| Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Янжиндулам |
| Хэргийн индекс | 125/2025/0011/З |
| Дугаар | 125/ШШ2025/0025 |
| Огноо | 2025-05-15 |
| Маргааны төрөл | Газар, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 125/ШШ2025/0025
2025 05 15 125/ШШ2025/0025
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Янжиндулам лж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “*******” ХХК-нийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Засаг д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/99 дугаартай "захирамж хүчингүй болгох тухай" захирамжийн “*******” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн Р.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: “*******” ХХК-иас Ховд аймгийн Засаг д холбогдуулан Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/99 дугаартай "захирамж хүчингүй болгох тухай" захирамжийн “*******” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримтын талаар:
2.1 Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/150 дугаар “Газар эзэмших зөвшөөрөл олгох тухай” захирамжаар “*******” ХХК-нд ******* баг, *******эд байрлах 0,4 га газрын хаус хороолол, орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаагаар газар эзэмшүүлсэн байна.
2.2 Улмаар Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/99 дугаар “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжаар Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.5 дахь хэсгийг зөрчиж төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлсэн гэх үндэслэлээр “*******” ХХК-нд газар эзэмшүүлсэн Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/150 дугаар “Газар эзэмших зөвшөөрөл олгох тухай” захирамжийг хүчингүй болгосон.
2.3 “*******” ХХК-иас газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийг эс хүлээн зөвшөөрч Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/99 дугаартай "захирамж хүчингүй болгох тухай" захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх захирамжийн “*******” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.
Гурав. Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:
3.1 Нэхэмжлэгч “*******” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: " ХХК нь Ховд аймгийн засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/150 дугаартай захирамжаар Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******эд байрлах 0.4 га газрыг хаус хороолол орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшсэн. Газар эзэмших эрхийн хугацаа 2027 оны 03 дугаар сарын 21-ний өдөр дуусах байсан.
Гэтэл Ховд аймгийн Засаг ******* 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр А/99 дугаартай "захирамж хүчингүй болгох тухай" захирамж гаргаж манай компанийн эзэмшиж байсан газрыг ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр хүчингүй болголоо.
Тухайн газрыг хүчингүй болгохдоо ******* Засаг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д заасныг баримталсан нь бөгөөд тухайн газрыг 2022 онд компанид эзэмшүүлэхэд Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5/09 дугаартай тогтоолоор 2022 оны газар эзэмшүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан байсан. Мөн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасныг баримталсан байна.
Манай компани мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх гээгүй, манай компани хоршоо биш. Тухайн газрыг орон сууц барих зориулалтаар эзэмшсэн. Манай компани тухайн газар дээр энэ онд буюу 2025 онд нийтийн орон сууц барих гэж санхүүжилтээ шийдсэн байсан. Тухайн газрыг эзэмшиж байх хугацаандаа манай компани ямар нэгэн хууль зөрчсөн асуудал гаргаж байгаагүй. Татвараа төлөөд, зориулалтын дагуу эзэмшээд явж байсан.
Тухайн газрын эзэмшүүлэхэд 2022 онд Ховд аймгийн засаг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-д заасан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна гэх заалт, Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 267 дугаартай тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5/09 дугаартай тогтоолын 2 дугаар хавсралтад заасны дагуу, мөн засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 347 дугаартай тогтоолын дагуу тухайн газрыг эзэмшүүлсэн.
Ховд аймгийн засаг ******* маргаан бүхий акт буюу манай компанид эзэмшүүлсэн газрыг хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27-д заасан эрхээр хангаагүй, сонсох ажиллагаа явуулаагүй, тайлбар гаргах эрхээр хангаагүй. Иймд Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13 ны өдрийн А/99 дугаартай "захирамж хүчингүй болгох тухай" захирамжийг хүчингүй болгож өгнө үү.
3.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******эс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2022 оны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын дагуу “шинэ суурьшлын бүсэд газар олгох гэж байна” гэсний дагуу сонгон шалгаруулалтад орж, шинэ суурьшлын бүсэд 96 айлын орон сууц барихаар зураг төсөл болон холбогдох баримтуудыг Ховд аймгийн Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газарт өгсөн байдаг. Үүний дагуу тухайн үед Ховд аймгийн Засаг даргын захирамж гарч манай ******* ХХК-д 4000 м кв газрыг өгсөн талаар захирамж гарсан. Манай компани уг газарт барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр удаа, дараа Ховд аймгийн Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газар луу залгасан боловч хариу өгөөгүй.
