Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 311/ШШ2025/00214

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Н.Дэлгэрмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

            Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* багийн ******* хорооллын ******* тоотод оршин суух  ******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй,

            Ч.******* нь ******* онд тэмээ , адуу , үхэр 1, хонь , ямаа 6 нийт мал, 18 онд тэмээ , адуу 6, үхэр 12, хонь 76, ямаа 0 нийт 127 мал, 1 онд тэмээ , адуу 8, үхэр 12, хонь 64, ямаа 28 нийт 115 мал, 2000 онд тэмээ, адуу 2, үхэр , хонь 20, ямаа 8 нийт мал тоолуулж байснаа тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 2 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.*******, нарийн бичгийн дарга П.Янжмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие  нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Эмнэлэгт төрөөд төрснөөс хойш манай аав а гэж өгөөд тэгээд тэр нэрээр дуудаж байсан. Тэгээд тэр нэр дээр мал тоологдоод байсан юм байна лээ түүнийгээ мэдэхгүй байж байгаад 2006 онд мэдсэн. Тэгээд ******* гэдэг нэрээ засаж залруулж өгөхийг хүсэж нэхэмжлэл гаргасан. Би ******* онд тэмээ , адуу , үхэр 1, хонь , ямаа 6 нийт мал, 18 онд тэмээ , адуу 6, үхэр 12, хонь 76, ямаа 0 нийт 127 мал, 1 онд тэмээ , адуу 8, үхэр 12, хонь 64, ямаа 28 нийт 115 мал, 2000 онд тэмээ, адуу 2, үхэр , хонь 20, ямаа 8 нийт мал тоолуулж байсан боловч малын А дансны лавлагаанд миний нэрийг гэрийнхэн дууддаг нэр болох Ч.аар гарч ирсэн. Иймд намайг ******* онд тэмээ , адуу , үхэр 1, хонь , ямаа 6 нийт мал, 18 онд тэмээ , адуу 6, үхэр 12, хонь 76, ямаа 0 нийт 127 мал, 1 онд тэмээ , адуу 8, үхэр 12, хонь 64, ямаа 28 нийт 115 мал, 2000 онд тэмээ, адуу 2, үхэр , хонь 20, ямаа 8 нийт мал тоолуулж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

 

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.*******гийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

 

Ч.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.14-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нь ******* аймгийн Шилүүстэй сумын багт мал маллаж байхдаа Ч.а нэрээр ******* онд толгой мал, 18 онд 127 толгой мал, 1 онд  115 толгой мал, 2000 онд толгой мал тоолуулж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

 

Тэрээр  Ч.******* нь ******* аймгийн  Шилүүстэй  сумын багт мал маллаж байхдаа  Ч.а нэрээр ******* онд толгой мал, 18 онд 127 толгой мал, 1 онд  115 толгой мал, 2000 онд толгой мал тоолуулж  байсан болох нь Аймгийн архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 1-ний өдрийн А/15 тоот лавлагаагаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

*******ын  *******г  анх ******* аймгийн  Шилүүстэй сумын    багийн мал тооллогын комиссын дарга, гишүүд нь ******* оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн “А” дансны маягт, 18 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн “А” дансны маягт, 1 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн “А” дансны маягт, 2000 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн “А” дансны маягтуудыг  нээхдээ түүний нэрийг Ч.а гэж ташаарч бичсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар болон нэхэмжлэгчээс ирүүлсэн *******-2000 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн “А” дансны баримтууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч  Ч.*******г  Ч.а гэх  нэрээр дууддаг байсан түүний  мал тоолуулж байсан талаар мэдүүлсэн гэрч  Ж.ийн “...Би Шилүүстэй сумын багийн багийн  засаг даргаар 16 оноос хойш 2000 он хүртэл  5 жил орчим хийсэн байна. ******* ******* онд айл болж ын охиныг авч хуримаа хийж байсан. ******* оноос мал малласан болохоор багийн даргын хувьд сайн мэдэж байна...” гэсэн мэдүүлгээр,

 

 Гэрч С.ийн “...*******г бага наснаас нь а гэж дууддаг байсан. Ламаас  авсан нэр нь а гэдэг байсан албан ёсны бичиг баримт нь ******* гэдэг байсан. Яагаад ингэж сайн мэдээд байна гэхээр манай хадам дүүтэй нэг ангид сурч байсан.  2 нэртэй байсан.  Нутгийн хүмүүс ч бас а гэж дууддаг байсан.  ******* 10 дугаар ангиа төгсөөд л мал малласан нутгийн хүмүүс 2 нэрт гэдэг байсан...” гэсэн мэдүүлгээр,

 

 Гэрч Т.доржийн “...Ч.*******г багад нь а гэж дууддаг байсан. *******гийн ламаас авсан нэр нь а байх. Аав нь а гэж дууддаг байсан. Тэр үед голдуу 2 нэртэй байдаг л байсан. ... Сургуулиа төгсөж ирээд 2 жил маллаж байгаад цэргийн албанд татагдсан. Цэргийн албанаас халагдаж ирээд гэрлэсэн цагаасаа хойш тасралтгүй маллаж байгаа хүн. Гэрлэхэд нь аав ээж нь мал тасалж өгч байсан...” гэсэн мэдүүлгээр,

 

 Гэрч Ш.ийн “...Би Шилүүстэй сумын  багийн хүн насаараа мал маллаж амьдарсан хүн а сургуулиа төгсөөд л мал маллаж байсан. ...*******г багад  нь а гэж дууддаг байсан. Нутгийн хүмүүс  а гэж дууддаг байсан. Ямар учиртай өөр нэртэй байсан талаар би мэдэхгүй. Аав нь анх  а гэж нэр өгч байсан байх. Тэр үед голдуу 2 нэртэй байдаг л байсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Дээрх гэрчүүдийн мэдүүлгүүд нь  эргэлзээгүй хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан,  хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг  давхар нотолсон, хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.

 

 Иймд нэхэмжлэгч ДЮ71007 регистрийн дугаартай ******* овогт *******ын *******  нь  Ч.а  нэрээр ******* онд толгой мал, 18 онд 127 толгой мал, 1 онд  115 толгой мал, 2000 онд толгой мал тус тус тоолуулж  байсан  үйл явдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ч.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

 

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 11, 1 ДУГААР ЗҮЙЛИЙН 1.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.14-т зааснаар нэхэмжлэгч ДЮ71007 регистрийн дугаартай ******* овогт *******ын *******  нь  Ч.а  нэрээр ******* онд толгой мал, 18 онд 127 толгой мал, 1 онд  115 толгой мал, 2000 онд толгой мал тоолуулж  байсан болохыг тогтоосугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ч.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Н.ДЭЛГЭРМАА