гэж хэлэхээр нь би өөрийн халаасанд байсан Самсунг эс-9 плас загварын гар утсаа гаргаж өгсөн. Тэгтэл уг хүн миний гар утасны кодыг асууж надаар тайлуулж аваад settings цэс руу орж миний кодыг сольсон. Тэгээд уг 2 хүн намайг “гэр рүүгээ хурдан гүй, эргэж харах юм бол ална шүү” гэхээр нь би нарийн гудамжаар гараад зугтсан. Уг гар утсаа Теди төвөөс 550.000 төгрөгөөр худалдаж авсан. Гар утсаа 400.000 төгрөгөөр үнэлж байна. Анх намайг дуудсан гэх хүн нь 16-аас 18 настай туранхай биетэй, 170-аас 175 см өндөр, зүүн нүд нь улайсан байсан. Шар саравчтай малгаий, цайвар ногоон малгайтай цамц, тод ногоон өмдтэй байсан. Миний гар утсыг авсан гэх хүн нь 16-аас 18 настай, туранхай биетэй, 165-аас 170 см өндөр, хар малгайтай цамц, цагаан канттай, даавуун хар өмдтэй, жордан 3 хөх, саарал өнгийн пүүзтэй байсан. Би явах гэтэл гар утас авсан гэх хүн нь миний толгой руу толгойгоороо 1 удаа мөргөж авсан. ...” /хх 9-11/,

гэрч Г.Мөнхсүлдийн “...Мөнх-Оргил, Билгүүн хоёр үл таних 15-аас 20 орчим настай хүүхдийн ардаас дагаад явсан. Билгүүдэй надад “ардаас нь очъё” гээд Билгүүдэйтэй хамт гэр хорооллын гудамжинд Оргил, Билгүүн хоёрыг хайгаад ардаас явтал тэр хоёр алга болчихсон. Мөнх-Оргил Билгүүн хоёр надад хэлэхдээ “бид 2 түрүүний хойноос нь дагаж явсан хүүхдийг дээрэмдэх гэж байсан юм. Тэгээд чадсангүй гэж хэлсэн. ...” /хх 26-28/,

гэрч Г.Билгүүдэйгийн “...Би Мөнх-Оргил, Билгүүн нарт “энэ хүүхдийг дээрэмдчих юм уу гэтэл Мөнх-Оргил нь Билгүүний дагуулж уг хүүхдийн араас нь дагаж явсан.  Мөнх-Оргил нь уг хүүхдийг дуудаж нарийн гудамж руу авч орохоор нь би найз Мөнхсүлдтэй Мөнх-Оргилын гэрийн гудамжинд хүлээж байсан. Тэгээд Мөнх-Оргил болон Билгүүн нар ирээд “уг хүүхэд уйлаад байхаар нь больчихлоо” гэж хэлсэн. ...” /хх 31-32/,

өсвөр насны шүүгдэгч Б.Мын “...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Манай ээжийн юм оёхдоо хэрэглэдэг шөвөг бөгөөд анх гэрээсээ аваад гарсан байсан. Айлгах зорилгоор тухайн шөвгийг гаргаж ирсэн. Одоо тэр шөвгөө хаячихсан. Би өөрөө утасгүй байсан учир авсан ба Билгүүдэйд “аваагүй” гэж худлаа хэлсэн. ...” /хх 59-61, 127-128, 191-193/,

өсвөр насны шүүгдэгч Б.Бий “...Мөнх-Оргил, Билгүүдэй, Сүлдээ 3 гудамжны үзүүр рүү юм яриад яваад байсан. Тэгтэл Мөнх-Оргил түрүүлээд яваад өгсөн ба Сүлдээ намайг “араас нь яв” гэж хэлэхээр нь би айсандаа араас нь явсан. Мөнх-Оргил надад хандан “гудманд явж байгаа тэр хүүхдийг дагуулаад ир” гэж хэлсэн. Би зөвшөөрч тэр хүүхдийг дуудсан. Мөнрх-Оргил руу харахад тэр хүүхдийг утсыг авчихсан зогсож байсан. Мөнх-Оргил хохирогч хүүхдийг “одоо зугт, иргэж харвал ална шүү” гэж хэлсэн. ...” /хх 31-32/ гэсэн мэдүүлгүүд,