Гэтэл 2024 онд Ховд аймгийн Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газраас шинэ суурьшлын бүсэд маргаан бүхий газрыг зааж өгсөн. Улмаар маргаан бүхий газрын төлбөрийг цаг тухайд нь төлж, мөн барилга барих төлөвлөлт зэргийг хийж гүйцэтгээд явж байтал Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/99 дугаартай захирамж гарч шинэ суурьшлын бүсэд олгосон газрыг хүчингүй болгосон учир манай компани шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч тайлбарлахдаа маргаан бүхий газрыг төсөл сонгон шалгаруулалтаар өгөх ёсгүй харин дуудлага худалдаагаар өгөх байсан юм гэж тайлбарлаж байна. Үүнтэй холбогдуулан дараах тайлбарыг хэлье. Манай компани уг газрыг анх төсөл сонгон шалгаруулалтаар өгөх ёстой байсан гэдгийг мэдээгүй. Тухайн үед төсөл сонгон шалгаруулалтаар Ховд аймгийн 1000 айлыг орон сууцжуулах аяны хүрээнд газар олгож байсан. Үүний дагуу манай компани 96 айлын орон сууцны зураг төсөл өгч байсан. Уг сонгон шалгаруулалтад олон компани оролцсон байх. Манай компанийн зүгээс орон сууц барих зураг төслийг хийлгэхдээ тодорхой хэмжээний төсөв мөнгө гаргаж оролцсон. Тухайн үед манай төсөл сайн төсөл байсан учраас Ховд аймгийн Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газрын албанаас маргаан бүхий газрыг авсан гэж бодож байна. Сонгон шалгаруулалтад орж өчнөөн мөнгө, төгрөг зарцуулж газар авч байхад уг газарт ажил хийх боломжгүй болгож газрыг хүчингүй болгож байгаад гомдолтой байна гэв.
3.3 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ХХК нь Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт *******эд байрлалтай, нэгж талбарын дугаар бүхий 4000 м² талбай бүхий газрыг аймгийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/150 дугаартай захирамжаар 5 жилийн хугацаатай, 5-8 давхар нийтийн орон сууцны зориулалтаар эзэмшүүлж, 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан.
Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33.1.2, 33.5 дахь хэсэгт заасан дараах үндэслэлүүдээр хүчингүй болгосон. Үүнд:
1. Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт *******эд байрлалтай ХХК-ний эзэмшлийн 5-8 давхар нийтийн орон сууцны зориулалттай, 4000 метр квадрат газрыг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь заалтын дагуу тухайн газрыг эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийн үндэслэлийг тайлбарлавал:
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/09 дугаар тогтоолын 19 дүгээр хавсралтад Жаргалант сум Шинэ суурьшлийн бүсэд 6 га газрыг төсөл сонгон шалгаруулалтын зориулалтаар олгохоор тусгасан нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг зөрчсөн, тус хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь заалтад энэ хуулийн 33.1.2-т заасны дагуу төсөл шалгаруулах хэлбэрээр газар эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, эсхүл мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд, эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж олгоно гэж заасан байгаа нь дээрх аж ахуй нэгж байгууллагад орон сууцны зориулалтаар төсөл сонгон шалгаруулалтаар олгосон нь буруу бөгөөд уг газрыг дуудлага худалдааны зарчмаар олгох боломжтой юм. Мөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны А/09 тогтоолын 19 дүгээр хавсралтад 6 га газрыг орон сууцны зориулалтаар төсөл сонгон шалгаруулалтаар олгохоор төлөвлөсөн нь буруу бөгөөд уг газрыг зөвхөн дуудлага худалдааны зарчмаар олгохоор Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь хэсэгт заасан байна. Захиргааны ерөнхий хуульд заасан сонсгох, мэдэгдэх ажиллагааr хуульд заасны дагуу хэрэгжүүлсэн талаар Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. "Захиргааны акт гаргахын өмнө эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд ...тайлбар, санал гаргах боломж олгоно", 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулах гэсэн заалтын дагуу хариуцагч бүрэн хэрэгжүүлсэн болно.
Аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/99 дүгээр захирамж хүчингүй болгох тухай захирамжийг " ХХК-нд 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/59 дүгээр албан бичгээр уламжилсан. Тус компанид уламжилсан албан бичигт газрын тухай хуулийг зөрчсөн заалтууд, аймгийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/150 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай сонсгож, захиргааны шийдвэр гаргахтай холбогдуулан тайлбар, саналаа ирүүлэхийг мэдэгдсэн.
Тус сонсох ажиллагааг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын facebook, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын facebook хуудсаар тус тус иргэн, аж ахуй нэгж байгууллагад мэдэгдэж, захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн дагуу арга хэмжээ авч ажилласан.
Иймд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д "Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан, 33.1.2-д энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно" гэсэн үндэслэлүүдээр нэхэмжлэгч ХХК-ний Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт *******эд байрлалтай, нэгж талбарын дугаар бүхий 4000 м2 талбай бүхий газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэгт зааснаар ******* ХХК-д газар олгож ажиллагаа хойшилсон. Уг газрыг төсөл сонгон шалгаруулалтаар олгосон. Ингэхдээ дуудлага худалдааны зарчмаар олгох боломжтой гэх тайлбарыг өгсөн. Ховд аймгийн Иргэдийн хурлын 2021 оны 09 дүгээр сарын 19-нийн өдрийн 19 дүгээр хавсралтад 6 га газрыг орон сууцны зориулалтаар төсөл сонгон шалгаруулалтаар олгохоор төлөвлөсөн нь буруу гэдэг зарчимтай явж байгаа. Мөн Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн өдрийн А/99 дугаартай ******* ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг тухай захирамжийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/59 дугаартай албан бичгээр мэдэгдсэн. Уг албан бичигт Газрын тухай хуулийг зөрчсөн заалтууд, Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/150 дугаартай захирамжийг хүчингүй болгож байгаа талаар сонсгож, захиргааны шийдвэр гаргахтай холбогдуулан тайлбар, саналаа ирүүлэхийг Ховд аймгийн Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газрын албанаас ******* ХХК-д мэдэгдсэн байдаг гэв.
3.4 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Маргаан бүхий газрыг ******* ХХК-д төсөл сонгон шалгаруулалтаар олгосон газар нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Аймгийн Иргэдийн хурлаар орсон боловч энэ нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь заалтыг зөрсөн гэх “аудитын дүгнэлт” сүүлд гарсан. Уг дүгнэлтийг дагуу Ховд аймгийн Засаг даргын захирамжаар маргаан бүхий газруудыг хүчингүй болгосон.
Хоёрдугаарт: Нэхэмжлэгчийн зүгээс газар эзэмшүүлэх гэрээ байгуулах талаар дурдлаа. Үүнтэй холбогдуулан дараах тайлбарыг хэлье. Тухайн аж ахуйн нэгжид 2022 онд уг газрыг төсөл сонгон шалгаруулалтаар олгосон бөгөөд 2024 онд ******* ХХК-тай гэрээ байгуулсан. Тухайн үед иргэн, аж ахуйн нэгж байгууллага хүсэлтээ өгч газрын кадастрын мэдээллийн санд оруулах ёстой байсан. Гэтэл ******* ХХК нь 2 жилийн дараа газрын кадастрын мэдээллийн санд бүртгүүлсэн байдаг.
Мөн тухайн маргаан бүхий газрууд нь Ховд хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх “хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний дагуу 1000 айлын орон сууц баригдах газар байгаа. Иймд уг газарт дахин шинэчлэн зураг төсөл хийх шаардлагатай байгаа тул маргаан бүхий газарт олгосон компаниудын газрыг баталгаажуулах ажил 1 жилээр хойшилж байсан гэв.