мөрдөгчийн тэмдэглэл /хх 4/, гар утас хүлээн авсан тэмдэглэл /хх 41/, гар утас хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 42/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 43-44/, хөрөнгө үнэлгээний тайлан /хх 46-47/, нас тоолсон тэмдэглэл /хх 80-82/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн зохих хууль зүйн дүгнэлт хийж, өсвөр насны шүүгдэгч Б.М, Б.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Өсвөр насны шүүгдэгч Б.Бий өмгөөлөгч Ж.Ганболдын “...өсвөр насны шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Ныг дээрэмдэх үйлдэлд оролцсон боловч зэвсэг хэрэглэсэн үйлдэлд оролцоогүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, анхан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь, дээрэмдэх гэмт хэргийг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бөгөөд энэ талаар хавтаст хэрэгт өсвөр насны шүүгдэгч Б.Б өөрөө мэдүүлсэн ба энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэхээр байна.

Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана. ...” зэрэг нь  ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

            Анхан шатны шүүх нь өсвөр насны шүүгдэгч Б.М, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэж, бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Мд 5 жил 6 сар, өсвөр насны шүүгдэгч Б.Бд 5 жил хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж өсвөр насны шүүгдэгч Б.Мын эдлэх ялын хугацааг 2 /хоёр/ жил 9 /ес/ сараар, өсвөр насны шүүгдэгч Б.Бий эдлэх ялын хугацааг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сараар тус тус тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах. ...” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана. ...” гэж тус тус хуульчилжээ.

            Давж заалдах шатны шүүх өсвөр насны шүүгдэгч Б.М, Б.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Мд 5 жил 6 сар, өсвөр насны шүүгдэгч Б.Бд 5 жил хорих ял тус тус оногдуулсугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Мд 3 жил 8 сар, өсвөр насны шүүгдэгч Б.Бд 3 жил 6 сар хорих ял тус тус оногдуулсугай. ...” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж өсвөр насны шүүгдэгч Б.Мын эдлэх ялын хугацааг 2 /хоёр/ жил, 9 /ес/ сараар, өсвөр насны шүүгдэгч Б.Бий эдлэх ялын хугацааг 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сараар тус тус тогтоосугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж өсвөр насны шүүгдэгч Б.Мын эдлэх ялын хугацааг 1 /нэг/ жил 10 /арав/ сараар, өсвөр насны шүүгдэгч Б.Бий эдлэх ялын хугацааг 1 /нэг/ жил 9 /ес/ сараар тус тус тогтоосугай. ...” гэж хөнгөрүүлэн өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, өсвөр насны шүүгдэгч Б.Бий өмгөөлөгч Ж.Ганболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу өсвөр насны шүүгдэгч Б.М, Б.Б нарын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 111 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/1175 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

            2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Мд 5 жил 6 сар, өсвөр насны шүүгдэгч Б.Бд 5 жил хорих ял тус тус оногдуулсугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Мд 3 жил 8 сар, өсвөр насны шүүгдэгч Б.Бд 3 жил 6 сар хорих ял тус тус оногдуулсугай. ...” гэж,

            3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж өсвөр насны шүүгдэгч Б.Мын эдлэх ялын хугацааг 2 /хоёр/ жил, 9 /ес/ сараар, өсвөр насны шүүгдэгч Б.Бий эдлэх ялын хугацааг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сараар тус тус тогтоосугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж өсвөр насны шүүгдэгч Б.Мын эдлэх ялын хугацааг 1 /нэг/ жил 10 /арав/ сараар, өсвөр насны шүүгдэгч Б.Бий эдлэх ялын хугацааг 1 /нэг/ жил 9 /ес/ сараар тус тус тогтоосугай. ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, өсвөр насны шүүгдэгч Б.Бий өмгөөлөгч Ж.Ганболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.М, Б.Б нарын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 111 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

            3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.МӨНХӨӨ

 

                                              ШҮҮГЧ                                           Т.ШИНЭБАЯР

                                              ШҮҮГЧ                                           Ш.БАТ-ЭРДЭНЭ