3.5 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын тухай хуульд төсөл хөтөлбөрөө газар олгох, дуудлага худалдаагаар газар олгох гэсэн 2 зохицуулалт байгаа. Хуульд төсөл хөтөлбөрөөр олгох газрыг ямар ямар тохиолдолд олгох талаар хуульчилж өгсөн байгаа боловч, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Аймгийн Засаг төсөл сонгон шалгаруулалт өгч болохоор хуульчилж өгсөн. Үүний дагуу анх 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 150 дугаартай Ховд аймгийн Засаг аас Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, мөн Засгийн газрын 2017оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 347 дугаартай тогтоол, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2010 оны 267 дугаартай тогтоол, 2021 оны 05/09 дугаартай тогтоолыг тус тус үндэслэж маргаан бүхий газрыг эрх хэмжээнийхээ хүрээнд буюу хуульд заасны дагуу төсөл сонгон шалгаруулалтаар ******* ХХК-д маргаан бүхий газрыг олгосон.
******* ХХК-нийн хувьд татвар төлөөгүй, газрыг зориулалтын бусаар ашигласан гэх нөхцөл байхгүй. Маргаан бүхий Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/99 дугаартай захирамжийг гаргахдаа “дуудлага худалдаагаар” олгоогүй гэх үндэслэлээр хүчингүй болгосон байдаг. энэ нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Өмнөх аймгийн Засаг эрх хэмжээнийхээ хүрээнд олгосон байхад хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй юм.
Хоёрдугаарт: Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж заасан өгсөн.
Хариуцагч байгууллага нь сонсох ажиллагааг явуулахдаа албан байгууллагынхаа фейсбүүк хуудаст байршуулсан байдаг. Энэ нь хуульд заасан хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэгт орох уу, үгүй гэдэг нь эргэлзээтэй байна. Хуульд пейж хаягаар сонсох ажиллагааг мэдэгдэнэ гэсэн заалт байхгүй.
Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдэгдэнэ гэдэг нь орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэлийн компани, сонин сэтгүүл болон телевизээр мэдэгдсэн бол дээрх хуулийн заалтад хамаарах байсан гэж ойлгож байна. Мөн шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлнэ гэж зааж өгсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* тайлбараар ******* ХХК-тай ямар ч хамааралгүй, гэх хүнд сонсох ажиллагааны мэдэгдлийг явуулсан. ******* ХХК-нийн захирал гэдэг хүнд мэдэгдээгүй гэдгээ хариу тайлбартаа хэлсэн учир нэхэмжлэгч компанид сонсох ажиллагаа явагдаагүй байна гэж үзэж байна.
Иймд хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч компанийг Захиргааны ерөнхий хуульд заасан тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх зэрэг боломж нөхцөлөөр хангаагүй. Мөн өмнөх аймгийн Засаг Нэгжийн тухай хуульд заасны дагуу тухайн захирамжууд дээр дурдсан хуулийг үндэслэж гаргасан байхад хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “*******” ХХК нь тус шүүхэд Ховд аймгийн Засаг д холбогдуулан Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/99 дугаар “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийн “*******” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хэрэгт хуульд заасан журмаар авагдсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбарыг үнэлж бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/150 дугаар захирамжаар[1] газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтад оролцож ялагч болсон ******* баг Шинэ суурьшлын бүсэд байрлах 0.4 га газрыг “Сэвэн эй” // ХХК-нд хаус хороолол орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн.
3.Мөн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/99 дугаар захирамжаар[2] Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.5 дахь хэсгийг зөрчиж төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлсэн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/150 дугаар захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна.
4.Хариуцагч Ховд аймгийн Засаг нь “*******” ХХК-д газар эзэмшүүлсэн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/150 дугаар захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/99 дугаар захирамжаар хүчингүй болгохдоо “*******” ХХК-д дуудлага худалдаагаар олгох газрыг төсөл сонгон шалгаруулалтаар олгосон тул газар эзэмшүүлсэн хууль бус шийдвэрээ хуульд нийцүүлэн хүчингүй болгосон гэж тайлбарладаг.
5.Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/150 дугаар захирамжаар “*******” ХХК-д эзэмшүүлсэн Шинэ суурьшлын бүсэд байрлах 0.4 га газар нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэж зааснаар дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын журмаар эзэмшүүлэх газарт хамаарч байна.
6.Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д Энэ хуулийн 33.1.2-т заасны дагуу төсөл шалгаруулах хэлбэрээр газар эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эсхүл мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд, эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж олгохоор заасан.
7.Өөрөөр хэлбэл төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх газрыг дээрх хуульд заасны дагуу тусгай нөхцөлтэйгээр эзэмшүүлэхээр заасан бөгөөд нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газар нь хуулийн энэхүү зохицуулалтад хамаарахгүй байна.
8.Иймд Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/99 дугаар захирамжаар “*******” ХХК-д Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.5-д заасныг зөрчиж газар эзэмшүүлсэн гэсэн үндэслэлээр 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/150 дугаар захирамжаар “*******” ХХК-д газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгосон нь хуульд нийцжээ.
9.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно, 48 дугаар зүйлийн 48.2-д эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно, 48.2.1-т хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан, 48.3-д Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно гэж заасан.
10.Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж зааснаар Ховд аймгийн Засаг өөрийн хууль зөрчсөн шийдвэрээ хүчингүй болгох эрх олгогдсон.
11.Тодруулбал Ховд аймгийн Засаг дээр дурдсан хуульд заасан эрх хэмжээний хүрээнд “*******” ХХК-д газар эзэмшүүлсэн эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хуульд нийцүүлэн хүчингүй болгосон байна.
11.Иймээс нэхэмжлэгч “*******” ХХК-ны Ховд аймгийн Засаг д холбогдуулан гаргасан Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/99 дугаар захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
12.Нэхэмжлэгчийн зүгээс манай компанид эзэмшүүлсэн газар нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд төсөл сонгон шалгаруулалтаар олгохоор заасан байдаг. Энэ дагуу эзэмшүүлсэн нь хууль зөрчөөгүй гэж тайлбарладаг.
13.Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5/09 дугаар “Аймгийн газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын[3] 19 дүгээр хавсралтаар Жаргалант сум Шинэ суурьшлын бүсд орон сууцны зориулалтаар 6 га газрыг төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэхээр тогтоосон байна.
14.Нэгэнт Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх нөхцөлийг тусгайлан заасан, нэхэмжлэгчид эзэмшүүлэх газар нь хуульд заасан тусгайлсан нөхцөлд хамаарахгүй байх тул хуульд нийцээгүй гарсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу олгох ёстой гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.
15.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж зааснаар захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд урьдчилан мэдэгдэж, оролцох боломжоор хангах үүрэгтэй.
17.Хариуцагч 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/59 дугаар албан бичгээр[4] нэхэмжлэгч “*******” ХХК-ны захирал ын “viber” хаягаар мэдэгдсэн гэх боловч шүүхээс Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын газрын удирдлагын хэлтсийн *******ы 88085856 дугаартай утасны “viber” гэх нэртэй программд үзлэг[5] хийхэд дугаартай гэх хаяг руу уг албан бичгийг хүргүүлсэн, харин руу хүргүүлээгүй гэх үзлэгийн тэмдэглэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ы өөрийнх нь тайлбар зэргээр нэхэмжлэгчид сонсох ажиллагаа явуулаагүй болох нь тогтоогдож байна.
18.Харин шүүхээс Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын faсebook хуудаст маргаан бүхий захирамжийг хэрхэн мэдэгдэж, нийтэлсэн талаарх байдалд үзлэг [6] хийхэд Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/150 дугаар захирамжийг хүчингүй болгох талаарх мэдэгдлийг тайлбар саналаа бичгээр ирүүлэх хугацааны хамт оруулсан байх ба тус аж ахуй нэгжийн жагсаалтад “Сэвэн эй констракшн” ХХК нийтлэгдсэн байна.
19.Хэдийгээр хариуцагч нь сонсох ажиллагааг хуульд заасны дагуу явуулснаа нотолж чадаагүй боловч Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хууль зөрчсөн шийдвэрээ хүчингүй болгох эрхийг захиргааны байгууллагад олгосон, нэхэмжлэгчид газар эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй байх тул энэхүү тохиолдолд “сонсох ажиллагаа явуулаагүй” гэх үндэслэлээр нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй гэж дүгнэв.
20.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.14 дэх хэсэг, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.5 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4, 48 дугаар зүйлийн 48.2, 48.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ны Ховд аймгийн Засаг д холбогдуулан гаргасан Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/99 дугаар захирамжийн “*******” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ЯНЖИНДУЛАМ